60 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I сурвалжлагчийг хүлээн авч сонгуулийн үйл ажиллагааны талаар харилцан санал бодлоо солилцон тэднийг ажиллах боломжоор хангах ажлыг зохион байгуулав. Эдгээр ажиглагч, сурвалжлагчид Улаанбаатар, Төв, Хэнтий, Дарханы тойрог, хэсгүүдэд явж ажиглаж сурвалжиллаа. Сонгуулийн ерөнхий хороо сонгуулийн үйл ажиллагааны тал бүрээс нь дүгнэлт хийсний үндсэн дээр Улсын Их Хурлын энэ удаагийн сонгуулийг явуулахад үйлчилсэн сонгуулийн хуулийг цаашид улам боловсронгуй болгох зорилгоор зохих байгууллага, хүмүүстэй хамтран судалгаа хийж байгааг тэмдэглэж хэлэх нь зүйтэй гэж үзэж байна. Эрхэм нөхөд өө! Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагааг бүхэлд нь Үндсэн хуулийн үндэслэл, сонгуулийн хуулийн дагуу явагддаа гэж Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн ерөнхий хороо үзэж байна. Үүнийг иш үндэс болгон Монгол Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшсэн 293 хүнээс тойрог тус бүрдээ сонгогчдын хамгийн олон санал авсан нэр бүхий 76 гишүүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргахыг Сонгуулийн ерөнхий хорооноос Улсын Их Хурлын анхдугаар чуулганд хүсэж, тогтоолын төслийг өргөн мэдүүлж байгааг минь болгоон соёрхоно уу! 1992 оны 7 дугаар сарын 20-ны өдрийн 10:30 цаг буюу арван долдугаар жарны усан бичин жилийн зуны адаг улаагчин хонин сарын 20-ны гал тахиа, рашаан учрал барилдлагатай өлзийт сайн гал тахиа өдрийн могой цаг. Ард түмнийхээ нийтлэг эрх ашиг, хүсэл эрмэлзлийг илэрхийлэх, улс орноо эдийн хямралаас гаргаж ардчилал, хөгжлийн замаар эргэлт буцалтгүй замнах түүхэн зорилтыг хэрэгжүүлэхэд төр улсынхаа алтан жолоог барилцах Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Та бүхэнд төрөө төвхнүүлэн бэхжүүлэх хүндтэй бөгөөд хариуцлагатай үйлсэд тань амжилт хүсч, төр төвшин, түмэн олон амгалан байхын өлзийтэй ерөөлийг өргөн дэвшүүлье.9 Чуулганы нээлт дээр Улсын Их Хурлын гишүүд тангараг өргөсөнтэй холбогдуулан Монгол Улсын Ерөнхийлөгч П.Очирбатын хэлсэн үг 1992.07.20 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Та бүхэн ард түмнийхээ үнэнч шударга элч байхаа андгайлан Монгол түмний оройн шүтээн болсон төрийнхөө сүлдэнд тангараг өргөлөө. Төрийн эрхийг барих дээд байгууллагын гишүүн байх та бүхний бүрэн эрх хууль ёсоор хүчин төгөлдөр боллоо. Улсын Их Хурлын цаг тоолуур ажиллаж эхэллээ. Энэ мөчөөс Их Хурлын бүрэн эрхийн хугацаанд Та бүхэн Монгол төрийн жолоог атгалцан, Монгол Улс, монголын ард түмний хувь заяаг ихээхэн хэмжээгээр шийдвэрлэлцэх боллоо. Энэ бол үлэмж их нэр хүндтэй хэрэг, бас үлэмжийн хүнд ачаа, хариуцлага. Улс орны байдал нэн хүяд байна. Сэтгэл тайвшруулах зүйлээр хомсхон байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw