102 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 30 шахам хууль тогтоомжийн хэрэгжилтийг 20 шахам газарт шалгаж, шалгалтын дүнг хуралдаанаараа хэлэлцэн Засгийн газар болон холбогдох бусад байгууллагуудад тодорхой үүрэг чиглэлийг өгөөд байна. Намрын чуулганы хугацаанд манай Байнгын хороод тус тусын асууддын хүрээнд тавьсан зорилтоо амжилттай хэрэгжүүлсний дотор Төсвийн болон Хууль зүйн байнгын хороо илүү өндөр ачаалалтай ажилласан юм. УИХ-ын гишүүд чуулганы үйл ажиллагаанд оролцохын зэрэгцээ сонгогдсон тойрогтоо ажиллаж, УИХ-аас баталсан хууль тогтоомжийг сурталчлах, иргэдийн санал хүсэлтийг судлан шийдвэрлэх талаар чамгүй ажил амжууллаа. УИХ-ын намрын чуулганаар хэлэлцэж байгаа хууль болон төр, засгийн бодлого, үйл ажиллагаатай холбогдуулан 40 шахам иргэд давхардсан тоогоор 129 санал ирүүлсний дотор Эрүүгийн хууль, Иргэний хууль, Газрын хууль, Боловсролын тухай хууль, Дундын өмчлөлийн орон сууцны тухай хуультай холбогдуулан 90 гаруй санал ирүүлснийг тухай бүрд нь холбогдох Байнгын хороо, УИХ-ын гишүүдэд танилцуулж шийдвэрлэжээ. УИХ-ын нэгдсэн хуралдааны үйл ажиллагаатай 2500 гаруй иргэн танилцсаны гадна нийслэл болон орон нутгаас сонгогдсон гишүүд, тэдгээрийн сонгогчидтойгоо хийх уулзалт, ярилцлагыг Төрийн ордонд зохион байгуулж, төрийн бодлого, намрын ээлжит чуулганаар хэлэлцэж буй асуудлаар санал солилцсон байна. Эрхэм гишүүд ээ, УИХ-ын 2001 оны намрын ээлжит чуулган ийнхүү шинэ Үндсэн хуулийн 10 жилийн ойн босгон дээр өндөр ачаалал, шахуу хөтөлбөртэй ажиллаж зорилтоо амжилттай ханган биелүүллээ. Газрын тухай, Төсвийн байгууллагуудын удирдлага, санхүүжилтийн тухай зэрэг томоохон хуулийн төслүүдийг УИХ хэлэлцэж эхэлсний зэрэгцээ ирэх хаврын ээлжит чуулганаар Боловсролын тухай багц хууль, Иргэний эрүүл мэндийн даатгалын тухай хуулиудын шинэчилсэн найруулга, Монгол Улсын Бүсчилсэн хөгжлийн стратеги, Монголын эрчим хүчний нэгдсэн хөтөлбөр зэрэг нийгэм, эдийн засгийн хөгжлийн чухал учир холбогдол бүхий хууль, төрийн бодлогын томоохон баримт бичгүүдийг хэлэлцэн батлах болно. Ийм учраас УИХ-ын ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд ирэх хаврын ээлжит чуулганд бэлтгэх ажлыг улам эрчимтэй зохион байгуулахад онцгой анхаарч ажиллах хэрэгтэй байгаа юм. Байнгын хороод чуулганы хугацаанд хийсэн ажлаа дүгнэж, хаврын чуулганд бэлтгэх болон завсарлагааны үед хийх ажлын чиглэл төлөвлөгөө гаргаад байгаа. Төлөвлөсөн ажлын гол агуулга нь УИХ-аас батлан гаргасан хууль, бусад шийдвэрийн хэрэгжилтэд хяналт шалгалт хийх, хаврын ээлжит чуулганаар хэлэлцэхээр төлөвлөсөн асууддын бэлтгэл ажиллагааг хангах, иргэдэд төрийн бодлого, хууль тогтоомжийг сурталчлах, таниулах, иргэд, сонгогчдын санал боддыг судлан үзэхэд чиглэгдэж байгаа юм. Монгол Улсын ИхХурлын 2001 оны намрын ээлжит чуулганы ажиллагаа өндөрлөж байгааг мэдэгдье. Үндсэн хуулийн 10 жилийн ойн арга хэмжээнд идэвхитэй оролцож, ёслол төгөлдөр тэмдэглэн өнгөрүүлэхийг Та бүхнээс хүсье. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. 20
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw