Монгол улсын парламент - боть 1

77 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I Хөдөө аж ахуйн салбар дахь хувьчлалд онцгой анхаарал тавих шаардлагатай болж байна. Бэлчээрийн мал сүргийг үндсэнд нь хувьд шилжүүлэхийн хамт, хувийн аж ахуйтны хөрөнгийн оролцоотойгоор дундын үйлчилгээний шинэ хэлбэрийн хоршсон аж ахуй үүсэх хандпагыг дэмжих нь чухал гэж үзэж байна. Газар тариалангийн салбар дахь хувьчлал мал аж ахуйнхаас ялгаатай байх нь ойлгомжтой. Манай нөхцөлд үр тарианы аж ахуйнуудыг жинхэнэ утгаар нь хувьцаат компаний хэлбэрээр зохион байгуулах чиглэл баримтлах нь илүү оновчтой байж болох юм. Төмс, хүнсний ногоо, жимс, жимсгэний аж ахуйн хувьд талбайг хүссэн хүмүүст хуулийн дагуу эзэмшүүлж, хувийн аж ахуйтан иргэдийн хоршоолол төрүүлэх нь үр дүнтэй байх үндэс бий. Үүнтэй холбогдоод зөвхөн хөдөө аж ахуйтай төдийгүй, хот суурин газарт ч газрыг хувьд эзэмшүүлэх тухай асуудал зайлшгүй гарна. Газрыг Үндсэн хуулийн хүрээнд хувьд эзэмшүүлэх асууддыг цаг алдалгүй шийдэх нь чухал гэж бодож байна. Сүүлийн үед өр төрийн өмчийн үйлдвэр, байгууллагад өмч хамгаалах, үйлдвэрлэл, үйлчилгээ зохион байгуулахад тавих анхаарал суларснаар барахгүй, харин ч зарим тохиолдолд ад үзэх, эх нь олдвол өмч хөрөнгийг хуваан завших ханддага газар авах төлөвтэй болсон байна. Манайд цаашдаа ч төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой газрууд тодорхой хэмжээгээр байхаас өөр аргагүй. Өмчийн энэ хэлбэр нь төрөөс зах зээлийн харилцааг зохицуулах, хувийн хэвшил үр ашигтай хөгжих хөрс суурийг бүхэлдүүлэхэд чухал ач холбогдолтой байх болно. Үүнтэй уялдан төрийн өмчийн болон төрийн өмчийн оролцоотой аж ахуйн нэгжийн үйл ажиллагаанд төрийн байгууллага өмчийн эзний хувьд оролцох тогтолцоог төлөвшүүлэх, өмч эзэмшигч байх эрхийг хэрэгжүүлэх явдлыг Засгийн газрын мөрийн хөтолбөрт зориуд тусгасан юм. Зах зээлийн тогтолцооны нөхцөл дэх эдийн засгийн макро түвшний удирдлагын хүрээнд үнэ, валютын ханшийн боддого онцгой байр эзэлдэг билээ. Үнийг чөлөөлөхгүйгээр зах зээлийн харилцааг хөгжүүлж, өрсөлдөөн өрнүүлэх, үйлдвэрлэлийн өсөлтийг урамшуулах бололцоогүй юм. Иймээс үнийг бүрэн чөлөөлөхөөр Засгийн газрын мөрийн хөтөлбөрт тусгаж байгаа. Үнийг чөлөөлөхдөө хүн амд нөхөн олговор олгох, эмзэг хэсгийн амьдралыг ядуурлаас хамгаалах арга хэмжээ авах зайлшгүй шаардлагатай нь тодорхой. Энэ дашрамд хэлэхэд, хүн амд зохих нөхөн олговрыг бодитой өгөх үндсэн дээр гурил, үндсэн нэрийн талхны үнэ, ахуйн хэрэглээний цахилгаан, хотын хүн тээврийн тарифыг ойрын үед чөлөөт үнийн тогтолцоонд оруулахаас гадна махны үнийн хязгаарыг өөрчилнө. Ийм арга хэмжээ авах нь манай хувьд хүнсний гол нэрийн бүтээгдэхүүн болох мах, гурил, талхны үйлдвэрлэл, нийлүүлэлтийг нэмэгдүүлэх, хувийн үйлдвэрлэл, худалдаа эрхлэгчдээс эдгээр бүтээгдэхүүнийг чөлөөтэй борлуулах тааламжтай нөхцлийг бүрдүүлэхэд түлхэц өгнө гэж итгэж байна. Бас улсын төвлөрсөн сангаас нийлүүлж байгаа мах, талх, гурилын хэмжээг аль болохоор нэмэгдүүлэхийн хамт, үнийн түвшин, худалдааны

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw