194 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1995.07.04 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Улсын Их Хурлын 1995 оны 7 дугаар чуулган амжилттай өндөрлөж байна. Чуулган хаасныг мэдэгдье. Та бүхэн амралтаа тавтай сайхан өнгөрөөж, эрүүл мэндээ тордож, сонгогчидтойгоо уулзаж, төрийн бодлогоо сурталчилж намрын чуулгандаа идэвхтэй сайн бэлтгэхийг хүсэн ерөөе. Чуулганы үр дүнгийн талаар хэвлэлд мэдээлэл өгъе. Баярлалаа.32 УЛСЫН ИХ ХУРЛЫН 1995 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1995.10.10 Эрхэм хүндэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын гишүүд ээ! Монгол Улсын Их Хурлын ээлжит намрын чуулган өнөөдөр ажлаа эхэлж байна. Хаврын чуулган өндөрлөснөөс хойшхи хугацаанд манай гишүүд намрын чуулганаар хэлэлцэх учиртай хуулийн төслүүд дээр ажиллаж, орон нутгийн ажил, амьдрал, хуулийн хэрэгжилттэй танилцах, хянан шалгах үүргээ биелүүлэх, сонгогчидтойгоо уулзан төрийн бодлого, хууль тогтоомж сурталчилах, олон улсын болон хоёр талын хамтын ажиллагааны шугамаар төлөвлөгдсөн гадаад арга хэмжээг хэрэгжүүлэх зэргээр шахуу шамдуухан байлаа. Нийгмийн амьдралын өөрчлөлт улмаар гүнзгийрч, ардчилал, зах зээлийн харилцаа зүгширч эхэлж байгаа нь хот, хөдөөгүй ажиглагдаж байна. Төвлөрсөн хатуу зохион байгуулалт, хангамжтай байснаа зах зээлийн харилцаанд огцом шилжсэний улмаас үүдэн гарсан нийгмийн сэтгэл зүйн цочирдол тайлагдах аястай болж аймаг, сум хүндрэл бэрхшээлээс гарах, үйлдвэр, үйлчилгээг өргөтгөх, соёл боловсролыг хөгжүүлэх арга замыг зүйл зүйлээр эрэлхийлэн нөөц бололцоогоо аль болох дүүрэн ашиглахыг эрмэлздэг болсон нь нэн сайшаалтай хэрэг. Гэвч харамсалтай нь ийм хандлага жигд биш, бэлэнчлэх, дээшээ харах сэтгэлгээ олон нийтийн зарим хэсгийн дотор хүчтэй байгаа гэдэг нь мэдэгдэж байна. Тэтгэвэр тэтгэмж, цалин хугацаандаа буудаггүй, хүнсний бараа, тэр дундаа гурилын хангамж дутагдалтай, үнэ өртөг өсөж, хот суурин газарт
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw