Монгол улсын парламент - боть 1

192 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-1 Дөрөвдүгээрт, шийтгэлийн ямар нэгэн арга хэмжээг шууд өөрөө хүлээлгэхгүй бөгөөд төрийн албан хаагч төрийн албаны сахилга, албан хаагчийн ёс зүйн хэм хэмжээг зөрчсөн гэж үзвэл энэ тухай дүгнэлт гаргаж түүнд зохих хариуцлага хүлээлгэх асуудлыг эрх бүхий байгууллагад нь тавьж шийдвэрлүүлэх юм. Тавдугаарт, бүтцийн хувьд дарга, орон тооны бус гишүүд, түүнчлэн нарийн бичгийн дарга нарын газраас бүрдэж аймаг нийслэлд өөрийн салбар байгууллагатай байх юм. Мөрдөж байгаа хууль тогтоомжоос үзэхэд Засгийн газар, түүний үндсэн дэд бүтцийн байгууллага, засаг захиргаа, нутаг дэвсгэрийн нэгжийн удирдлагын хяналт шалгалтын талаарх бүрэн эрх тэр бүр тодорхой бус, хяналт шалгалтын тогтолцоо түүний эрх зүйн үндэс нэгдмэл байдлаар хуульчлагдаж чадаагүй байна. Ийм учраас дээрх байгууллагуудын хяналт шалгалтын талаарх тодорхой бүрэн эрхийг тогтоож өгөх шаардлагатай гэж үзэж холбогдох бүлэг зүйлүүдийг нь бас энэ төсөлд тусгасан. Монгол Улсын хууль тогтоомжоор болон түүнийг үндэслэн төрийн эрх бүхий байгууллагаас удирдлагын тодорхой салбарт бүх байгууллага, аж ахуйн нэгж, албан тушаалтан иргэд нийтээр дагаж мөрдөхөөр тогтоосон тусгай журмын биелэлтийг хангуулах үйл ажиллагааг стандарт, хэмжил зүй, гааль, эрүүл ахуй, байгаль орчны зэрэг улсын хяналтын 20-иод байгууллага алба хэрэгжүүлж байна. Захиргааны хяналтын байгууллага, улсын байцаагчдын үйл ажиллагааг үндсэндээ Засгийн газраас баталсан дүрэм, журмаар зохицуулж ирсэн нь нийгмийн шинэ тогтолцооны нөхцөлд бас тохирохгүй байгаа. Сүүлийн жилүүдэд баталсан Хэрэглэгчдийн эрх ашгийг хамгаалах тухай, Гаалийн, Малын удмын сан, Эрүүл мэндийг хамгаалах тухай, Татварын зэрэг хуулиар улсын хяналтын тухайн байгууллагын тогтолцоо, үйл ажиллагааны эрх зүйн үндсийг тодорхойлж байгаа боловч тэр бүр гүйцэд бус байна. Захиргааны хяналтын ихэнх байгууллага, албадын зохион байгуулалт, үйл ажиллагааг Засгийн газар, түүний байгууллагын гаргасан шийдвэрээр зохицуулсан хэвээрээ байна. Улсын байцаагчдыг томилж чөлөөлөх журам жигд бус, тэд нарын бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаа татварынхаас бусад байцаагчдын хувьд үндсэндээ алга байна. Ийм учраас захиргааны хяналтын байгууллагын тогтолцоог бүрдүүлэх үндсэн журам, захиргааны хяналтыг улсын хэмжээнд хэрэгжүүлэх байгууллагын бүрэн эрх, улсын байцаагчдыг томилох журам, тэдний нийтлэг бүрэн эрх, бүрэн эрхээ хэрэгжүүлэх баталгаагий нь энэ хуулиар тогтоож өгөх санал бас тусгагдаж байгаа юм. Харин удирдлагын тодорхой салбарт захиргааны хяналтыг хэрэгжүүлэх байгууллагын тогтолцоо, улсын байцаагчдын тодорхой бүрэн эрхийг тухайн хяналтын хуулиар тогтоох нь зүйтэй гэж үзсэн. Төрийн хяналтын хорооны түшмэл, захиргааны хяналтын улсын байцаагчдын үйл ажиллагааны онцлогийг харгалзан тэдэнд Төрийн албаны тухай хуульд зааснаас гадна нэмэгдэл баталгаа бий болгох саналтай байгаа.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw