Монгол улсын парламент - боть 1

158 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Германы Засгийн газрын хөнгөлөлттэй зээлийн хөрөнгийг ашиглан дээрх нөхцөлөөр 52 жижиг үйдвэрийн тоног төхөөрөмж авч байгаагийн нэлээд хэсэг нь ажиллаж эхлээд байна. Хувийн хэвшлийн хүрээнд найдвартай зах зээл бүхий бүтээгдэхүүний үйлдвэрлэлийг хөгжүүлэхэд Засгийн газар түлхүү дэмжлэг үзүүлэх бодлого баримталж байна. Энэ онд үйлдвэрлэл дэмжих бодлогын хүрээнд 180 гаруй аж ахуйн нэгжид банкнаас зориулалттай харьцангуй хөнгөлөлттэй нөхцлөөр зээл олгохоор холбогдох яамд, Монголбанктай тохиролцсоны дийлэнхийг хувийн хэвшилд олгох болно. Хувийн хэвшлийн аж ахуйн нэгжүүд тодорхой үйлдвэрлэл эрхлэх байнгын тогтвортой орлоготой болохын тулд юуны өмнө төгрөгийн хуримтлал бий болгох хэрэгтэй байна. Зөвхөн энэ нөхцөлд л гадаадаас тоног төхөөрөмж авах, валютын эх үүсвэр алдана гэдгийг зориуд хэлмээр байна. Зургадугаарт нь, өнөө жил 550-иад мянган га тариалахаар тооцож байна. Ирэх намар 450-500 мянган тонн үр тариа хурааж авч чадвал 1995 оны гурилын хэрэгцээг бүрэн хангаад зохих нөөцтэй болох юм. Тариалан эрхэлдэг аж ахуйн нэгж, тээврийн байгууллага, гурилын үйлдвэрүүдийн хооронд үүссэн өр төлбөрийн асуудлыг судалж, шийдвэрлэх ажлыг Монголбанктай хамтран зохион байгуулж байна. Эхний ээлжинд Сэлэнгэ, Дарханы аж ахуйнуудтай холбогдсон 2,9 тэрбум төгрөгийн өр авлагыг шийдвэрлэж, хаврын тариалалтанд бэлтгэх нөөцийг хангах арга хэмжээ авлаа. Бусад аймгуудын аж ахуйтай холбогдсон өр төлбөрийн тооцоог авч үзэж байна. Энэ асуудлыг 3 дугаар сард багтаан шийдвэрлэнэ. Өнгөрсөн жилийн ургацтай холбогдсон өр төлбөрийг барагдуулахад нийтдээ 7,7 тэрбум төгрөг шаардагдаж байгаа бөгөөд гурилын үйлдвэрүүдэд бэлэн байгаа улаан буудай, гурилаар барьцаалан тэдэнд зээл олгох замаар өрийн зангилааг тайлахаас өөр аргагүй болсныг хэлэх хэрэгтэй. Аж ахуйн байгууллагуудын хооронд үүссэн өр авлагыг зохицуулах асуудал зах зээлийн эдийн засгийн харилцааны нөхцөлд Засгийн газрын хийх ёстой ажил биш боловч, газар тариалангийн салбарыг бүхэлд нь дампууруулахгүйн тулд аргагүйн эрхэнд ийм арга хэмжээ авч байна. Хаврын тариалалт явуулахад зээлийн эх үүсвэрт 4 тэрбум орчим төгрөг шаарлагатай байгаа бөгөөд будаа нийлүүлэхээр гэрээ хийсэн аж ахуйнуудад гурилын үйлдвэрүүдээс гэрээт будааны нь үнийн дүнгийн 30 хувьтай тэнцэх зээл олгуулах бололцоог хангахаар тооцож байна. Хандивлагч орон, олон улсын байгууллагын зээл тусламжийн хөрөнгөөр гинжит трактор 89, дугуйт трактор 21-ийг авахаар гэрээ байгуулж, тариалалт эхлэхээс наана нийлүүлэхээр ажиллаж байна. Хүнс, хөдөө аж ахуйн яамны мэдээгээр Т-150, К-700 трактороос бусад тариалалтын техникийг сэлбэгээр хангах бололцоотой гэсэн тооцоо байгаа. Төмс, сонгино, сармис, наранцэцэгээс бусад таримлын үр хүрэлцээтэй байна. Тарих уринш боловсруулахад хүрэлцэхүйц шатахуун тосолгооны материалын нөөц бий. Энэ оны тариалалтыг сайн зохион байгуулж өндөр ургац авах нь газар тариалан эрхэлдэг компаниудыг эдийн засгийн хувьд бэхжүүлэх,

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw