84 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Монгол Улсын Үндсэн хуулийн 27 дугаар зүйлийн хоёрыг үндэс болгон Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийн 1-ийн дагуу 17 дугаар жарны усан бичин жилийн намрын дунд сарын 17-ны өлзий дэмбэрэлт энэ өдөр Улсын Их Хурлын ээлжит чуулган үйл ажиллагаагаа эхэлж байна. Монгол Улсын Их Хурлын тухай хуулийн 9 дүгээр зүйлийг үндэслэн тус чуулганаар дор дурьдсан хуулийн төслийг хэлэлцэх нь зүйтэй гэж үзсэн юм. Үүнд: Монгол Улсын Засгийн газрын тухай хууль Монгол Улсын Засгийн газрын бүтцийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Засаг даргад эрх олгох тухай хууль Монгол Улсын албан татварын ерөнхий хууль Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын хууль Хүн амын орлогын албан татварын хууль Худалдааны албан татварын хууль Тээврийн болон өөрөө явагч хэрэгслээс хураах албан татварын тухай хууль Монгол Улсын нягтлан бодох бүртгэлийн тухай хууль Монгол Улсын Төсвийн хууль Гаалийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Шүүхийн байгууламжийн тухай хууль Шүүхийн ерөнхий зөвлөлийн тухай хууль Прокурорын байгууллагын тухай хууль Эрүүгийн хуульд болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хууль Хүнсний хууль Газрын тухай хууль Алтны тухай хууль Хот, тосгоны эрх зүйн байддын тухай хууль Малын удмын сан, эрүүл мэндийг хамгаалах тухай хууль Ерөнхийлөгчийн сонгуулийн хууль 1992 оны улсын төсвийн гүйцэтгэл, 1993 оны улсын төсвийн тухай Бусад асуудал. Улсын Их Хурлын анхдугаар чуулганы төгсгөлд Улсын Их Хурлын Дотоод асуудлын байнгын хороо ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлыг хэлэлцэн санал болгосны дагуу Улсын Их Хурлын гишүүд тохиролцож, дээр дурдсан хуулиудыг хэлэлцэх нь зүйтэй гэж тогтсон билээ. Өөрөөр хэлбэл, Улсын Их Хурал ээлжит чуулганаараа хэлэлцэх асуудлын бодлогоо өөрөө анхдугаар чуулганы эцэст хэлэлцэн тогтсон гэдгийг хэлье. Төлөвлөгдсөн хууль, асуудлуудыг нэгтгэн Улсын Их Хурлын тухай хуулийн 24 дүгээр зүйлийн П-ийн хоёрт заасны дагуу ээлжит чуулганаар хэлэлцэх асуудлын дарааллыг тогтоосон юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw