Монгол улсын парламент - боть 1

92 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I нь зүйтэй болов уу. Орон нутгийн иргэдийн төлөөлөгчдийн хурлууд хуралдаж нутаг дэвсгэрийнхээ эдийн засаг, нийгмийн хөгжлийн асуудлыг хэлэлцсэн байдалтай зориуд танилцахад илүүдэхгүй бизээ. Улсын Их Хурлаас гаргасан хуулийг сурталчлах ажилд төрийн нэгдсэн бодлого, зохицуулалт шаардагдаж байгаад дүгнэлт хиймээр байна. Хуулийг ард түмэнд ойлгуулан таниулах, улмаар түүнийг нийгмийн амьдралын хэм хэмжээ бүрэлдэн тогтох нөхцөл болгох явдлыг төрийн төв орон нутгийн нийт байгууллагын өнөөгийн зорилт болгох явдал чухлаар шаардагдаж байна. Үүнтэй холбогдуулан төр, засгийн шийдвэрийг танин мэдэж хэрэгжүүлэх ажлын хувь заяаг шийдвэрлэх үүрэг хүлээсэн бүх шатны удирдах боловсон хүчний мэдлэг чадвар хариуцлага ямар байгааг анхаарах шаардлага зүй ёсоор тавигдаж байгаа. Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль тогтоомжид Ерөнхийлөгч хориг тавих, Үндсэн хуулийн цэц хэлэлцэх нь Үндсэн хуулиар олгогдсон бүрэн эрхийн парламентат ёсны хэвийн үзэгдэл мөн билээ. Улсын Их Хурлын гишүүд үзэл бодолдоо бат итгэлтэй байх нь гол зүйл мөн боловч уян хатан чанар үүнээс эрхэм чухал гэдгийг хэлэхэд илүүдэхгүй биз ээ. Улсын Их Хурал, Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн хооронд сөргөлдөөн буй мэтээр нийгмийн сэтгэл зүйд зарим төсөөлөл бүрдэж байгааг анхаарахгүй өнгөрч болохгүй. Энэ талаар иргэд, сонгогчдод үнэн мөнийг тайлбарлан ойлгуулах нь та бидний үүрэг билээ. Монгол Улсын Үндсэн хуулийг хэлбэрэлтгүй сахин хэрэгжүүлэх, батлан гаргаж байгаа хууль тогтоомжоо зөвхөн Үндсэн хуулийн заалт, үзэл санаанд чанд захируулах үүргийг Монгол Улсын Ерөнхийлөгч, Үндсэн хуулийн цэцийн хамт Улсын Их Хурал өөрөө хүлээж байгаа гэдгээ цаг ямагт ухаарч байхыг эрхэм гишүүддээ анхааруулахад илүүдэхгүй болов уу. Төрт ёсны дэг жаягийг чанд сахин төрийн тэргүүнээ дээдлэн хүндэтгэж төрийн хүний эрхэм чанарыг өөрийн биеэр үлгэрлэн харуулж байж төрөө дээдлэх үзлийг энэ танхимаас ургуулан салаалж олон түмэнд түгээх үүргийг та бид бүгдээрээ хүлээж байгаа гэдэгийг учирлан хэльюу. Эцэст нь Улсын Их Хурлын II чуулган үйл ажиллагаагаа амжилттай явуулж дуусгахад Тамгын газрын үүрэг их байсныг тэмдэглэе. Улсын Их Хурлын гишүүдийг мэдээллээр хангах, төсөлд хуулийн техникийн талаар шинжилгээ лавламж хийх, Улсын Их Хуралд туслах, хууль тогтоолуудын уялдаа холбоог хангах чиглэлд үйл ажиллагаа, арга барилдаа өөрчлөлт хийж ажиллах нь Тамгын газрын өмнө тавигдаж байгаа нэг чухал зорилт гэдгийг хэлэх байна. Чуулганы явцад ажилласан байдалдаа бодитой дүгнэлт хийж, цаашид тавигдах шаардлагыг харгалзан үйл ажиллагаагаа улам боловсронгуй болгож ирэх Ш чуулганы бэлтгэлийг зохих түвшинд хангана гэсэн найдварыг Тамгын газрын удирдлага, хамт олонд хүлээлгэж байгаагаа илэрхийлье. Анхаарал тавьсанд баярлалаа.15

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw