Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 101 боловсрогдож хуулийн техникийн хувьд шаардлага хангахгүй байх тохиолдол ч цөөнгүй байгааг нь чуулганы үйл ажиллагаанд сөрөг нөлөө үзүүлж байгааг тэмдэглэн хэлэх ёстой. Улсын Их Хурлаас батлан гаргаж байгаа хууль тогтоомжийн чанар чансаа, Улсын Их Хурлын эрхэм гишүүд та бид биеэ хэрхэн боловсруулж гадаад, дотоодын хууль тогтоомжтой аль хэр танилцаж эдийн засаг эрх зүй, удирдлага, зохион байгуулалт, салбарын мэдлэг боловсролоо хэр зэрэг дээшлүүлэхээс үлэмж шалтгаалахыг үлэмж санаж ард олон сонгогчдынхоо итгэл найдварыг биелүүлэхийн тулд биеэ дайчилж ажиллах шаардлага хэзээ хэзээнээс илүү чухлаар тавигдаж байгааг хэлье. Бид хойшид өдөр, хоног өнгөрөх тутам манай эх орон ард түмний хувьд цоо шинэ улам нарийн зүйлтэй учран тулгарч эдгээр эмзэг нарийн асууддыг хуульчлан боловруулах хэрэгцээт шаардлага зайлшгүй гарах болно. Энэ бол онцгой хариуцлага учраас өөрсөддөө тавих шаардлагыг улам өндөржүүлэх хэрэгтэй гэж үзэж байна. Эрхэм гишүүд та бидний гаргаж байгаа санал санаачилга, хэлсэн үг, бүр эх орон, ард түмний хувь заяа, Монгол Улсынхаа хөгжил дэвшилтэй ямар нэгэн хэлбэрээр холбогдож байдгийг хэн маань ч мартах учиргүй. Хууль санаачлагчид хууль тогтоомжийн төслийг өргөн барихын өмнө түүний үзэл баримтлалыг маш тодорхой гаргаж Улсын Их Хурлын холбогдох байнгын хороо, Тамгын газрын ажилтнуудтай урьдчилан санал солилцож нягт хамтран ажиллах шаардлагатайг ахин хэлэхэд илүүц биш байхаа. Энэ тухай бид нэг бус удаа ярьж байгаа ч хэрэгжүүлж тэр бүр чадахгүй байгаагаас Улсын Их Хурлын чуулганы үед заримдаа хууль боловсруулах үйл ажиллагаа давхар явагдаж хууль батлагдаж гарах хугацаа ихээхэн алдаж хойшлогдох явдал гарч байгааг анхаарах ёстой. Хууль тогтоомжийн үзэл баримтлал тодорхой биш хууль хэлэлцэн батлахаас өмнө өмнөх шатны боловсруулалт, хэлэлцүүлэгт гишүүд жигд оролцож чадахгүй байгаагаас танин мэдэхүйн шинж чанартай асуудалд урьдын адил багагүй цаг зарцуулдаг дутагдал давтагдсаар байгааг тэмдэглэе. Иймд хууль тогтоомж боловсруулах, хэлэлцэх, батлах үйл ажиллагааг хууль санаачлагч, Улсын Их Хурлын байнгын хороо, Тамгын газартай тодорхой төлөвлөгөө, чиглэлийн дагуу уялдуулан зохион байгуулж хууль тогтоомжийг хэлэлцэх ачааны хүндийг байнгын хороодын хуралдаанаар жигдрүүлдэг дэлхий нийтийн парламентад тогтсон туршлагыг үйл ажиллагаандаа хэвшүүлэх талаар санаачилгатай ажиллах, энэ чиглэлээр өөрчлөлт гаргах шаардлага зүй ёсоор тулгарч байна. Эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын гишүүд хаврын чуулганы завсарлагаагаар сонгогчидтойгоо уулзаж Улсын Их Хурлаас баталсан хууль тогтоомжийг сурталчлан таниулж, хэрэгжилтийг нь зохион байгуулж байгаа байдалтай танилцан зөвлөгөө чиглэл өгөх, хөдөлмөрчдийн санал хүсэлтийг хүлээн авах, Улсын Их Хурлын үйл ажиллагааны талаар олон түмнээс өгч байгаа үнэлэлт, дүгнэлтийг үйл ажиллагаандаа тусган хэрэгжүүлэх, намрын чуулганаар

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw