122 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I газар баримталж байна. Нөхцөл байдлыг судлан шинжилж зөв дүгнэх үндсэн дээр аливаа шийдвэрийн төсөл боловсруулах, түүнийг хэрэгжүүлэх механизм үйлчилж эхлэх үеийн эерэг, сөрөг үр дагавар, нөлөөллийн үргэлжлэх болон тогтож хэвших хугацааг урьдчилан харахгүйгээр сургаар, яаруу цочмог хөдлөх явдал эдийн засаг, нийгмийн амьдралд хор хохирол учруулах аюултайг Засгийн газар байнга анхаарч байхыг чармайж байна. Гэхдээ тохиолдол бүхэнд энэ зорилтыг хангаж чадахгүй байгааг хэлэх хэрэгтэй. Хуулийн төсөл боловсруулахад Засгийн газар цаашдаа ч гэсэн анхаарлаа хандуулах болно. Өнгөрсөн саруудад Монголд хандивлагч орнуудын Токиогийн 3 дахь зөвлөлгөөнийг Японы Засгийн газар, Дэлхийн банк, НҮБ-ын хөгжлийн программын газартай хамтран зохион байгуулж, Азийн хөгжлийн банк, Дэлхийн банктай дунд хугацааны хамтын ажиллагааны асуудлаар хэлэлцээ хийлээ. Зөвлөлгөөний хэлэлцээний үр дүн, гаргасан шийдвэрийн гол утга санаа, хэрэгжиж эхэлж байгаа байдлыг товч ч гэсэн олон түмэнд үнэнээр нь мэдээлж байсан учир энэ тухай дэлгэрэнгүй ярих шаардлагагүй болов уу гэж бодож байна. Монгол Улсын Засгийн газраас Олон улсын валютын сантай хамтран боловсруулсан Монголын эдийн засгийг зах зээлийн харилцаанд цэгцтэй шилжүүлэх, эдийн засаг, удирдлагын бүтцийг өөрчлөн шинэчлэх 1993-1996 оны дунд хугацааны хөтөлбөр, түүнийг хэрэгжүүлж эхлээд байгаа явцыг дэлхийн нийгэмлэг нааштай үнэлж, дэмжлэг туслалцаа үзүүлэхээ амлаж байгаа төдийгүй шууд хэрэгжүүлж эхлээд байна. Монгол орон олон улсын санхүүгийн байгууллага, дэмжин туслагч орнуудын зүгээс ийм бодитой дэмжлэг авах болж байгаа нь шилжилтийн хүнд үеийг харьцангуй богино хугацаанд давж, эдийн засгийн уналтыг зогсоон тогтворжуулж, ард түмнийхээ амьдралыг алхам, алхамаар сайжруулж эхлэх тэр цаг үеийг ойртуулах найдвар төрүүлж байна. Энэ хүрээнд манай тал хүлээсэн үүргээ биелүүлэх явдал асар их ач холбогдолтойг зориуд хэлмээр байна. Өмчийн харилцааны өөрчлөлттэй уялдуулан хууль зүйн бат суурь дэвсгэр дээр эдийн засгийн удирдлагын тогтолцоог өөрчлөн шинэчлэх явдал энд дурдаж байгаа хугацааны хөтөлбөрийн бүрэлдэхүүний нэг гол хэсэг нь болж байгаа юм. Засгийн газар дунд хугацааны хөтөлбөрөө хэрэгжүүлэх, үүний дотор зах зээлийн дэд бүтцийг бүрдүүлэх, зүгшрүүлэх зорилгоор удирдлагын тогтолцоог ээлж дараатай шинэчлэх тодорхой төлөвлөгөөтэй ажиллаж байна. Засгийн газар, төрийн захиргааны байгууллагын тоог цөөлж, аппаратыг цомхотгон чадваржуулах чиг шугамыг баримталж байна. Зах зээлийн дэд бүцийг бүрэлдүүлэх, зүгшрүүлэхийн хирээр Засгийн газраас аж ахуйн амьдралд оролцох явдал хумигдан багасч, түүний байгууллага салбарын чиглэлээс үйл ажиллагааны чиглэлээр төрөлжин төвлөрч цөөрөх учиртай юм. Одоо гол нь хоосон орон зай гаргахгүйгээр төрийн байгууллага өөрөө өөрийнхөө зохион байгуулалттай хий ноцолдож цаг үрэхгүйгээр чиглэсэн зорилготойгоор бүтцийг өөрчлөх замаар урагшаа ахих нь чухал болж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw