МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 159 тариаланчдын орлогыг нэмэгдүүлж, аж амьдралыг нь сайжруулахад шийдвэрлэх ач холбогдолтой болно. Иргэд хувиараа газар тариалан эрхлэх явдлыг орон нутгийн удирдлагууд бүх талаар дэмжих ёстой. Энэ бол ажилгүйдлийг багасгах гол арга замын нэг нь юм. Зарим нутагт цаг агаарын байдал хүндэвтэр байгаа ч гэсэн манай малчид мал сүргээ онд мэнд оруулах, төлөө бүрэн бойжуулахын төлөө шургуу хөдөлмөрлөж байна. Энэ онд 8,2 сая төл бойжуулахын төлөө шургуу хөдөлмөрлөж байна. Малчдад шуудан, мэдээлэл, эмнэлэг, соёлын үйлчилгээг хүргэх ажлыг сайжруулах явдал аймаг, сум, багийн Засаг дарга нарын анхаарлын төвд байх ёстой. Малчдыг зах зээлийн харилцаанд шударгаар оролцуулж, орлогыг нь нэмэгдүүлэх, хувийн аж ахуйтныг эдийн засгийн хувьд бэхжүүлэхэд чиглэгдсэн оновчтой санаачилгыг Засгийн газар тууштай дэмжих болно. Эдийн засгийг идэвжүүлэх талаар тавьсан зорилтыг хангахын тулд хууль биелүүлэх, нийгмийн дэг журам хангах талаар Засгийн газраас зохион байгуулалтын нэлээд ажил хийж байна. Төрийн хууль тогтоомжийг ард иргэдэд тайлбарлан танилцуулах, хэрэгжүүлэх ажлыг бүх шатны захиргааны байгууллагын өдөр тутмын гол ажил болгоход анхаарч байна. Гэвч нийгмийн дэг журам хангах талаар зохиож байгаа ажлын үр нөлөө хангалтгүй, энэ ажилд төр, захиргааны ажилтнууд жигд анхаардаггүй зэргээс шалтгаалан бодитой үр дүн харагдахгүй байна. Энэ оны эхний хоёр сарын байдлаар гурван мянга гаруй гэмт хэрэг гарсан нь өнгөрсөн оны мөн үеийнхээс 13 хувиар их байна. Энэ байдал нь хууль ёсыг сахиулах, сахилга, дэг журмыг бэхжүүлэх талаар зохиож байгаа ажлыг улам эрчимжүүлэх шаардлагатай байгааг харуулж байна. Юуны өмнө гэмт хэрэг зөрчил гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэх, урьдчилан сэргийлэх ажлыг эрчимжүүлэх нь чухал байна. Энэ ажлыг бүх шатны Засаг дарга нар, цагдаагийн байгууллагад төвлөрүүлэн зохион байгуулах хэрэгтэй байна. Гэмт хэрэг, зөрчил гаргахгүй байх нөхцлийг бүрдүүлэхийн тулд олон асуудлыг авч үзэх шаардлагатай боловч, өнөөгийн нөхцөлд юуны өмнө архидан согтуурахтай тэмцэх тухай хуулийг хэрэгжүүлэх ажлыг улам эрч далайцтай болгох нь чухал байна. Монгол Улсын Ерөнхийлөгчийн санаачилсан хяналтын тухай хуулийн төслийг Улсын Их Хурлаар хэлэлцүүлж төр, засгийн хяналтын үр нөлөөтэй тогтолцоо бүрдүүлэх нь чухал гэж үзэж байна. Нийгмийн дэг журам хангах тухай асуудлыг нэлээн өргөн хүрээнд авч үзэх цаг болсон гэж бодож байна. Аж ахуйн харилцааны сахилга, дэг журмыг бэхжүүлэн албан үүргээ биелүүлэх хариуцлагыг өндөржүүлж хуулиар олгогдсон эрхээ эдлэхийн хамт үүргээ заавал биелүүлэх шаардлагыг чангатгах хэрэгтэй болж байна. Энэ далимд хэлэхэд, төрийн өмчийн болон, төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжүүдийн удирдлага, үйл ажиллагаанд төрийн байгууллага өмчийн эзний хувьд идэвхтэй оролцож, үр нөлөөтэй хяналт тавих зарчмыг тууштай хэрэгжүүлэх шаардлагатай болж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw