156 МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 Энэ нь тухайн салбарын удирдлага, тэр хүрээг хариуцдаг сайд нарт цоо шинэ хариуцлага ногдуулж байна. Юуны өмнө төслийн үр ашигт нарийн хяналт тавьж, монголын талын хүлээх үүргийг бүрэн биелүүлэхээс гадна дотоод санхүүжилтийн шаардагдах нөөцийг бүрдүүлэх явдал чухал байна. Зээл хөнгөлөлттэй ч гэсэн буцааж төлөх нөхцөлтэй байдаг. Хойч үеийнхээ хариуцах эзэнгүй, төлбөрийн чадваргүй зээлийн өрөнд оруулах эрх бидэнд байхгүй. Гуравдугаарт нь, үйлдвэрлэлийн байгаа хүч чадлыг сэргээн ашиглах явдал тулгамдсан зорилтын нэг болж байна. Энэ нь юуны урьд хөнгөн, хүнсний үйдвэрүүд хувийн хэвшилд шилжсэн учраас уг зорилтыг хангахын тулд Засгийн газар, түүний байгууллагын зүгээс нөлөөлөх арга механизм, хэвшсэн заншлаас огт өөр байх нь зүйн хэрэг. Мэдээллээр хангах, өрсөлдөөн өрнүүлэх, хуулийн биелэлтэд хяналт тавих, эдийн засаг, эрх зүйн зохистой орчин бүрдүүлэх замаар л бидэнд нөлөөлөх болно. Тэгэхдээ, энэ оны тухайд ямааны ноолуур, тэмээний эм ноосыг дотооддоо боловсруулж, шинэ зах зээлд бэлэн бүтээгдэхүүн гаргах бодлого барьж хэрэгжүүлэх механизмыг түүнд чиглүүлэх арга хэмжээ авна. Арьс ширний салбарын хувьд том ширний үйлдвэрийн шинэчлэлийг аль болох богино хугацаанд дуусгаж IV улирлаас эхэлж сайн чанарын бүтээгдэхүүн гаргаж эхлэх нь чухал байна. Энэ нь гутлын үйлдвэрт шууд нөлөөлнө. Худалдаа, үйдвэрийн яам, Монголбанк энэ талаар бололцоотой дэмжлэг, туслалцаа үзүүлж байгаа. Хонь ямааны арьс, үслэг эдпэл боловсруулах үйлдвэрүүдийн зарим нь техник технологио шинэчлэн дуусч байгаагийн дээр зохион байгуулалтын хувьд цэгцэрч энэ оны II хагасаас үйлдвэрлэл нь мэдэгдэм өсөх нөхцөл бүрдэж байна. Сүүлийн жилүүдэд энэ салбарын үйлдвэрүүд санхүүгийн хувьд үнэхээр хүндэрсэн. Хэдий тийм боловч зарим компани, жишээлбэл, урьд өмнө нь ихээхэн шүүмжлэгдэж байсан Дархан нэхий хувьцаат компани үйлдвэрлэлээ сэргээх зорилгоор нэлээд санаачилга гарган хөөцөлдөж байгааг хэлмээр байна. Арьс шир боловсруулах хүрээнд хувийн хэвшлийн олон жижиг үйлдвэр үүсч, өрсөлдөөн эхэлж байгаа нь уг салбар сэргэх дохио болж байна. Борлуулах зэх зээлээс шалтгаалан ноос боловсруулах салбарын хувьд байдал нэлээд хүнд байгаа. Зөвхөн зах зээлийн баримжааг харгалзан үйлдвэрлэлээ зохицуулахаас аргагүй. Энэ байр сууринаас авч үзвэл, Эрдэнэт, Улаанбаатар хивсний компаниудын бүтээгдэхүүний үйлдвэрлэл тодорхой хэмжээгээр өсөх найдвартай байна. Уул уурхайн хамтарсан хоёр үйлдвэрийн үйл ажиллагаа энэ онд харьцангуй хэвийн явагдах бололцоотой. Дарханы хар төмөрлөгийн үйлдвэрийг барьж дуусгах, хэвийн ажиллуулах явдал хамгийн чухал зорилтын нэг болж байна. Энэ талаар Засгийн газар соёрхон тодорхой шийдвэр гаргасан. Металл боловсруулах засварын бусад үйлдвэрүүдийн хувьд байдал хүнд байна. Юуны өмнө үйлдвэрлэлүүдийн чиглэлээ өөрчлөх, гадаадын найдвартай түнш олж хамтрах талаар идэвхтэй эрэл хайгуулж хийх хэрэгтэй байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw