Монгол улсын парламент - боть 1

136 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I яаж ажиллахаа мэдэхгүй ажлаа урсгалд нь орхих зэрэг дутагдал бага биш ажиглагдаж байна. Ялангуяа аливаа ажилтны ажлыг шалгаж, хариуцлага тооцох нь бараг л хуучирсан арга барил мэт үзэж урсгалаараа найрч явахыг зөвтгөх аргагүй. Удирдах болон удирдуулах албан тушаалтны хоорондын зарчимт харилцаа алдагдаж, үүрэг даалгаврын биелэлтэнд хяналт тавихгүй, хариуцлага тооцохгүй байхыг ардчилсан арга барил мэт буруугаар ойлгох явдал түгээмэл байгааг нуух хэрэггүй биз. Төр засгийн байгууллагууд шинэ Үндсэн хууль болон бусад хуулийн дагуу зохион байгуулагдаж ажилласаар хоёр жил шахаж байна. Аль ч шатанд алба хашиж байгаа хүн ажилдаа сурч дадлагажих хугацаа өнгөрлөө. Одоо хариуцсан үүргээ биелүүлж чадах чадахгүй нь нэгэнт ил болсон гэж бодож байна. Ийм учраас төрийн дээд өндөрлөгөөс эхлэн, төрийн бүх шатны байгууллага, ажилтнуудынхаа үйл ажиллагаанд дүгнэлт хийж юу хийж бүтээсэн, ажилдаа тэнцэж буй эсэхийг асуух цаг болсон. Хариуцсан ажлаа хийж чадахгүй байгаа албан тушаалтныг өөрчилж байх нь сахилга хариуцлагыг бэхжүүлэх, ерөөсөө ажил сайжруулах чухал хэрэгсэл гэдгийг иш үндэс болгож байх ёстой. Бид ажил хэргийн байдалд зарчимч байр сууринаас бодитой дүгнэлт хийж, ажил хариуцсан хүмүүст өндөр шаардлага тавьж хариуцлага тооцож байвал төрөө төвхнүүлж, улс орноо өөд нь татах болно. Төрийн албан хаагчдын мэддэг ихээхэн хуучирчээ. Ажилтнууд нэлээд тохиолдох төрийн албан ажлыг түр хийх дамжлага мэт үзэх нь ч бас байна. Энэ бүхэн нь төрийн ажилтны мэдлэгийг дээшлүүлж, системтэй шинэчлэх, нэр хүндийг нь өргөх, ажил амьдралынх нь нөхцлийг сайжруулж, баталгаатай болгох талаар хойшлуулшгүй арга хэмжээ авахыг шаардаж байгаа хэрэг мөн. Монголын удирдлагын чадварыг дээшлүүлэх хөтөлбөрийг Засгийн газар баталж Нэгдсэн Үндэстний Байгууллагын хөгжлийн программ, дэмжин туслагч орнуудын туслалцаатайгаар хэрэгжиж эхэлсэн нь сайшаалтай байна. Энэ хөтөлбөрийн хэрэгжилт өгөх үр дүнд илүү анхаарах хэрэгтэй. Аливаа улс орон тусгаар тогтносон байгаагийн нэг илэрхийлэл бол төртэй байх явдал бөгөөд, энэ утгаар нь авч үзвэл улсыг төрийн ажилтнууд нь авч явдаг, тийм ч учраас монголчууд бид албан хаагчийг төрийн түшээ, төрийн түшмэл гэж ярьдаг нь гүнзгий агуулгатай юм аа. Төр жинхэнэ түшмэдүүдтэй байх эрх зүйн үндсийг тус чуулганаар хэлэлцэх, төрийн албаны тухай хуулиар бий болгож өгөх хэрэгтэй байна. Үндсэн хуулиар тодорхойлогдсон шүүх эрх мэдлийг зохих байр сууринд нь бүрэн гаргаж ирэх асуудал онцгой ач холбогдолтой байна. Шүүх зөвхөн хуулинд захирагдаж, шийдвэрийнхээ үнэн зөвд итгэлтэй байж, зоримог ажиллах хэрэгтэй байна. Нөгөө талаар шүүхийн үйл ажиллагаа ил тод, байх нь чухал. Ингэвээс шүүх шударга байгаа эсэх талаар олон нийт дүгнэлт хийх боломж бүрдэх болно. Шүүхэд итгэх олон түмний итгэлийг баталгаажуулах нь шүүх эрх мэдлийг бэхжүүлэх нэг хүчин зүйл мөн. Шүүх хэнээс ч хараат бусаар бие

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw