Монгол улсын парламент - боть 1

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-I 95 багтаж байна. Энэ хуулиудыг хэлэлцэн баталснаар төрийн нээлттэй эдийн засгийн бодлогыг хэрэгжүүлэх эрх зүйн үндсийг бүрдүүлэхэд чухал алхам гэж бодож байна. Их Хурлын чуулганы хэлэлцэх асуудлын дотор Газрын тухай хууль, Алтны тухай хууль тусгагдсан нь санамсаргүй хэрэг биш юм. Тэрчлэн туурга тусгаар Монгол Улсынхаа хилийн тухай хууль, Батлан хамгаалах хуулийг энэ удаагийн чуулганаар хэлэлцэхээр тусгалаа. Энэ хуулиуд батлагдсанаар Монгол орны улс төр, эдийн засгийн тусгаар тогтнолыг баталгаажуулах, улс орны ирээдүйн хөгжлийн үндсийг зах зээлийн харилцааны нийтлэг зарчимд тулгуурлан тавих үндэсний эрх ашгийн амин чухал асуудал шийдвэрлэгдэх зам хууль зүйн дагуу нээгдэх болно. Шүүх засаглалыг бэхжүүлж хүний эрхийг хамгаалахад чиглэсэн Хөдөлмөрийн хамтын маргааныг шийдвэрлэх журмын тухай хуулийг баталж Иргэний болон Эрүүгийн байцаан шийтгэх хуульд нэмэлт, өөрчлөлт оруулахаар төлөвлөж байна. Олон түмний зүгээс нийгмийн оюуны амьдралын тулгамдсан харилцааг төрөөс зохицуулах оюуны зах зээлийн шинэ тогтолцооны хууль зүйн үндсийг бий болгохыг хүсэн хүлээж байгаа. Тиймээс Патентын тухай хууль, Зохиогчийн эрхийн тухай хуулийг энэ удаагийн чуулганаар хэлэлцүүлэн батлуулахаар оруулж байна. Тус чуулганаар Эрүүл мэндийн даатгалын хуулийг хэлэлцэж баталснаар эрүүл мэндээ хамгаалуулах, эмнэлгийн тусламж авах үндсэн хуулийн заалтыг зах зээлийн нөхцөлд шийдвэрлүүлэх нөхцөл бүрдэж нийгмийн энэхүү тулгамдсан эмзэг зорилтыг шийдвэрлэхэд түлхэц өгөх болно. Өмнөх чуулганаар 1 дүгээр хэлэлцүүлгийг хийсэн хуулиудаа эцэслэн хэлэлцэж батлах нь мэдээж хэрэг. Зарим хуульд Ерөнхийлөгчийн тавьсан хориг, Үндсэн хуулийн цэцийн дүгнэлтийг хэлэлцэх болно. Хэлэлцэж батлах хууль маш олон ард олон маань та биднээс их зүйл хүсэн хүлээж суугаа. Улсын Их Хурал хүнд бэрх цагт ногдсон үүргээ нэр төртэй биелүүлээсэй гэсэн сонгогч түмний итгэл найдварыг Их Хурлын гишүүд бүгдээрээ хамтаараа дааж гарна гэдэгт итгэл төгс байгаа. Улсын Их Хуралд хэлэлцэж буй хууль тогтоомжийн төслийн чанарыг сайжруулах, байнгын хороод хэлэлцэж буй хуулиудад төрийн бодлого, үндэсний эрх ашгийн тулгуур асуудлуудыг тусгаж өгөхөд онцгой анхаарах шаардлагатай байна. Байнгын хороод, гишүүд бүр өөрсдийн үйл ажиллагаандаа дүгнэлт хийж, хууль боловсруулах, хэлэлцэж төгөлдөржүүлэх, ачааллын дийлэнхийг байнгын хороодод төвлөрүүлж чуулганы нэгдсэн хуралдааны үеэр аар саар зүйлээр мэтгэлцэн цаг алдахгүй байх нь хууль тогтоох үйл ажиллагаанд цаашид баримтлах нэг үндсэн чиг байх болов уу гэж бодож байна. Хууль боловсруулах эхний шатуудад улс төрийн нам, эвсэл холбоод мэргэжлийн байгууллага олон түмний санаа бодлыг өргөн тусгаж ажиллахыг хичээх нь та бидний батлан гаргах хуулиудын чанарт ихээхэн эерэг нөлөө үзүүлсэн билээ. Цөөнхийн санал Улсын Их Хурал дахь сөрөг хүчний санаа

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw