114 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Хувийн секторыг дэмжих бодлогын товч хэдэн зүйл хэлье. Өмч хувьчлалыг хийсний үр дүнд эдийн засагт хувийн өмчинд тулгуурласан үйлдвэрлэл, үйлчилгээ мэдэгдэхүйц нэмэгдлээ. Өмчийн олон хэлбэртэй эдийн засагт Засгийн газраас явуулах эдийн засгийн бодлого, үйл ажиллагаа нь улсын өмч ноёрхсон эдийн засаг дахь Засгийн газрынхаас зарчмын ялгаатай юм. Иймд шинэ нөхцөлд хуучин арга барилаар ажиллах, ажиллаж хэрхэвч болохгүй нь ойлгомжтой. Юуны өмнө төрийн болон хувийн өмчийн үйлдвэр аж ахуйн нэгжүүд, Засгийн газартай үйл ажиллагаагаа хамтран зохицуулж, Засгийн газар, хувийн секторыг дэмжих, тэдэнд хандах хандлагаасаа тодорхойлж, түүнийгээ хатуу баримталдаг байх ёстой. Эс тэгвээс эдийн засагт хувийн секторын эзлэх байр суурийг тогтворжуулах, тэдэнд ирээдүйгээ зөв тодорхойлж итгэлтэйгээр хөрөнгө оруулалт хийх нөхцөл бололцоог бүрдүүлэхэд хүндрэл учирна. Энэ талаарх бодлогоо Улсын Их Хурал, Засгийн газар нэн яаралтай гаргах шаарддагатай. Засгийн газраас нэн яаралтай хэрэгжүүлбэл зохих өөр нэг асуудал бол төрийн өмчийн үйлдвэр аж ахуйн газруудад Засгийн газар өмчийн эзэн болохынхоо хувьд хяналтаа бүрэн тогтоох явдал мөн. Юуны өмнө улсын бүх үйлдвэрийн газрын дарга нарыг төрийн эрх бүхий байгууллагаас томилох явдал юм. Мөн Улсын үйлдвэрийн газрын эдлэх эрх, хувийн өмчийн үйлдвэр, компанийн эздийнхтэй адил байх учиргүй гэдгийг Засгийн газар, Сангийн яам хатуу баримтлах хэрэгтэй. Гэтэл аж ахуйн нэгжийн хуулиар тогтоосон эрхийг хэтрүүлж, улсын үйлдвэрийн газрын дарга нар ард түмний хөрөнгийг элдэв хандив хэлбэрээр хэнд ч өгчих жишээтэй, яаж ч зарцуулж болохоор санхүүгийн хязгааргүй эрх мэдэлтэй байна. Ийм байдал хээл хахууль, эдийн засгийн гэмт хэрэг, коррупци хөгжих үндэс болж болзошгүйг анхаарууштай. Улсын үйлдвэрийн газарт мөрдөх цалин хөлсний хэмжээ, хязгаар хийгээд үйлдвэрийн үнийг үндэслэлтэйгээр тогтоож буй явдалд Засгийн газар хяналт тавих ёстой. Улсын үйлдвэрийн газрын хатуу валютын нөөц, түүний зарцуулалт, хяналтанд байх ёстой. Энэ талаар Улсын Их Хурал, Засгийн газраас гаргасан аливаа шийдвэр зөрчигдвөл холбогдох албан тушаалтантай хатуу хариуцлага тоцдог нийтлэг журамд шилжвэл зохих юм. Засгийн газрын өмнө тавигдаж байгаа бас нэг чухал асуудал бол эдийн засгийн бүтцийг өорчлөх явдал юм. Бүтцийн өөрчлөлтийн урьдчилсан нөхцөл нь үнийг бүрэн чөлөөлөх, үйлдвэрлэгч, хэрэглэгчдэд үнийн зөв тохиолол өгөх явдал байна. Энэ асуудлыг шийдвэрлэхдээ улс төр, сэтгэл зүйн бэлтгэлгүйгээс зоримог шийдэл гаргаж чадахгүй явсаар нэлээд сунжрууллаа. Одоо үнэ чөлөөлөгдөж, үнийн зөв тохиолол бүрдсэн нөхцөлд амьдрах чадвартай үйлдвэрүүд нь хөгжиж, тийм чадваргүй, ирээдүй муутай нь өөрсдөө хаагдах замаар бүтэц өөрчлөгдөнө гэж Засгийн газар идэвхгүй байдал гаргаж болохгүй. Манай улсад үнэхээр хөгжих ирээдүйтэй боловч тухайн үйлдвэрийн дарга, хамт олны мэдлэггүй, туршлагагүй, урагшгүйгээс үйлдвэр хаагдах, дампуурах магадлал туйлын өндөр юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw