Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 97 ажиглагдсан. Архидан согтуурах, хулгай дээрэм, танхайрал, хээл хахуультай тэмцэх, эрх зүйн үндсийг бүрдүүлэх, нийгмийн эдгээр гаж сөрөг үзэгдэлтэй хуулийн хүрээнд тэмцэхэд Улсын Их Хурлын зүгээс санаачилга гаргах шаардлагатай байна гэж үзэж байна. Төрийн дотоод, гадаад бодлогын үндсийг тодорхойлох, Үндсэн хуулиар олгосон үүргээ ч биелүүлье, төрийн гадаад дотоод бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж болох эрхээ ч эдэлье. Парламентын гадаад харилцааг өргөжүүлэх, хөгжүүлэх талаар идэвхтэй ажиллацгаая. Товчоор хэлбэл та биднийг асар их ажил энэ чуулганы хугацаанд хүлээж байгаа. Эдгээр зорилтыг шийдвэрлэхдээ Үндсэн хууль бусад хуулийн заалтыг хэлбэрэлтгүй сахиж Монгол орныг ардчилал, шинэчлэл, зах зээлийн замаар хөгжүүлэх үндсэн чиг шугам бидний үйл ажиллагааны хөтөлбөр болох ёстой гэдгийг онцдон тэмдэглээд хэлэх үгээ өндөрлөж Монгол Улсын Их Хурлын хаврын чуулганы ажиллагаа нээгдсэнийг мэдэгдье.16 Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Н.Багабандийн хэлсэн үг 1993.07.16 Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ! Монгол Улсын Их Хурал ээлжит III чуулганаа өндөрлөх гэж байна. Улсын Их Хурлын энэ удаагийн чуулган байнгын хороодынхоо хурлыг оролцуулаад ажлын 92 өдөр буюу бүгд 500 орчим цаг чуулсан дүн гарч байна. Өнгөрсөн 92 өдрийн хуралдаанаараа бид Их Хурлын чуулганаар 18 хууль шинээр баталж, 10 хуульд нэмэлт, өөрчлөлт оруулжээ. Монгол Улсын нийгмийн харилцааг зохицуулах хууль зүйн хэм хэмжээг бүрдүүлэхэд чиглэсэн эдгээр хууль тогтоомжийг хэрэгжүүлэхтэй холбогдуулж Улсын Их Хурлаас 40 тогтоол батлан гаргалаа. Улсын Их Хурлын хаврын чуулган Монгол Улсын Үндсэн Хуулийн үзэл баримтлалыг хэрэгжүүлэхэд бүхий л үйл ажиллагаагаа чиглүүлж ирлээ гэж бүрэн үндэстэй хэлж болно. Монгол оронд өрнөсөн ардчилал, зах зээлийн үйл явцын эрх зүйн үндсийг бүрдүүлж баталгаажуулж, хууль дээдэлсэн төрт ёсны шинэ тогтолцоог төлөвшүүлэх, нийгмийн дэг журмыг сайжруулах асуудал Улсын Их Хурлын хаврын чуулганы хууль тогтоох бодлогын төвд байсан гэдгийг та бүгд мэдэж байгаа. Улсын Их Хурал энэ удаагийнхаа чуулганаар Гадаадын хөрөнгө оруулалтын тухай хууль, Малын удмын сан, Эрүүл мэндийг хамгаалах тухай хууль, Прокурорын байгууллагын тухай, Засгийн газрын тухай, Ерөнхийлөгчийн тухай, Ерөнхийлөгчийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай, Шүүх байгуулах тухай, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай, Патентын тухай, Зохиогчийн эрхийн тухай, Шударга бус өрсөлдөөнийг хориглох тухай, Бууны албан татварын тухай, Тэмдэгтийн хураамжийн тухай, 1993 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуулийг баталж гаргасан.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw