МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 33 Депутат нөхөд өө. Улсын Бага Хурал аливаа хуулийг боловсруулах, хэлэлцэж батлах явцад мэргэжлийн хүмүүсийн оролцоотой хэсэг байгуулах, хэсэгчилсэн буюу нэг бүрчилсэн хэлбэрээр иргэдийн санал авах, ирсэн саналыг аль болохоор тусгахыг эрмэлзэж байлаа. Ийм учир шалтгаанаар зохих нөхцөл бүрдээгүй, цаашид гүнзгийрүүлэн судалж боловсруулах шаардлагатай юм гэж үзээд зорчих, цагаачлах тухай хууль, хэвлэлийн эрх чөлөөний тухай хууль, олон нийтийн байгууллагын тухай хуулийн төслийг хууль санаачлагчид нь буцааж, газрын тухай болон шүүхийн байгууламжийн тухай, нутгийн засаг захиргаа, өөрөө удирдах ёсны тухай, иргэдийн шашин шүтэх эрх чөлөөний тухай зэрэг хуулиудын төслийг шинэ Үндсэн хууль баталсны дараа дахин авч үзэхээр анхны хэлэлцүүлгийг хойшлуулсан юм аа. Эдгээр хуулийн төслийг иргэдийн саналын үндсэн дээр дахин сайтар судалж ярилцах болно. Хуулиудыг шинээр батлах явцад эдгээртэй холбогдсон бусад хууль, зарлиг, тогтоолыг хүчингүй болсонд тооцох буюу тэдгээрт нэмэлт өөрчлөлт оруулах шаардлага байнга гарч байлаа. Улсын Бага Хуралд хэд хэдэн шинэ хууль баталсантай холбогдуулан 1990-1991 онд урьд мөрдөж байсан 112 хууль, зарлиг, тогтоолын 2121 заалтыг хүчингүй болсонд тооцсоны дотор 37 хуулийн 1058 заалт, Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 64 зарлиг, 867 заалт, 11 тогтоолын 196 заалт үүнд орж байна. Тэдгээрийн дотор мал бүхий иргэдээс хураах аж ахуйн татварын тухай хууль, мал бүхий иргэдээс мах, ноос, сүү заавал нийлүүлэх тухай хууль, Улсын үйлдвэрийн газрын хууль, хоршооллын хууль, ардын хяналт шалгалтын хууль, ардын боловсролын хууль, гаалийн хууль, хөдөлмөрийн хууль, тэтгэврийн хууль болон гүйлгээний татварын тухай 1958 оны 206 дугаар зарлиг, хот суурин газар ажиллаж байгаа малын татварын тухай 1959 оны 89 дүгээр зарлиг, нөхөргүй буюу эхнэргүй, хүүхэдгүй иргэдээс татвар хураах тухай 1974 оны 122 дугаар зарлиг, нийгмийн тустай хөдөлмөрөөс зайлсхийх, хөдөлмөрийн сахилга зөрчих явдалтай тэмцэх тэмцлийг хүчтэй болгох тухай 1986 оны 5 дугаар зарлиг болон түүнийг биелүүлэх зааврыг баталсан Ардын Их Хурлын Тэргүүлэгчдийн 1987 оны 14 дүгээр тогтоол, хөдөө аж ахуйн нэгдлийн орлогоос хураах татварын тухай 1989 оны 203 дугаар зарлиг, хөдөө аж ахуйн бусад хоршооллын үйлдвэрийн газар, байгууллагын орлогоос хураах татварын 1989 оны 204 дүгээр зарлиг зэрэг цаг үеийн шаардлагад тохирохгүй болсон хууль тогтоомжийн акт орж байгаа юм аа. 2. Хянан шалгах, зохион байгуулах үүргээ хэрэгжүүлэх талаар Улсын Бага Хурлаас хэрэгжүүлсэн арга хэмжээ Улсын Бага Хурлаас эдгээр үүргээ хэрэгжүүлэхдээ юуны өмнө БНМАУ-ын Ардын Их Хурлын шийдвэрийг амьдралд хэрэгжүүлэх, зохион байгуулах, мөн өөрийн баталсан хууль, бусад актын биелэлт, өөрт нь үйл ажиллагаагаараа хариуцан тайлагнадаг байгууллагуудын ажлыг хянан шалгаж, улмаар илэрсэн дутагдал, зөрчлийг засан залруулах талаар хэд хэдэн чиглэлээр ажиллаж ирлээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw