Монгол улсын парламент - боть 1

30 МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-1 Хөдөлмөрийн шинэ хуульд урьдын шиг улсын ажилчин, албан хаагчдын биш харин улс, хоршоолол, хувийн салбарт хүнийг хөдөлмөр эрхлэхтэй нь холбогдсон харилцааг зохицуулахад чиглэснээр зарчмын шинэ хууль бөгөөд хөдөлмөрийн болон хамтын гэрээний үүрэг, ач холбогдлыг дээшлүүлж, ажиллагч, ажиллуулагчийн тэгш эрх, хүнийг хөдөлмөрлөх эрхийг хангах зэрэг зах зээлийн нөхцөлд оновчтой зохицуулах, гарч болзошгүй маргаан зөрчлөөс сэргийлэх, улмаар түүнийг хэрэгжүүлэх эдийн засгийн амьдралыг ардчилахад ажиллагч, ажиллагчдын тэгш эрхийг хангах зэрэг шинэ шаардлагад нэлээд нийцтэй болсон гэж үзэж байна. Тэтгэврийн шинэ хуулийг хэлэлцэж батлахдаа бид хүний амьдралын нийгмийн баталгаа, шударга ёсны зарчмыг иш үндэс болгосон билээ. Улсад ажиллагчдаас гадна тэтгэврийн санд нийгмийн даатгалын шимтгэл төлсөн тохиолдолд хувиараа хөдөлмөр эрхлэгчид, хувийн байгууллага, үйлдвэрт хөдөлмөрийн гэрээгээр ажиллагчид нэгэн адил тэтгэвэр авах эрхтэй байх, тэтгэвэр тогтоолгосон иргэн хөдөлмөр эрхэлбэл түүний насны тэтгэвэр болон цалин хөлсийг бүрэн олгох, зах зээлийн үнийн өсөлт, амьжиргааны өөрчлөлтийг харгалзан Засгийн газраас тогтоосон орлогын индексийн дагуу иргэдийн тэтгэврийн хэмжээг тодорхой хугацаанд нэмэгдүүлэн өөрчилж байх зэрэг шинэ шинэ агуулга, үндэслэл энэ хуульд орсон юм. Түүнчлэн тэтгэвэр тогтоох нөхцөл болзол, арга зүйг зарчмын хувьд өөрчиллөө. Шинэ хуулиар тусгай тэтгэврийг хүчингүй болгож, тэтгэвэр тогтоох хувь хэмжээг манай орны иргэд аль ч нөхцөлд адил үйлчилж байхаар хуульчиллаа. Ингэснээр өндөр албан тушаалд байсан цөөн тооны зарим хүний тусгай тэтгэвэр авдаг, нэгдлийн гишүүн малчдын тэтгэвэр улсын тэтгэврээс доогуур байдаг зэрэг нийгмийн шударга ёсыг зөрчсөн олон гажуудлыг арилгах боломжтой боллоо. Эхчүүдийн тэтгэвэр тогтоолгох нөхцөл болзлыг илүү хөнгөлөлттэй болгосон нь уг хуулийн нийгмийн агуулгын нэг илрэл болно. Энэ нь эхчүүдийн тэтгэвэрт гарсан насны доод хязгаарыг бууруулах гэсэнд бус харин хүүхэд асарч өсгөх нь амар хялбар биш хөдөлмөр зүтгэл гэдгийг иш үндэс болгосон юм. Гэхдээ Тэтгэврийн шинэ хуульд манай орны эдийн засгийн өнөөгийн бодит боломж, ажиллах хүчний нөөцийг дайчлах замаар нийгмийн үйлдвэрлэлийн хэмжээг нэмэгдүүлэх, шаардлагатай зарим талаар нийц муутай байгаа мэтээр зарим иргэдээс санал шүүмжлэл гарч байна. Ийнхүү санал ихэвчлэн хүн амын цөөнхийн эрх ашгийг хөндсөн, заримдаа хувь хүний сэтгэлд хөтлөгдсөн байдал цөөнгүй байгааг харгалзан бид нэгэнт баталсан хуулийг юу юугүй өөрчлөхийг урьдал болгохгүй байна. Гуравдугаарт, Улсын Бага Хурлын хууль тогтоох үйл ажиллагааны өөр нэг чухал чиглэл бол улс орны эдийн засгийн хуучин харилцааг эвдэж аж ахуйн шинэ тогтолцоог бүрдүүлэх, улмаар зах зээлийн харилцаанд шилжүүлэх эрх үндсийг бүрдүүлэх явдал юмаа. Энэ талаар Улсын Бага Хурлаас баталсан багц хуулиас Аж ахуйн харилцааг зохицуулсан хуулиуд гол суурь эзэлнэ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw