МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 79 Энэ зорилгоор эхний ээлжинд ноос ноолуур, арьс ширэн болон нэхий эдлэлийн чанарыг сайжруулах, үйлдвэрлэлийн технологийн шинэчлэл хийх, ноос, арьс шир боловсруулах үйлдвэрийг 1993 оноос, тухайлж хэлбэл 1993 оны сүүлийн хагасаас мал аж ахуйн гаралтай түүхий эдээр найдвартай хангах нөхцөл бүрдүүлэх болно. Эрдэнэт, Бор-Өндөрийн уулын баяжуулах үйлдвэрийн техник технологийг шинэчлэн гадаад оронтой хорших үндсэн дээр уул уурхайн бүтээгдэхүүний борлуулалтын түвшинг нэмэгдүүлж, улмаар шинэ бүтээгдэхүүний үйлдвэрлэл эзэмших чиглэл баримтална. “Газрын тос-Алт” хөтөлбөрийг хэрэгжүүлэх явдлыг төрийн бодлогын хэмжээнд авч үзнэ. Засгийн газар бүрэн эрхийнхээ хугацаанд мөнгө, цайр, тугалга зэрэг өнгөт, холимог металлын ордыг түшиглүүлэн өндөр үр ашигтай, олборлох, боловсруулах үйлдвэр байгуулахад гадаадын хөрөнгө оруулах, үр ашигтай хамтран ажиллах явдлыг бүх талаар дэмжинэ. Аялал жуулчлалыг хөгжүүлэх нь экспортын нөөцийг нэмэгдүүлэх нэг чухал зам гэж үзнэ. 3. Тэргүүлэх чиглэлийн салбаруудыг хөгжүүлэх зорилт болон гадаадын хувийн компанийн хөрөнгө оруулах нөхцөлийг бүрдүүлэх шаардлагатай уялдуулан, үйлдвэрлэлийн зохистой дэд бүтэц бий болгох явдлыг анхаарлын төвд байнга авч байх болно. Юуны өмнө түлш, эрчим хүчний салбарын найдвартай ажиллагааг хангахын тулд томоохон хотуудын цахилгаан, дулааны станцыг шинэчлэх эрчим хүчний шинэ эх үүсвэр барих ажлыг эхлүүлэх шаардлагатай байна. Нүүрсний уурхайнуудын тоног төхөөрөмжийг шинэчлэх, Бага нуурын нүүрсний уурхайн олборлолт, Шивээ-Овоогийн нүүрсний уурхайн хүч чадлыг нэмэгдүүлэхийн зэрэгцээ Таван толгойн коксжих нүүрсний ордыг эзэмших арга хэмжээг хэрэгжүүлж эхлэх явдлыг манай эдийн засгийн бодтогын амин чухал асуудал гэж үзнэ. Зам тээвэр, холбооны салбарын техникийн баазыг шинэчлэх, цаашид хөгжүүлэх арга хэмжээг олон улсын санхүү, эдийн засгийн байгууллага, хандивлагч орнуудын туслалцаатай хэрэгжүүлэх чиглэл баримтална. Барилга, хот байгуулалтын талаар нэгдсэн бодлого явуулж, өөрийн орны эрдэс түүхий эдийн нөөц, тэргүүний техник, технологид тулгуурлан барилгын материалын салбарыг хөгжүүлнэ. 4. Авсаархан бөгөөд дэвшилттэй технологи бүхий жижиг үйлдвэрүүдийг эхний ээлжинд орон нутагт гол төлөв хувийн хэвшлийн хүрээнд барьж байгуулах бодлого явуулж, бүх талын дэмжлэг үзүүлэх болно. Засгийн газраас байгаль орчны талаар явуулах бодлогыг тодорхойлохдоо НҮБ-ын Бага хурлаас Монгол орныг дэлхийн шим мандлын тусгай бүс болгох талаар улс гүрнүүд, олон улсын байгууллагуудад хандаж гаргасан тайлбарлах бичгийн үзэл санааг үндэс болголоо. Уг бодлого нь нийгэм, өөрийн орны байгаль орчны өвөрмөц онцлогт зохицон хөгжих, байгалийн нөөц баялгийг ард түмнийхээ одоо ба ирээдүйн эрх ашгийн үүднээс зохистой ашиглах, зах зээлийн харилцааны онцлогт нийцүүлэн байгаль
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw