Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I хэмжээнд авч үзсэн, парламентын бодлого, үйл ажиллагаанд үнэлэлт, дүгнэлт өгсөн, цаашдын цаашдын чиглэл, зорилтыг тодорхойлсон, хөгжлийн тулгамдсан зангилаа асуудалд төрийн түшээдийн анхаарлыг хандуулсан, ардчилсан засаглалын парламентыг боловсронгуй болгох, эрх зуйн шинэтгэлийг эрчимжүүлэх зэрэг төрийн бодлогын шинжтэй олон асуудлыг багтаасан парламент судлалын нэн чухал баритт бичгүүд байдаг юм. Өнгөрсөн 15 жилийн хугацаанд монголын парламентын бодлого тодорхойлох, хууль тогтоох үндсэн чиг үүргээ хэрэгжүүлсэн гол шугамыг нэгтгэн илэрхийлсэн энэхүү баримт бичгийн эмхэтгэлийг Улсын Их Хурлын Тамгын газар, УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвөөс хамтран бэлтгэж, "Ардчилсан засаглалын парламентыг бэхжүүлэх нь” төслийн дэтжлэгтэйгээр уншигч Танд 2 ботъ /1-р боть, 1990-2000 он, 2-р боть, 2000-2004 он/ болгон толилуулж байна. Эл баримт бичгийн эмхэтгэлд Монгол Улсын анхны байнгын ажиллагаатай парламент-Улсын Бага Хурал, шинэ Үндсэн хуулийн дагуу 1992 оноос байгуулагдан ажиллаж байгаа Монгол Улсын Их Хурлын чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч, Монгол Улсын Их Хурлын дарга, Монгол Улсын Ерөнхий сайд, УИХ дахь нам, эвслийн бүлгийн төлөөлөгчдийн хэлсэн үг, илтгэлүүдийг УИХ-ын архивт хадгалагдаж буй анхны эхээс нь түүвэрлэн оруулсан болно. Монголд байнгын ажиллагаатай парламент байгуулагдсаны 15 жилийн ойд зориулан гаргаж буй энэхүү илтгэл, хэлсэн үгийн эмхэтгэл нь манай улс төрчид, эрдэмтэн судлаачид, багш, докторант, магистрантууд, оюутан сурагчид, улс төр, төрийн бодлогын асуудлыг сонирхогч өргөн олон уншигчдын хэрэгцээнд зориулагдаж байгаа юм. Баримт бичгийн эмхэтгэлийг цаашид үргэлжлүүлж цуврал боть болгон хэвлэж байхаар төлөвлөж байна. Эмхэтгэлийн эхийг хэвлэлд бэлтгэхэд УИХ-ын дэргэдэх Бодлогын шинжилгээний төвийн ажилтан Г.Билгээ, Ө.Мөнхтунгалаг, Г.Ганбаяр, Д.Алтангэрэл Т.Жатьянжав, Я.Гончигсурэн нар оролцов. Доктор, профессор Г. Чулуунбаатар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw