МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 17 Бага Хурлын дарга н.Гончигдорж, Улсын Бага Хурлын орлогч дарга н.Зардыхан, Улсын Бага Хурлын нарийн бичгийн дарга н.Чимид нарт болон Улсын Бага Хурлын гишүүн нэг бүрт чин сэтгэлийн халуун баяр хүргэж Бага Хуралд гүн итгэл, хүндэтгэлээ илэрхийлье. Та бүхэнд аз жаргал, сайн сайхан бүхнийг хүсэн ерөөе. Монгол нийгмээ шинэ маягаар эмхлэн төвхнүүлэх, эрх зүйт төрийг төлөвшүүлэх их үйлсийг Улсын Бага Хурал гардан хариуцаж, шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх учиртай гэж ард нийтээр өндөр итгэл найдвар хүлээлгэж байна. Энэ өргөн цар хүрээтэй, нарийн төвөгтэй зорилтуудыг Улсын Бага Хурлын гишүүд Та бүхэн шийдвэрлэх болно. Миний бие Ерөнхийлөгчийн хувьд хууль тогтоох, гүйцэтгэн захирамжлах дээд байгууллагуудын харилцан үйл ажиллагааг зохицуулан чиглүүлэх үүргийнхээ дагуу Улсын Бага Хуралтай үр ашигтайгаар нягт хамтран ажиллах эрмэлзэл дүүрэн байгаагаа нотлон илэрхийлье. Чингэхдээ улс орон, ард түмнийхээ эрх ашгийг дээдлэн үзэж, БНМАУ-ын Үндсэн хуулиар тодорхойлсон зарчим, хэм хэмжээг чандлан баримталж байх болно. Эрх зүйт төрийн нэг чухал шинж бол төрийн тогтолцооны бүрэлдэхүүн хэсэг бүр хуулиар тогтоосон өөрийн эрх хэмжээний дотор үйл ажиллагаагаа явуулахын зэрэгцээ бүтцийн бусад бүрэлдэхүүн хэсгийн эрх хэмжээг хүлээн зөвшөөрч хүндэтгэж байдагт оршино. Улсын Ерөнхийлөгч үйл ажиллагаандаа ийм л зарчмыг иш үндэс болгож байх бөгөөд Бага Хурлын гишүүд Та бүхэн ч энэ зарчмыг хүндэтгэн сахиж, улс орноо хөгжүүлэх, ард түмнийхээ эрх ашиг, эв нэгдлийг эрхэмлэх нэгэн үзүүрт сэтгэлээр хандана гэдэгт бат итгэж байна. Та бүхэн анхдугаар чуулганаараа улс орныхоо эдийн засгийг тогтворжуулж, сэргээн хөгжүүлэх амин чухал үйлсийг гардан зохион байгуулж ард түмнийхээ өмнө хариуцах Засгийн газрыг эмхлэн байгуулах гэж байна. Иймд онц хариуцлагатай үүрэг хүлээх Засгийн газрыг эмхлэн байгуулахад Бага Хурлын гишүүд Та бүхэн туйлын ажил хэрэгчээр хандана гэдэгт эргэлзэхгүй байна. Улсын Бага Хурлын гишүүний нэр хүндтэй бөгөөд нөр хариуцлагатай ажил үйлсэд тань амжилт хүсье. Та бүхний үг тань цэгц шударга, үйлс тань ариун цагаан байх болтугай. Бага Хурлын чуулганы ажиллагаанд амжилт хүсье.2
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw