МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 63 санаснаар, үйл явдал төлөвлөснөөр биш өөрийн жам хуулиар эрчим, далайцтай өрнөж байлаа. Монголын анхны байнгын ажиллагаатай парламентын гишүүд бид ч гэсэн үйл ажиллагааныхаа явцаар төрийн ардчилсан ёс, хүний эрдэмд идэвхийлэн суралцаж ирлээ. Бага Хурлын эхний үеийн үйл ажиллагаанд алдаж оносон зүйл цөөнгүй байсан. Хэвлэл мэдээллийн хэрэгсэл ч оносныг маань хэр тусгасан бол, ямар ч гэсэн алдаж эндсэн зүйлийг тэр дор нь өлгөж авч байсан нь үнэн. Чухамдаа хэний амнаас үг гарна тэр л мөчдөө олон нийтэд хүрч байлаа. Нэг үгээр хэлбэл, Улсын Бага Хурлын үйл ажиллагааг аль ч талаас нь үнэлэх хангалттай баримт нэгэнт бий болсон байна. Нийгэм, улс төрийн хурц хямралын элдэв үзэл бодлын солбицсон барих цэг дээр ажилласан болохоор бидэнд хойш тавих нэг ч асуудал, санаа амирлангуй байх нэг ч мөч байсангүй. Заримдаа улс төр, үзэл баримтлалын тэмцэл Бага Хурлын танхимаас хальж, олон нийтийн хүрээнд шилжиж болзошгүй эгзэгтэй мөч цөөнгүй тохиолдож байлаа. Гэвч Ардын Их Хурлаас анх байгуулсан Бага Хурлын гишүүд замын бэрх, цагийн бартааг сааталгүй туулж, бүрэн эрхээ хууль ёсоор шилжүүлэх энэ мөчид үндсэн бүрэлдэхүүнээрээ өнөөдрийг хүрч ирсэнийг тэмдэглүүштэй байна. Үүнд ямар нэг ид шид байхгүй бөгөөд Бага Хурлын гишүүд үзэл баримтлалаа ил тод, шулуун шударгаар хэлж бодол санаагаа уралдуулан мэтгэлцэж байсан нь үнэн. Гагцхүү Улсын Бага Хурлын гишүүд улс үндэснийхээ эв нэгдэл, ард түмний нийтлэг эрх ашгийг эрхэмлэн хуулиа дээдэлж, бусдын санаа бодлыг хүндэтгэж хүлээн авч чаддаг байсан нь ямар ч хэцүү асуудлыг эвлэлдэн шийдвэрлэхийн үндэс болж байлаа. Ийм уур амьсгал Улсын Их Хуралд ч гэсэн уламжлагдан үлдээсэй гэж хүсч байна. Парламент ёс бол төрийн бодлогын хүрээнд олон үзэл баримтлалын тэнцвэр баригч тулах цэг юм байна. Үүнээс хазайж хэлтийх үзэл суртлын хүлээсэнд баригдах, сэтгэлийн хөөрөлд автах, алив дарангуйллыг, хувь хүний явцуу эрх ашгийг улс, үндэстнийхээс дээгүүр тавих, бусдын санаа бодол, үзэл баримтлалыг үл хүндэтгэх явдал парламент оршин тогтнох, түүнд төрийн түшээ байх эрх үүргийг үндэс сууриар нь хөнөөдөг байна. Энэ бол монголын төрт ёсны залгамж чанарыг хангах үүднээс хэлж буй бидний чин сэтгэлийн өчил билээ. Хэрхэхийг монголын төрийн жолоо барилцах та бүхний сэтгэлийн тэнхээ мэдтүгэй. Алив зүйлд хугацаа гэж бий. Чухамхүү цаг хугацаа алив үнэнийг нээж өгдөг мэргэн шүүгч билээ. Та бид хэн нь ч түүхийн тодорхой цаг хугацаанд ард түмнийхээ өмнө өчиг тайлангаа өргөнө. Энэ бол юу хийснээ товчоолон ярих гэсэн үг биш, харин амьдралын сургамжаа өвлүүлэн үлдээх гэсэн үг ээ. Тиймээс ч Улсын Бага Хурлын үйл ажиллагаанд хийсэн шинжлэл дүгнэлтээ та бүхэнд, Их Хурлын гишүүдэд толилуулан соёрхуулах зорилт тавьсан юм. Улсын Бага Хурал хууль эрхийнхээ хугацаанд 5 удаа ээлжит, 3 удаа ээлжит бус чуулганыг чуулж нийт 234 өдөр буюу 1530 цагийн хуралдааныг хийсэн бөгөөд нэг өдөрт дунджаар 6,5 цаг хуралдсан байна. Найман удаагийн чуулганы хуралдаанд Улсын Бага Хурлын гишүүд 2323 удаа үг хэлж, 4912
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw