Монгол улсын парламент - боть 1

МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 139 Банкнаас зээл олгохын зэрэгцээ манай иргэдийн дотоод гадаадад хуримтлуулсан мөнгийг үйлдвэрлэлийн хүрээнд шилжүүлэхэд чиглэсэн урамшууллын хөшүүргийг бий болгож ашиглах нь бас тустай байж болно. Үйлдвэрлэгчдийг хүнд суртлын олон шат дамжлагаар дамжуулж цаг хугацаа алдуулах, тэдэнд үйлчлэх, туслах ёстой албан тушаалтнууд эрх мэдлээ хортойгоор ашиглан хясан боогдуулах, улмаар тэдний урмыг хугалан сэтгэлээр унагаж сөхрүүлэхэд хүргэдэг ажлын арга барилын ноцтой дутагдлыг халах нь үйлдвэрлэлийг дэмжих бодлогод зохих байр сууриа эзэлж хэрэгжих ёстой гэж үзэж байна. Үйлдвэрлэлийг дэмжихдээ төрөөс явуулах мөнгө зээлийн бодпоготой зэрэгцүүлэн Засгийн газраас төсөв, гааль, татварын бодлогоо уян хатан зохицуулах арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай юм. Цогц арга хэмжээ хэрэгжихгүйгээр бид үйлдвэрлэлийг дэмжих, хөрөнгө оруулалтыг урамшуулах бодлогыг хэрэгжүүлж чадахгүйд хүрнэ. Үйлдвэрлэлтэй шууд холбоотой бөгөөд манай хамгийн тулгамдсан асуудлын нэг бол гадаадын хөрөнгө оруулалтыг нэмэгдүүлэх явдал юм аа. Одоогийн байдлаар гадаадаас Монголын эдийн засагт оруулж байгаа хөрөнгө туйлын чамлалттай байгааг та бид мэдэж байгаа. Үйлдвэрлэлийг дэмжих тодорхой хэмжээний нөхцөл бүрдэж байгаа нь гадаадын хөрөнгө оруулалттай үйлдвэр үйлчилгээний газар бий болоход нөлөөлөх нь дамжиггүй. Гадаадын хөрөнгө оруулалтыг урамшуулах нь зөвхөн түүнийг дэмжих тухай ганц хуулиар зогсохгүй, дэд бүтэц, банк, зээл, даатгалын систем, үнэт цаас, хөдөлмөрийн зах зээл, үйлдвэрлэсэн бүтээгдэхүүнийг худалдан борлуулах боломж зэрэг олон талын нөхцлийг цогц байдлаар шаардана гэдгийг бодолцож эдгээр нөхцлийг иж бүрдүүлэхэд Засгийн газар, дэс дараатай арга хэмжээ авч хэрэгжүүлэх шаардлагатай. Олон улсын үйлдвэрлэл худалдаа, техник технологи, мэдээллийн солилцооны системд багтан орсноор л эдийн засаг маань жинхэнэ ёсоор нээлттэй болж эрчимтэй хөгжих ба энэ нь улмаар эдийн засгийн аюулгүй байдлыг хангахад шийдвэрлэх хүчин зүйлийн нэг болно. Зах зээлийн нөхцөл дэх үйлдвэрлэлийг дэмжих болон ер нь эдийн засгийг төрөөс удирдах үндсэн хэлбэр болсон зохицуулалтын төвшинг дээшлүүлэхэд мэдээллийн үүрэг онц чухал ач холбогдолтой байна. Мэдээллийн агуулга зорилго төвлөрсөн төлөвлөгөөт эдийн засгийн үеийнхээс үндсээрээ өөр байж манай олон мянган үйлдвэрлэгчид шинэ нөхцөл үйл ажиллагааныхаа чиглэлийг зөв сонгох энэ хүрээн дэх өрсөлдөөнд шударгаар авхаалжтай оролцоход нь цаг тутамд туслах гол хэрэгсэл болж чадах хэмжээнд манай мэдээллийн систем зохион байгуулагдах хэрэгтэй байна. Нөгөө талаар мэдээлэл нь төр, засгаас улс орныхоо нийгэм засгийг удирдах бодлогыг боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх үйл ажиллагаагаа зохион байгуулахад үндсэн суурь нь болж үйлчлэх ёстой. Мэдээллийн систем зохих түвшинд зохион байгуулагдаж чадаагүйгээс улс орны эдийн засаг нийгмийн бүх салбарын хүрээн дэх харилцааны байдал хандлагыг жинхэнэ бодит байдлаар нь бүрэн танин мэдэж чадахгүй түүний

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw