Монгол улсын парламент - боть 1

24 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Иргэд, байгууллага, хамт олноос ирүүлсэн санал нэг бүрийг Улсын Бага Хуралд оруулж байгаа энэ төсөлд хэрхэн авч үзэж тусгасан тухай хариуг комиссоос албан ёсоор өгөх юм. Манай Үндсэн хуулийн төслийг олон улсын эрх зүйн хэм хэмжээ, зарчимд нийцүүлж олон улсын нийтлэгт жишигт ойртуулах талаар НҮБ-ын Хүний эрхийн олон улсын хороо, Олон улсын парламентын холбоо, Азийн хөгжлийн сан зэрэг байгууллага, гадаадын зарим эрдэмтэд багагүй анхаарал тавьж өөрсдийн зөвлөмжөө ирүүлснийг талархан тэмдэглэж байна. Ард нийтээр хэлэлцүүлгийн явцад гарсан төслийн нэр томьёо, зарим байгууллага, албан тушаалтны бүрэн эрхийн хугацаа, сонгогдох томилогдох насны хязгаар, халдашгүй байдлын баталгаа зэрэг асуудлын талаарх саналууд багагүй хувийг эзэлж байна. Тийм ч учраас комисс, Их цааз, Их цаазын цэц, хууль сахиулагч, зэвсэгт хүчний дээд командлагч зэрэг нэр томъёог өөрчлөн засварлалаа. Энэхүү төслийн талаар гарсан олон янзын санал дүгнэлтийг Үндсэн хуулийн төсөлд төрөлжүүлэн нэгтгэж авсан зарим нэг гол гол саналын талаар та бүхэнд толилуулъя. Нэгдүгээрт, хэлэлцүүлгийн явцад монгол улсын мөн чанар, хөгжлийн чиг хандлагыг нарийвчлан тодорхойлох талаар ирсэн санал, дүгнэлтийг авч үзээд монгол улс бол тусгаар тогтносон, бүрэн эрхт бүгд найрамдах улс байх бөгөөд төрийн үйл ажиллагаанд хууль дээдлэх ардчилсан ёс, шударга ёс, эрх чөлөө, тэгш байдал, үндэсний эв нэгдлийг хангах зарчмыг үндэслэнэ гэсэн онолын үзэл баримтлалыг төсөлд шинээр тусгалаа. Ингэснээр манай улс түүнийг хөгжлийнх нь мөн чанар, чиг ханддагыг тодорхойлох төрийн байгууллагуудын үйл ажиллагааны үндсэн чиглэлийг хуульчлан тогтоох боломжтой болох юм гэж үзэж байна. Хоёрдугаарт, монгол улсын эдийн засгийн тогтолцоо, түүний бүтцийг Үндсэн хуулиар нарийвчлан тогтоох шаардлагатай гэсэн санал нилээд олон гарсныг харгалзаж олон хэвшил бүхий эдийн засагтай байж өмчийн гурван хэлбэрийг хүлээн зөвшөөрч өмчлөгчийн эрхийг хуулиар хамгаалах, эдийн засгийн хэвшлүүдийн хөгжлийн зорилго, чиг ханддага нь үндэсний эдийн засгийн аюулгүй байдлыг хангах үйл явцад бүрнээ нийцэж байх зэрэг зарчмын асуудлуудыг шинээр нэмж оруулсан. Үүний зэрэгцээ газрыг иргэдэд өмчлүүлэх эсэх талаар саналуудыг нэгтгэн үзээд төрөөс бэлчээр, ердийн эдлэнгий нь энэ тусгай, улсын тусгай хэрэгцээнийхээс бусад газрыг зөвхөн монгол улсын иргэдэд өмчлүүлэхээр зааж байна. Харин шаардлагатай гэж үзвэл төрийн эрх бүхий байгууллагаас газрын эзэнд газарт нь холбогдсон үүрэг хүлээлгэх, улсын тусгай хэрэгцээнд нөхөх олговортойгоор газрыг сольж буюу эгүүлэн авах үндэслэлийг шинээр нэмэх нь зүйтэй гэж комисс үзсэн. Гэхдээ газар өмчлөгч нь байгаль хамгаалал, үндэсний аюулгүй байдлын ашиг сонирхолд харшаар ашиглавал газрыг төрөөс хураан авах, мөн газрыг манай улсын болон гадаадын иргэд, харьяалалгүй хүмүүст түрээсээр түүнчлэн хуульд заасан бусад болзол хэлбэрээр эзэмшүүлэн эдлүүлэх эрх зүйн баталгааг төсөлд шинээр тусгах нь зүйтэй гэж үзсэн.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw