МОНГОЛ УЛСЫН БОДЛОГЫН НҮБ-ын Хөгжлийн ИХ ХУРАЛ ШИНЖИЛГЭЭНИЙ хөтөлбөр ТӨВ МОНГОЛ УЛСЫ Н ПАРЛАМЕНТ II УИХ-ын чуулганы хуралдаанд хэлсэн үгийн эмхэтгэл 2000-2004 он Улаанбаатар хот 2005 он
DDC 328'517 M-692 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ ПБОТЬ Макет дизайн: Ж.Хүрэлсүх “Бемби Сан” хэвлэлийн газар ISBN 99929-82-90-Х
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П З Г А Р Ч И Г ДӨРОВ. МОНГОЛ УЛСЫН ИХХУРЛЫН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ 2000-2004 УИХ-ЫН АНХДУГААР ЧУУЛГАН (2000.7.19-2000.8.09) Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2000.07.19).............................................................. 9 УИХ-ын сонгуулийн дунгийн тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга СЛхагвасүрэнгийн хийсэн тэдээлэл (2000.07.19)............. 10 УИХ-ын бурэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын татгыг хулээлгэн өгч Р.Гончигдоржийн хэлсэн уг (2000.07.19)........................................................12 Чуулганыг хааж УИХ-ын дарга Л.Энэбишийнхэлсэн уг (2000.08.09)................................................................ 14 УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2000.08.28-2000.09.01) Чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бятбадоржийн хэлсэн уг (2000.08.28)....................................................... 15 Чуулганыг хааж УИХ-ын дэд дарга Ж.Бятбадоржийн хэлсэн уг (2000.09.01)....................................................... 16 УИХ-ЫН 2000 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2000.10.02-2001.02.02) Чуулганыг нээж УИХ-ын дарга Л.Энэбишийн хэлсэн уг (2000.10.02)................................................................. 18 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2000.10.02)...........................................................22 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн уг (2000.10.02)...................................................... 30
4 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын эдийн засаг, нийгтийн хөгжлийн өнөөгийн байдал, 2001 оны ундсэн чиглэлийн төсөл, 2001-2004 оны хөгжлийн хандлага, Улсын төвлөрсөн төсвийн 2001 оны төсөл, төрөөс төнгөний бодлогын талаар 2001 онд бариттлах чиглэлийг талаар Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2001.11.09)........................................................... 39 Чуулганыг хааж УИХ-ын дарга Л.Энэбишийн хэлсэн уг (2001.02.02)...............................................................47 УИХ-ЫН 2001 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2001.04.05-2001.6.29) Чуулганыг нээж УИХ-ын дарга Л.Энэбишийн хэлсэн уг (2001.04.05)...............................................................50 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2001.04.05)............................................................55 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн уг (2001.04.05)................................................................ 59 Чуулганыг хааж УИХ-ын дарга Л.Энэбишийн хэлсэн уг (2001.06.29)............................................................... 70 УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2001.09.14) Чуулганы хуралдаанд дээр УИХ-ын дарга Л.Энэбишийн хэлсэн уг (2001.09.14)............................................................... 74 УИХ-ЫН 2001 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2001.10.10-2002.01.il) Чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бятбадоржийн хэлсэн уг (2001.10.10)....................................................... 77 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2001.10.10)........................................................... 81 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн уг (2001.10.10)...............................................................92 Чуулганыг хааж УИХ-ын дарга С.Төлгөр-Очирын хэлсэн уг (2002.01.11).........................................................99
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 5 УИХ-ЫН 2002 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2002.04.05-2002.07.10) Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Төтөр-Очирынхэлсэнуг (2002.04.05)........................................................103 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2002.04.05).......................................................... 111 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Еронхий сайд Н.Энхбаярын хэлсэн уг (2002.04.05)..................................................... 119 Чуулганыг хааж УИХ-ын дарга С.Тотөр-Очирынхэлсэнуг (2002.07.10)....................................................... 126 УИХ-ЫН 2002 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2002.10.01-2003.1.10) Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Төтөр-Очирынхэлсэнуг (2002.10.01)..,^ ...........................................130 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийнхэлсэнуг (2002.10.01)..................................................... 136 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн уг (2002.10.01)............................................................... 144 Чуулганыг хааж УИХ-ын дарга С.Төтөр-Очирынхэлсэнуг (2003.01.10).........................................................151 УИХ-ЫН 2003 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2003.04.07-2003.06.25) Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Төтөр-Очирынхэлсэнуг (2003.04.07)........................................................ 158 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2003.04.07).......................................................... 164 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн уг (2003.04.07)............................................................. 173 Чуулганыг хааж УИХ-ын дарга С.Төтөр-Очирынхэлсэнуг (2003.06.25).......................................................180
6 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П УИХ-ЫН 2003 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2003.10.01-2004.01.09) Чуулганыг нээж УИХ-ын дарга С.Төльөр-Очирын хэлсэн уг (2003.10.01)..........................................................188 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн ируулсэн цахилгаан (2003.10.01)..........................................194 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн уг (2003.10.01).................................................................194 Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2003.10.24)............................................................205 Чуулганыг хааж УИХ-ын дэд дарга Ж.Бятбадоржийн хэлсэн уг (2004.01.09)........................................................211 УИХ-ЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН (2003.03.04) Чуулганы хуралдаан дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хийсэнлгэдээлэл (2004.03.04).................................................... 216 УИХ-ЫН 2004 ОНЫ ХАВРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН (2004.04.05-2004.05.14) Чуулганыг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бятбадоржийн хэлсэн уг (2004.04.05).......................................................232 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2004.04.05)............................................................237 Чуулганы нээлт дээр Монгол Улсын Ерөнхий сайд Н.Энхбаярын хэлсэн уг (2004.04.05)...............................................................242 Чуулганыг хааж УИХ-ын дарга С.Төтөр-Очирын хэлсэнуг (2004.07.22).........................................................251 Монгол Улсын ИхХурлын гурав дахьудаагийн сонгуулийн чуулганы хуралдаан дээр хэлсэн угийн ишлэлийн жагсаалт.................... 259
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 7 TAB. МОНГОЛ УЛСЫН ИХХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААНУУД БНМАУ-ЫН ТУНХАГЛАСНЫ 70 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хүндэтгэлийн хуралдаан дээр ‘Ъугд Найратдах Улс тунхагласны 70жилийн ой ба орчин уе”-ийн тухай Монгол Улсын ИхХурлын дарга Н.Багабандийн тавьсан илтгэл (1994.11.25)................................ 261 ОХУ-ЫН ЕРӨНХИЙЛӨГЧ В.В.ПУТИН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хундэтгэлийн хуралдаан дээр ОХУ-ийн Ерөнхийлөгч В.В.Путины хэлсэн уг (2000.11.14).............................................................. 269 ШИНЭ МЯНГАН, ШИНЭ ЗУУН ЭХЭЛЖ БАЙГААТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хундэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга Л.Энэбигиийн хэлсэн уг (2000.12.29)....:.............................. 272 Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2000.12.29)........275 Монгол Улсын Ерөнхий сайд МАХН-ын дарга Н. Энхбаярын хэлсэн уг (2000.12.29).............................. 277 УИХ-ын гишүүн, Иргэний Зориг Натын дарга С.Оюуныхэлсэн уг (2000.12.29).......................................................................282 УИХ-ын гишүүн МАШСН-ын дарга Б.Эрдэнэбатын хэлсэн уг (2000.12.19)......................................................... 284 Монголын Ардчилсан Натын дарга Д.Дорлигжавын хэлсэн уг (2000.12.29)........................................................286 АРДЫН ХУВЬСГАЛЫН 80 ЖИЛИЙН ОЙД ЗОРИУЛСАН МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хундэтгэлийн хуралдааныг нээж УИХ-ын дарга Л.Энэбишийн хэлсэн уг (2001.07.09)......................... 290
8 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-И Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн уг (2001.07.09)............................................... 292 Монгол Улсын Ерөнхий сайд, МАХН-ын дарга Н.Энхбаярын хэлсэн уг (2001.07.09).............................................................. 295 УИХ-ын гишуун, МАН-ын дэд дарга Ж. Наранцацралтын хэлсэн уг (2001.07.09)................................................. 301 УИХ-ын гишуун, МАШСН-ын дарга Б.Эрдэнэбатын хэлсэн уг (2001.07.09)..........................................................304 НҮБ-ЫН ЕРӨНХИЙ НАРИЙН БИЧГИЙН ДАРГА ЭРХЭМСЭГ НОЁН КОФИ АННАН МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хундэтгэлийн хуралдааныг нээж УИХ-ын дэд дарга Ж.Бятбадоржийн хэлсэн уг (2002.10.16)....................................................... 307 Хундэтгэлийн хуралдаан дээр НҮБ-ын ерөнхий нарийн бичгийн дарга Кофи Аннаны хэлсэн уг (2002.10.16)...................... 308 Хундэтгэлийн хуралдааныг хааж Улсын ИхХурлын дэд дарга Ж.Бяэпбадоржийн хэлсэн уг (2002.10.16).......... ,.........................312 БНХАУ-ЫН ДАРГА ХУ ЖИНТАО МОНГОЛ УЛСАД АЙЛЧИЛСАНТАЙ ХОЛБОГДУУЛАН ХИЙСЭН УЛСЫН ИХ ХУРЛЫН ЧУУЛГАНЫ ХҮНДЭТГЭЛИЙН ХУРАЛДААН Хундэтгэлийн хуралдааныг нээж Улсын Их Хурлын дарга С.Төтөр-Очирын хэлсэн уг (2003.06.05)............................................ 312 Хундэтгэлийн хуралдаан дээр БНХАУ-ын дарга ХуЖинтаогийн хэлсэн уг (2003.06.05)............................................ 313 Хундэтгэлийн хуралдааныг хааж Улсын Их Хурлын дарга С.Төтөр-Очирын хэлсэн уг (2003.06.05)...........................................317 Монгол Улсын Их Хурлын чуулганы хундэтгэлийн чуулганы хуралдаан дээр хэлсэн угийн ишлэлийн жагсаалт......................................319
МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 9 Дөрөв. МОНГОЛ УЛСЫН ИХ ХУРЛЫН ГУРАВ ДАХЬ УДААГИЙН СОНГУУЛЬ 2000-2004 УЛСЫН ИХ ХУРЛЫН АНХДУГААР ЧУУЛГАН Чуулганыг нээж Монгол Улсын Ерөнхийлөгч Н.Багабандийн хэлсэн үг 2000.07.19 Улсын Их Хурлын гишуунээр сонгогдсон эрхзт нөхөд өө! Хундэт зочид оо! Монголын ард түмэн төрийн эрх барих дээд байгууллагад өөрсдийн элчээ сонголоо. Монгол Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдсон Та бүхэндээ чин сэтгэлийн халуун баяр хүргэе. Сонгогчид та нарт маань их итгэл найдвар хүлээлгэж, асар том хариуцлага оногдуулсан гэдгийг хэн хүнгүй гүнээ ухаарч, ухамсарлаж байгаа гэдэгт итгэж байна. Өнгөрсөн 80 орчим жил бол Монголын түүхэнд их үнэтэй он цаг байв. Эл хугацаанд Монгол Улс дахин тусгаар тогтнолоо олж, Монгол үндэстэн сэргэн мандсан билээ. Манай ард түмний XX зууны түүхийн хамгийн чухал ололт бөгөөд цааш цаашдын сурвалж нь энэхүү түүхэн үйл явдал байлаа. Эдүгээгийн зурвас цаг үед улс орон маань зарим нэг хүндрэл бэрхшээлтэй тулгарсан боловч, ард олныхоо мэргэн ухаан, ухамсар тэвчээр, уйгагүй чармайлтын дүнд ардчиллыг хөгжүүлж, эдийн засаг, нийгмийн шинэчлэл хийж, улс үндэснийхээ аюулгүй байдлыг сахин хамгаалж, улс төрийн тогтвортой байдлыг хадгалж ирлээ. Гэвч нарийн бодлого, чиглэсэн зорилготойгоор хандаж, шийдвэрлэвэл зохих асуудлууд манай нийгэмд түрүү түрүү үеэсээ улам их хуримтлагдаад байна. Үндэсний үйлдвэрлэлийг бүх салбарт нь сэргээн хөгжүүлэх, ажилгүйдлийг багасгаж, ядуурлыг бууруулах, шударга ёсыг дээдлэн, сахилга журам, хариуцлага зохион байгуулалтыг нэмэгдүүлэх, ингэснээр хүн ардынхаа аж байдлыг эрс дээшлүүлэх том зорилт Та бидний өмнө тулгарч байна. Эдгээрийг шийдвэрлэж улс орноо өөд татахад шинээр байгуулагдаж байгаа Парламент, Засгийн газар их үүрэг гүйцэтгэх учиртай. Монгол Улсын Үндсэн хуулийг ягштал мөрдөн хэрэгжүүлж, чин шударгаар ажиллаж, бурангуй зохисгүй үзэгдэлтэй үл эвлэрэн, тууштай тэмцэж, улс орныхоо эрх ашгийг бүрнээ дээдэлж, улмаар ард олныхоо
10 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П бүтээлч үйлсийг дэмжсэн улс төр, эдийн засаг, эрх зүйн нөхцлүүдийг бүрдүүлж чадсан төр л түмэн олныхоо итгэл найдварыг дааж, улс орноо хөгжил дэвшилд хөтлөх болно. Шинэ зуунд ард түмэн нь жигддээ элбэг хангалуун амьдралтай, оюуны улам өндөр соёлтой, нийгэмд жинхэнэ ардчиллыг хөгжүүлсэн, төр нь гадаад улсуудад бүр ч их нэр хүндтэй болсон байх нь Монгол Улсын эрхэм зорилт юм. Шинэ парламент энэ чиг баримжааг мөрдлөг болгон идэвхтэй, хариуцлагатай, ухаалаг, эв нэгдэлтэй ажиллаж чадна гэдэгт төрийн тэргүүний хувьд би найдаж байна. Засгийн газраа холбогдох эрх зүйн үндсэн дээр шуурхай эмхлэн байгуулж, улс орны өмнө тулгамдсан асуудлуудыг шийдвэрлэх ажилдаа шамдан орох нь шинэ парламентын хамгийн түрүүчийн зорилт болж байгааг онцлон тэмдэглэе. Би Их Хурлын гишүүнээр сонгогдсон нөхөддөө хандан үг хэлж байгаа энэ ялдамдаа Монголын өөрчлөлт шинэчлэлийг хэрэгжүүлэх явцад бидэнтэй хамтран ажиллаж, туслалцаа дэмжлэг үзүүлж байгаа гадаад улс орнууд, олон улсын байгууллагууд, тэдгээрийн элчин төлөлөгчдөд гүн талархал илэрхнйлье. XXI зууны Монгол төрийн түүхийн хуудсыг нээх хувьтайгаар сонгогдон байгуулагдаж буй Монгол Улсын Их Хурлын ажилд чин зүрхнээсээ өндөр амжилт хүсье.1 Улсын Их Хурлын сонгуулийн дүнгийн тухай Сонгуулийн Ерөнхий Хорооны дарга С Лхагвасүрэнгийн хийсэн мэдээлэл 2000.07.19 Эрхэт хундэт Ерөнхийлөгч өө! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Зочид, төлөөлөгчид өө! Монгол Улсын Их Хурлын ээлжит сонгууль 2000 оны 7 дугаар сарын 2- ны өдөр Монгол Улсын Их Хурлын Сонгуулийн хуулийн дагуу явагдаж, Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Их Хурлын сонгуулийн нэгдсэн дүнг, тойрог, нам, эвсэл, нэр дэвшигч бүрээр гарган, намуудын гарсан суудлын тоо, Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдогчдын нэрийн жагсаалтыг 2000 оны 7 дугаар сарын 14-ний өдөр Монгол Улсын Ерөнхийлөгчид айлтган нийтэд мэдээлсэн билээ. Сонгуулийн Ерөнхий Хороо Сонгуулийн дүнг үндэслэн шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүдийн бүрэн эрхийг хүлээн зөвшөөрөх тухай асуудлыг хэлэлцүүлэхээр Улсын Их Хурлын энэхүү чуулганы хуралдаанд оруулж байна. Төрийн эрх барих, хууль тогтоох дээд байгууллага, Улсын Их Хурлын гишүүнд нэр дэвшүүлэх үйл ажиллагаанд улс төрийн 13 нам дангаараа, З эвсэл, мөн бие даан нэр дэвшигч оролцлоо.
МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-И 11 Улсын Их Хурлын 1996 оны сонгуультай харьцуулахад сонгуульд оролцсон нам, эвсэл, нэр дэвшигчдийн тоо 2 дахин илүү байлаа. Монгол Улсын Их Хурлын сонгуулийг улсын хэмжээнд зохион байгуулах үүрэгтэй сонгуулийн 76 тойрог, түүний 330 салбар хороо, 1600 нэгж, хэсгийн хороонд төрийн захиргааны болон улс төрийн намууд, сонгогчдын төлөөлөл бүхий 15,6 мянган хүн ажиллалаа. Сонгуулийн Ерөнхий Хороо, Улсын Их Хурлын сонгуулийн бэлтгэл ажлыг хуулийн хүрээнд явуулахад бүхий л анхаарлаа төвлөрүүлэн, бэлтгэлийг зохих журмын дагуу хангаж явуулснаар сонгуулийн нийт дүнд нөлөөлөхүйц ноцтой зөрчил гараагүй байна. Улсын Их Хурлын сонгуулийн хуулийг хэрэгжүүлэх, санал хураах бэлтгэл ажлыг хангуулах, сонгуулийн ажлыг зөв шуурхай зохион байгуулах асуудлыг хурлаараа авч хэлэлцэн, зохих шийдвэр гаргаж байсны дээр сонгуулийн баримт бичгүүдийн маягтын загвар, аргачилсан заавар баталж, нэгдсэн журмаар хэвлүүлэн тойргийн хороодод хүргүүлэх ажлыг зохион байгууллаа. Сонгуулийн Ерөнхий Хорооны гишүүдийн ажил үүргийн хуваарийг нарийвчлан гаргаж, тойргийн хороодыг хариуцуулан Сонгуулийн хуулийг сонгогчдод сурталчлан таниулах, санал хураах бэлтгэлийг хангуулахаар орон нутагт томилолтоор ажиллуулж, тулгамдсан зарим ажил, асуудлыг газар дээр нь шуурхай шийдвэрлэх арга хэмжээ авч ажиллалаа. Сонгуулийн Ерөнхий Хороо, сонгуулийн үеэр 58 хүнийг хүлээн авч уулзан, тэднээс тавьсан 100 гаруй асуудалд хариу өгч шийдвэрлэлээ. Сонгуулийн бэлтгэл ажлын явцад иргэд, сонгогчдоос Сонгуулийн Ерөнхий Хороонд бичгээр 110 санал, өргөдөл, гомдол ирүүлснийг судлан үзэж, холбогдох хууль тогтоомжид заасан журмын дагуу шийдвэрлэсэн юм. Монгол Улсын Их Хурлын гишүүнд 602 хүний нэр дэвшсэний 575 нь улс төрийн 13 нам, 3 эвслээс 27 нь бие даан нэр дэвшигч байлаа. Улсын Их Хурлыг сонгох энэ удаагийн сонгуульд нийт сонгогчдын 82,43 хувь оролцож, санал өгсөн нь сонгогчид иргэнийхээ үүргийг гүнээ ухамсарлан төрийн эрх барих дээд байгууллагаа сонгож байгуулах улс төрийн энэ чухал ажилд өндөр идэвхтэй оролцсоны бодит илэрхийлэл боллоо. Манай сонгуулийн үйл ажиллагааг АНУ,Турк, Япон, ХБНГУ, Их Британи, Умард Ирландын Нэгдсэн Вант улс зэрэг орны 38 ажиглагч ирж, Улаанбаатар болон Дундговь, Дорнод, Өвөрхангай, Завхан, Орхон зэрэг аймгуудын сонгуулийн тойрог, хэсгүүдээр явж ажиглалаа. Эрхэт нөхөд өө! Улсын Их Хурлын сонгуулийн үйл ажиллагаа нь бүхэлдээ Монгол Улсын Үндсэн хууль хийгээд Сонгуулийн хуулийн дагуу явагдлаа гэж Улсын Их Хурлын дэргэдэх Сонгуулийн Ерөнхий Хороо үзэж байна. Улсын Их Хурлын гишүүнээр МАХН-аас 72, Иргэний зори^Ногоон нам эвслээс 1, МҮАН-Монголын Шашинтны ардчилсан намын Ардчилсан Холбоо эвслээс 1, Эх орон-МАШСН-аас 1, бие даагч 1 хүн тус тус сонгогдлоо.
12 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд бүгд дээд боловсролтой хүмүүс байна. Тэдний 8 буюу 10,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Улсын Их Хурлын гишүүдийн хамгийн залуу нь 32 настай, хамгийн ахмад нь 67 настай байна. Мэргэжлийн хувьд 17 буюу 22,4 хувь нь инженер, 13 буюу 17,1 хувь нь эдийн засагч, 11 буюу 14,5 нь хуульч, 9 буюу 11,8 хувь нь багш, 26 буюу 34,2 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байна. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн 47 нь төр, засаг захиргааны байгууллагад, 15 нь улс төрийн нам, төрийн бус байгууллагад ажилладаг хүмүүс байгаа бөгөөд бизнес эрхэлдэг 14, эрдмийн зэрэг цолтой 31 хүн байна. Монгол Улсын Их Хуралд сонгогдсон нэр бүхий 76 гишуүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаас Сонгуулийн Ерөнхий Хороо хүсч, тогтоолын төсөл оруулж байгааг болгоон соёрхоно уу. Төрийн түшээ Та бүхний нэр хүндтэй бөгөөд, өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. 2 Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Тамгыг хүлээлгэн өгч Р.Гончигдоржийн хэлсэн үг 2000.07.19 Эрхэлг хундэт Ерөнхийлөгч өө! Эрхэлг хундэт Ерөнхий сайд аа! Эрхэт хундэт хурал даргалагч аа! Эрхэлг гишууд ээ! Хатагтай, ноёд оо! Өнөөдөр Монгол Улсын төрийн заншлын дагуу бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Улсын Их Хурлын дарга миний хувьд Улсын Их Хурлын тамгыг шинээр бүрэн эрх нь эхэлж байгаа Улсын Их Хуралд өргөн барьж үүнийг тохиолдуулан үг хэлэх завшаан тохиолоо. Юуны өмнө Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, төрийнхөө сүлдэнд тангарагаа өргөж, бүрэн эрх нь эхэлж байгаа Эрхэм гишүүд Та бүхэнд баяр хүргэе. Ийнхүү Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа та бүхний бүрэн эрх эхэлснээр өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болж төрийн эрх мэдэл нэгээс нөгөө Их Хуралдаа ийнхүү шилжиж байна. Энэхүү мөчид бидэнд хүлээгдэж байгаа үүрэг, оногдож байгаа хариуцлага, хийх ёстой ажлууд олон байгаа билээ. Арван жилийн өмнө эхэлсэн Ардчилсан шинэтгэлийн үйл явц өөрөө эрч хүч, хурдац, өөрөө зоримог үйл ажиллагааг бидэнд шаардсан. Чухамхүү 1996 оны сонгуулиар энэхүү эрч хүчийг хангаж, энэхүү зоримог үйл ажиллагааг явуулж, ийнхүү ард түмэндээ эцсийн эцэст өгөөжтэй байхын төлөөх сонгогчдын санал 1996 онд “МҮАН, МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвсэл олонхи болсон манай МАХН-
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 13 ын хүчтэй цөөнх бүхий парламентын сонголтыг хийсэн. Ийм ч учраас өнгөрсөн парламент маань чухамхүү ургац арвин тариа хураахын тулд уринш хийдгийн адил, арвин сааль хураахын тулд сав бэлтгэдэгийн адил энэ 4 жилд төрийн ардчилал, хүний эрх, эрх чөлөө, эдийн засгийн шинэ харилцаа, зах зээлийн харилцааг төлөвшүүлэн тогтооход зайлшгүй шаарддагатай байсан хурц асуудпууд, тавигдсан асуудлууд түүнийг зоримог шийдвэрлэсэн. Гэхдээ эцсийн эцэст ард түмэн өнөөдөр бэлэн өөрт нь хүртээлтэй байдаг будаа тариа, бэлэн өөрт нь хүртээлтэй байдаг сүү, идээгээ хүсдэг. Энэ ч хүсэл эрмэлзлэл нь чухамхүү Та бүхнийг сонгож, Та бүхний амалсны дагуу арвин арвинаар хураагдан авч оногдоно гэсэн хүсэл эрмэлзлэлээр энэхүү Их Хурлыг сонгосон. Тийм учраас бид өнөөдөр энэ ардчилсан шинэтгэлийн үйл явцаа цаашид улам эрчимтэй явуулах ийм эрхэм үүргээ эцсийн дүндээ ард түмний хүн бүрт хүртээмжтэй байдаг тэр өгөөжийг нэмэгдүүлэхийн төлөө энэ Их Хурал сонгогдлоо. Өнөөдөр Улсын Их Хурал маань 72 гишүүн нь МАХН-аас сонгогдож эрх зүйн агуулгаараа цөөнхгүй Улсын Их Хурал бүрэлдсэн. Чухамхүү уулыг тэгшилж, усыг эргүүлэх бяр хүч энд бий. Гэхдээ бяр хүч байх тусам ухаан саруул, сэтгэлийн ариуныг илүү шаарддаг. Бид бартаатай, саадтай замаар жолооч хүн уран жолоодлогыг шаарддаггүй, тэр нь аюул, осолгүйгээр явахыг зам нь өөрөө бий болгож байдаг. Сайхан зам чухамхүү хурдтай байхын тулд уран жолоодлогыг шаарддаг. Бид сайхан замтай болсон, сайхан зам тавигдсан үүндээ баярладаг боловчиг түүн дээр эр бар, ааг омгоороо дахин хурдалж бас осол гарч нэмэгдэж байгааг бид мэднэ. Ийм учраас өнөөдөр манай энэ Их Хурал чухамхүү энэ байгаа бүрэлдэхүүнийхээ давуу талыг ашиглаж энэ зарчмууддаа үнэнч байж чухамхүү бид илүү ухаалаг, илүү тэвчээртэй байх ийм шаарддагатай ийм Их Хурал бүрэлдлээ гэж үзэж байна. Ингээд үүнийг нуршин хэлж байгаа утга учрыг та бүхэн авах гээхийн ухаанаар хүлээн соёрхоно бизээ. Эцэст нь Та бүхэнд Монголынхоо ард түмний сайн сайхны төлөө өөрийн хүч оюун, авъяас билэг, зориг тэвчээрээ дайчлан ажиллана гэдэгт эргэлзэхгүй байна. Чухамхүү төрийн эрх барих дээд байгууллагын энэхүү тамгаар тамгалагдаж гарсан хууль болгон Монгол Улсын Хөгжил дэвшлийн төлөө, Монголын ард түмний сайн сайхны төлөө Монгол хэмээх нэр дэлхийд улам улам түгэн цуурайтахын төлөө алхам гишгэм болгож байхын ерөөлийг Та бүхэнд өргөн дэвшүүлж байна. Төрийн мэлмий тунгалаг, түмний оюун саруул байх болтугай. Төр түвшин түмэн олон амгалан байх болтугай.3
14 МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Л.Энэбишийн хэлсэн үг 2000.08.09 Эрхэт хундэт Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Монгол Улсын Их Хурлын 2000 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд бид тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын асуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлээд, анхдугаар чуулганаа өндөрлөх гэж байна. Улсын Их Хурал анхдугаар чуулганы хуралдаанаараа Улсын Их Хурлын дарга, дэд даргаа сонгон, Байнгын хороодыг байгуулж, удирдлагуудыг нь сонголоо. Мөн анхдугаар чуулган, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрыг эмхлэн байгууллаа. Засгийн газар өмнеө тулгарсан зорилтыг шуурхай идэвхтэй хэрэгжүүлж эхлэх нөхцөл ийнхүү бүрдлээ гэж үзэж байна. Шинээр болон шинэчлэн зохион байгуулагдах яамдын бүтцийг баталж, яаралтай ажиллагаанд оруулах шаардлагатай гэж үзэж байна. Шинээр байгуулагдсан Засгийн газраас Монгол ард түмэн ч, Улсын Их Хурал ч ихээхэн зүйлийг хүлээж байна. Засгийн газраа дэмжиж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн болон бусад бүхий л талын нөхцлийг нь бүрдүүлэхэд Улсын Их Хурал онцгой анхаарах болно. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбер болон Засгийн газрын агентлагуудын бүдүүвч, мөн зайлшгүй шаардлагатай байгаа хуулиудын төслийг Улсын Их Хуралд ойрын хугацаанд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асууддыг эцэслэн шийдвэрлэсэн нь манай парламентын цаашдын үйл ажиллагаанд болон төрийн дээд байгууллагуудын хоорондын харилцааг төгөлдөржүүлэхэд чухал алхам боллоо гэж үзэж байна. Улсын Их Хурлын намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж ИТХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж улмаар ИТХ-ын ээлжит сонгууль зарлах шаардлагатай гэж үзэж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд намрын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах, Байнгын хороодын шугамаар явуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих шалгалтын ажилд шуурхайлан орж ажиллахыг эрхэм гишүүд Та бүрэнд уриалж байна. Ингээд Монгол Улсын Их Хурлын гурав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгье. Баярлалаа!4
МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 15 УЛСЫН ИХХУРЛЫН ЭЭЛЖИТ БУС ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадоржийн хэлсэн үг 2000.08.28 Монгол Улсын эрхэлг хундэт Ерөнхийлөгч өө! Монгол Улсын эрхэлг хундэт Ерөнхий сайд аа! Монгол Улсын ИхХурлын эрхэт гншууд ээ! Монгол Улсын Их Хурлын 3 дахь удаагийн сонгуулийн бүрэлдэхүүн анхдугаар чуулганаа амжилттай хийгээд завсарлаад ээлжит бус чуулганаа хийхээр хуран цуглараад байна. Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн тухай нэмэлт, өөрчлөлт оруулах болон Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийг Улсын Их Хурал нэн даруй хэлэлцэж батлах шаардлага гарлаа. Түүнчлэн аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль зарлах, үүнээс өмнө сонгуулийн хуульд зохих нэмэлт, өөрчлөлт оруулах хэрэгцээ ч байна. Энэ бүгдээс үүдээд ээлжит чуулганыг хуралдуулахаар шийдвэр гаргасан юм. Ээлжит чуулганаар: 1. Монгол Улсын 2000 оны төвлөрсөн төсвийн тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай 2. Монгол Улсын 1999 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг батлах тухай асуудал 3. Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөрийн тухай 4. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай 5. Аймаг, нийслэл, сум, дүүргийн ИТХ-ын ээлжит сонгууль зарлах тухай 6. Засгийн газрын агентлагийн бүдүүвчийн тухай 7. Ерөнхий сайд асан Р.Амаржаргалын хамгаалалт, хангамжийн тухай 8. Монголбанкинд хийж байгаа шалгалтын дүнгийн тухай 9. Үнэт цаасны хорооны бүрэлдэхүүнийг шинэчлэн батлах тухай 10. Зарим хүмүүсийг албан тушаалд томилох тухай 11. Улсын Их Хурлын өргөмжлөл бий болсон тухай асуудлыг хэлэлцэх болно. Улсын Их Хурлын ээлжит бус чуулганаар хэлэлцэх асуудлууд нэгээс бусад нь зохих журмын дагуу өргөн барьсан билээ. Чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асуудлыг бага хугацаанд шуурхай хэлэлцэж шийдвэрлэх шаардлагатай байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы ажиллагааг нээснийг мэдэгдэе.5
16 МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П Чуулганыг хааж Улсын Их Хурлын дэд дарга Ж.Бямбадоржийн хэлсэн үг 2000.09.01 Монгол Улсын Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэлг гишууд ээ! Улсын Их Хурлыг сонгох 3 дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын ээлжит бус чуулган 2000 оны 8 дугаар сарыын 28-наас эхлэн 5 хоног чуулж, нийтдээ 13 хууль, 16 тогтоолын төслийг хэлэлцэн шийдвэрлэснээр үйл ажиллагаагаа өндөрлөж байна. Энэ удаагийн ээлжит бус чуулганы нэгдсэн хуралдаан Байнгын хороодын хуралдаан, Намын бүлгийн хуралдаан, Улсын Их Хурлын тухай болон Улсын Их Хурлын хуралдааны дэгийн тухай хуулийн дагуу зохион байгуулагдаж өмнөө тавьсан зорилтоо амжилттай ханган биелүүллээ. Ээлжит бус чуулганы хугацаанд хэлэлцэж баталсан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэруүд нь улс орны эдийн засаг, санхүү, нийгэм, улс төрийн хүрээнд бий болсон бэрхшээл, тулгамдсан асуудлыг шуурхай шийдвэрлэх, улмаар шинэ Засгийн газрын цаашдын үйл ажиллагааны чиг баримжааг тодорхойлж, Засгийн газраас үйл ажиллагаагаа эрчимтэй, тууштай явуулах хууль эрх зүйн таатай орчинг парламентын зүгээс бүрдүүлж өгөхөд чиглэгдсэн олон чухал асуудлыг хамарч чадлаа гэж үзэж байна. Ээлжит бус чуулганы хугацаанд олон талаас нь нухацтай шүүн хэлэлцэж, баталсан шинэ Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбөр нь чухамдаа улс орны эдийн засаг нийгмийн амьдралын бүхий л салбарт шинэчлэлийг гүнзгийрүүлэх, нийгмийн ардчиллыг бэхжүүлэхэд бүрэн төвлөрсөн бөгөөд шинэ Засгийн газраас ихээхэн хүч чармайлт, ухаалаг удирдлага, зохицуулалт шаардсан бодит ажил, амьдралын баримт бичиг болсон гэж үзэж байна. Чухам энэхүү баримт бичгийн үндсэн үзэл санаа нь эдийн засаг, нийгмийг хөгжүүлэх төрийн бодлогыг Монгол орныхоо өвөрмөц онцлогт тохируулан боловсруулж, үр дүнтэй хэрэгжүүлэх өндөр чадавхитай чанд хариуцдага бүхий засаглал тогтооход оршиж байгаа бөгөөд уг хөтөлбөрт тусгасан арга хэмжээ бүрийгхэрэгжүүлэхийн төлөө цагалдалгүй чармайн ажиллах нь шинэ Засгийн газрын эрхэм зорилт болон тавигдаж байна. Түүнчлэн Монгол Улсын 1999 оны төвлөрсөн төсвийн гүйцэтгэлийг хянан хэлэлцэж батлаад 2000 оны улсын төвлөрсөн төсвийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг хэлэлцэн баталж, төсвийн орлогын эх үүсвэрийг нэмэгдүүлэх, зарлагын санхүүжилтийг оновчтой хуваарилах чиглэлээр энэ оны санхүүгийн жилийн төсөвт зохих тодотголмг хийсэн нь хөрөнгө санхүүгийн тулгамдсан бэрхшээлийг гэтлэн давахад үр дүнгээ өгнө гэж үзэж байна.
МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 17 Энэ оны улсын төвлөрсөн төсөвт нийгмийн эмзэг, ядуу болон нийт иргэдийн хүүхдийг суралцах боломжийг жигд хангах, нийгмийн халамж, үйлчилгээ, тэтгэвэр, тэтгэмжийн хэмжээг нэмэгдүүлэхэд чиглэсэн зохих өөрчлөлтийг орууллаа. Тухайлбал, Ерөнхий боловсролын сургуулийн дотуур байрны хүүхдийн хоолны зардал, ядуу, зүдүү олон хүүхэдтэй айлын хүүхдийн хичээлийн хэрэгсэл, Их, дээд сургуульд хоёроос дээш хүүхэд нь суралцаж байвал уг өрхийн нэг хүүхдийн сургалтын зардлыг төрөөс тус тус хариуцахаар тогтоолоо. Чуулганы хугацаанд үргүй зардал, үйл ажиллагааны болон орон тооны давхардлыг багасгах чиглэлээр төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийг шинэчлэн баталж, Улсын Их Хурлаас байгуулагддаг зарим байгууллагын удирдах бүрэлдэхүүнийг томилох, чөлөөлөх, асуудлыг шийдвэрлэлээ. Орон нутгийн иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын ээлжит сонгуулийн зохион байгуулалтыг Улсын Их Хурлын сонгуулийн тухай хуулийн үзэл баримтлалтай нийцүүлэх, нутгийн өөрөө удирдах байгууллагын бие даасан байдлыг хангах үүднээс аймаг, нийслэл, сум, дүүргийн Иргэдийн Төлөөлөгчдийн Хурлын сонгуулийн тухай хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах тухай хуулийг батлан гаргаж, орон нутгийн ээлжит сонгууль явуулах хугацааг товлон зарлалаа. Ээлжит бус чуулганы хугацаанд Улсын Их Хурлын хянан шалгах чиг үүргийн дагуу Улсын ИхХурал болон Байнгын хороодоос шалгалтын хэсгүүд байгуулан Улсын Их Хурлаас батлан гаргасан зарим хууль тогтоомжийн хэрэгжилтийг шалгасан нь шинээр сонгогдсон Улсын Их Хурал, Засгийн газрын цаашдын үйл ажиллагааны чиг шугамыг оновчтой тодорхойлоход чухал арга хэмжээ боллоо. Улсын Их Хурлын даргын захирамжаар байгуулагдсан ажлын хэсгээс Монголбанкны үйл ажиллагаанд хийсэн шалгалтын дүнг чуулганаар хэлэлцэж, цаашид банк, санхүүгийн тогтолцоог боловсронгуй болгох чиглэлээр тодорхой шийдвэр гаргаж, банкны удирдах бүрэлдэхүүнийг шинэчлэх арга хэмжээг шуурхай авлаа. Түүнчлэн ээлжит бус чуулганы хугацаанд “Алан хядах зорилгоор бөмбөг хэрэглэхтэй тэмцэх тухай” Олон улсын конвенцийг соёрхон баталсан нь олон улсын хэмжээний террорист үйл ажиллагаатай тэмцэхэд хувь нэмрээ оруулахын зэрэгцээ дотоодын ийм үйлдэл ажиллагаанаас урьдчилан сэргийлэх, таслан зогсооход чухал үр нөлөөтэй болно гэж үзэж байна. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын даргын 2000 оны 8 дугаар сарын 14-ний өдрийн захирамжаар товлон зарласан Улсын Их Хурлын ээлжит бус чуулган зорилтоо ийнхүү амжилттай хэрэгжүүллээ. Улсын Их Хурлын гишүүд чуулганы нэгдсэн хуралдаан болон Байнгын хорооны хуралдаануудад 80-90 хувийн ирцтэй, идэвх хариуцлагатай ажиллаж байсан бөгөөд цаашид ч ингэж ажиллана гэдэгт итгэл төгс байна.
catalog.parliament.mnRkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw