ИОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 165 цор бүрнээ хийж бүтээх, сайн сайхан амьдрахын төлөө улам хичээн зүтгэхэд улгэр болохуйц хариуцлагын шалгуурыг төр түүний зүтгэлтнүүд даах учиртай. Иргэний амьдрал төрөөсөө гэхийн учир энэ. Тиймээс би Улсын Их Хурлын хавар, намрын ээлжит чуулганы нээлтэнд хэлэх үгээ ихэвчлэн парламент, гүйцэтгэх засаглалын байгууллагын үйл ажиллагаа,түүний үр нөлөөний асуудалд чиглүүлж ирсэн билээ. Өнөөдөр ч энэ уламжлалаа дагаж Улсын Их Хурал, Засгийн газрын үйл ажиллагаа, тэдгээрээс нийгмийн өмнө хүлээсэн хариуцлагын талаар санал бодлоо илэрхийлье. Гурван жилийн өмнөхтэй харьцуулахад манай эдийн засгийн амьдрапд тогтворжилт, сэргэлт, өсөлтийн шинжтэй нааштай өөрчлөлтүүд мэдрэгдэж, үнэ тарифын өсөлт саарч, дотоодын нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл нэмэгдэж, үндэсний аж үйлдвэр, тэр дундаа боловсруулах аж үйлдвэрлэлийн үйлдвэрлэл, нэлээд үзүүлэлтээр өссөн дүнг бид олзуурхан тэмдэглэж байна. Барилга угсралт, их засвар, хот тохижуулалт, холбоо харилцаа, эрчим хүч, авто зам зэрэг дэд бүтцийн гэгдэх суурь салбаруудад ч ахиц өөрчлөлт гарч, бүтээн байгуулах эрмэлзэл өрнөлөө. Томоохон аж ахуйн нэгжүүдийн хувьчлал эхэлснээр хувийн хэвшлийн хүрээ ч өргөжиж байна. Банкны тогтолцоо захзээлийн горимд шилжиж, түүний удирдлага, менежмент, хяналт зүгширч, гадаад валютын нөөц, иргэдэд олгох зээл, иргэдийн хадгаламж өсч, чанаргүй зээлийн хэмжээ үлэмж багасаж, зээлийн хүү буурчээ. Улсын төсвийг олон жил хуримтлагдсан өрийн дарамтаас чөлөөлж, төсвийн нийт алдагдлын хэмжээ болон дотоодын нийт бүтээгдэхүүнд түүний эзлэх хувийг нэлээд багасгаж, улмаар төсвийн урсгал тэнцэл жил бүр ашигтай байх нөхцлийг бүрдүүлсэн гэж үзэх боломжтой болжээ. Төр засгийн газраас баримталж байгаа бодлого үйл ажиллаганы талаар олны ам ерөнхийдөө нааштай байж иргэдийн бүтээлч санал, хийж бүтээх хүсэл эрмэлзэл нэмэгдэх хандлагатай болж байна. Энэ бүхэн бол нааштай эхлэл, Улсын Их Хурал, Засгийн газар, орон нутгийн удирдлагын зүтгэл чармайлтын үр дүн гэдгийг үгүйсгэх учиргүй. Бодитой юм хийж үлдээх гэж, бодлого зорилтоо биелүүлэх гэж болохоос нь болохгүйг хүртэл хичээж байгаа төрийн бүх шатны бүтцийнхний чармайлтыг иргэд, олон түмэн ч үнэлэх учиртай, дэмжих ч хэрэгтэй. Энэ хаврын чуулганаас ирэх хаврын чуулган хүртэлх хугацаанд Улсын Их Хурал, Засгийн газар бүх боломжоо дайчлан ажиллах, үүнээс илүү юу хийж чадахаа нотлон харуулах л үлдэж байна. Чих зөөлөн, хөл хөнгөн, шүүмжлэлдхүлээцтэй, шаардлагад уриалгахан байвал сайн засаглалын шинж гэж жирийн хүмүүс үзэж байна. Мөн сонгогч иргэд 4 жилд миний болон манай гэр бүлийн амьдралд төр засгийн дэмжлэгтэйгээр ямар ахиц дэвшил гарав, орлого хэрхэн нэмэгдэв гэдгийг нэн тэргүүнд тооцон үзэх нь гарцаагүй. Бизнесийн орчин дээрдэв үү, хүн бүрт ижил тэгш байж чадав уу гэдэг асуултын хариуг ч нэхэх болно.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw