Монгол улсын парламент - боть 1

150 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 1. Улсын Их Хурлын хуулинд нэмэлт, өөрчлөлт оруулж, олонхи, цөөнхийг зохион байгуулах, эдлэх эрх үүргийг нарийвчлан тодорхойлж өгөх, 2. Улсын Их Хурлын үйл ажиллагааг төрийн хэвлэл мэдээллээр сурталчлах зарчмыг тогтоож, түүндээ цөөнхийн эрхийг тодорхойлон зааж өгөх, 3. 1996 онд болох Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг энэ онд багтаан шинэчлэн батлах зэрэг болно. Уг саналд дурдсан асуудлуудаар Улсын Их Хурлын шийдвэрийн төсөл боловсруулж Улсын Их Хуралд өргөн барьсан, хэлэлцэж шийдвэрлэж өгөхийг хүсч байна. Улсын Их Хурлын гишүүд ээ! Төр, засгийн дээд удирдлагын зүгээс хууль болон ёс суртахууны харш үйлдэл хийж, албан тушаалаа урвуулан ашигласан байж болзошгүй гэсэн шуугиан хэвлэл мэдээллийн хэрэгслээр өргөн хүрээтэй тарж яригдлаа. Эл ярианд нэгэнт Монгол Улсын Их Хурлын дарга, орлогч дарга, Ерөнхий сайдын нэр холбогдож байгаа учир нөгөө талаар уг асуудлыг тойрч, хэвлэл мэдээллийн хэрэгслэлээр улсын нууцад хамаарах материалууд гарч, үндэсний аюулгүй байдалд хохирол учирч болох нөхцөл үүссэн учир би төрийн тэргүүний хувьд өөрийн байр суурийг илэрхийлэх шаардлага гарсан. Би өөрийн энэ байр суурийг илэрхийлэхдээ уг хэрэг явдал үүсэх болсон шалтгаан, нөхцөл байдал, Улсын Их Хурлаас байгуулагдсан ажлын хэсгийн дүгнэлтүүд, илтгэх хуудас, мэдэгдлүүд, Улсын Их Хурлын хаалттай хуралдаан, түүнээс гарсан шийдвэр, Тагнуулын төв газар, Цагдаагийн ерөнхий газраас гаргасан дүгнэлт зэргийг үндэс болгож байна. Нэгд, Улсын Их Хурлын дарга, орлогч дарга, Ерөнхий сайд нарын талаар Улсын аюулгүй байдлыг хангах ерөнхий газрын /би хуучин нэрээр нь хэлж байна/ шугамаар явагдсан мэдээлэлд дурдсан баримтууд зохих журмын дагуу шалгагдаж гэм буруутай болох нь тогтоогдоогүй байна. Ийм учраас энэ гурван албан тушаалтны тухайд албан тушаалаа урвуулан ашиглаж хээл хахууль авсан гэж үзэх нотолгоо өнөөдөр байхгүй юм байна. Хоёрт, төрийн албан тушаалтныг албан ажилд томилох, чөлөөлөх, гадаадын иргэд, албан хүмүүстэй уулзах, харьцах иргэний харьяалалыг шийдвэрлэх зэрэг харьцаа нь төрөөс тогтоосон нарийн дэг журам, хуулиар зохицуулагддаг. Энэ дэг журмыг үйл ажиллагаандаа нарийн чанд баримтлах нь төр, засгийн бүх шатны албан тушаалтны үүрэг, албан ажлын ёс зүйн хэм хэмжээ байх ёстой. Өөрийн үйл ажиллагаанд дээрх зарчмыг баримтлаагүй явдлыг нэр бүхий албан тушаалтнуудын албан ажлын ёс зүйн хэм хэмжээний ноцтой алдаа гэж үзэх үндэстэй. Гурав, уг асуудлыг тойрсон шуугиан нь үндэсний аюулгүй байдлыг хангах зорилгоор задруулж үл болох төр, байгууллага, хувь хүний нууцыг хамгаалах зарчим зөрчигдөж, улсын аюулгүй байдлыг хангах үйл ажиллагаанд хохирол учруулсан гэсэн дүгнэлт хийсэн байна.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw