Монгол улсын парламент - боть 1

88 МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-I гол ачаа Төсөв, санхүү, мөнгө, зээлийн бодлогын байнгын хороо, Хууль зүйн байнгын хороо, Хурал захиргааны байнгын хороонд төвлөрснийг та бүхэн мэдэж байгаа. Байнгын хороод Улсын Их Хурлын хууль тогтоох бүрэн эрхийг хэрэгжүүлэх бэлтгэлийг хангахын зэрэгцээ эрхэлсэн асуудлынхаа хүрээнд Улсын Их Хурлын хянан шалгах бүрэн эрхээ хэрэгжүүлэх үүргийг үндсэнд нь хангаж ажилласныг тэмдэглэж байна. Энэ ажлын хүрээнд Улсын Их Хурлын гишүүд байнгын хороод иргэд, байгууллагын мэдээлэл, хүсэлтийг хүлээн авч, санаачилгаараа хяналт, шалгалтын ажлыг зохион байгуулж, биечлэн оролцож холбогдох байгууллагад үүрэг, чиглэл өгч шалгуулан дүнг авч хэлэлцэх, асуудал хариуцсан сайд, холбогдох бусад албан тушаалтны мэдээлэл, сонсголыг хэлэлцэх, уулзалт, семинар ярилцлагад оролцож санал бодлоо солилцох зэргээр зохион байгуулалт, хяналт шалгалтын үйл ажиллагаа явуулсан байна. Тухайлбал Улсын Их Хурлын холбогдох байнгын хорооны хуралдаанаар Хүнс, хөдөө аж ахуйн сайд Өөлдийн илтгэлийг ургац хураалтын болон мал өвөлжилтийн асуудлаар 2 удаа; Худалдаа, үйлдвэрийн сайд Цогтын мэдээллийг Хөдөө аж ахуйн түүхий эдийн бэлтгэл, нийлүүлэлт, экспортын асуудлаар; Түлш, эрчим хүчний сайд Жигжидийн мэдээллийг нийслэлийн эрчим хүчний хангамжийн асуудлаар; Орон сууц, нийтийн аж ахуйн компаний захирал Жаргалсайханы мэдээллийг нийслэлийн орон сууцны дулаан хангамжийн асуудлаар, Геологи, эрдэс баялгийн сайд Цогбаатарын мэдээллийг орд газрын эзэмшлийн асуудлаар, Монголын байгаль орчныг хамгаалах холбооны Ерөнхийлөгч Амархүүгийн сонсголыг байгаль орчныг хамгаалах төрийн бодлогыг хэрэгжүүлэхэд олон нийтийн байгууллагын оролцооны асуудлаар, Гадаад харилцааны сайд Гомбосүрэнгийн сонсголыг гадаад бодлогын асуудлаар, Батлан хамгаалахын сайд Жадамбаагийн мэдээллийг ардын армийн бие бүрэлдэхүүний сахилга, ахуй хангамжийн асуудлаар; Зэвсэгт хүчний ерөнхий штабын дарга Даваагийн мэдээллийг орос, монголын цэргийн хамтын ажиллагааны байдал, төлөвийн асуудлаар; Эрүүл мэндийн сайд Нямдаваагийн мэдээллийг эрүүл мэндийн асуудлаар, Хүн амын бодлого, хөдөлмөрийн сайд Гомбожавын мэдээллийг хүн амын бодлогын асуудлаар, Улсын дээд шүүхийн I орлогч Цэрэндорж, Улсын прокурорын I орлогч Одонхүү, Цагдаагийн Ерөнхий газрын дарга Пүрэв нарын сонсголыг сахилга, дэг журам бэхжүүлэх талаар Хууль хяналтын байгууллагаас зохиож байгаа ажлын тухай асуудлаар; Замын цагдаагийн газрын дарга Занашир, нийслэлийн цагдаагийн газрын дарга Амарболд нарын сонсголыг Захиргааны хариуцлагын хуулийг хэрэгжүүлэх ажлын явцын тухай асуудлаар; Хууль зүйн сайд Лувсанжавын сонсголыг хууль боловсруулах асуудлаар; Боловсролын сайд Өлзийхутагийн сонсголыг ерөнхий боловсролын сургууль, цэцэрлэгийн үйл ажиллагааг сайжруулах талаар зохиож байгаа ажил, түүний явц, үр дүн, цаашдын зорилтын асуудлаар тус тус хэлэлцэн зохих чиглэл, удирдамж өгч зарим асуудлаар байнгын хороодын тогтоол гаргасан байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw