Монгол улсын парламент - боть 2

40 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П өсөлтийн дараа дараачийн жилүүдийн гарааг зөв тавихад үндэс суурь нь болохуйцаар бодож, тооцож хэлэлцэх нь зүйн хэрэг юм. Эл шалтгааны үүднээс авч үзвэл бизнес эрхлэх орчинг улам таатай болгож, сул зогсож байгаа буюу хагас дутуу ажиллаж байгаа үйлдвэр, аж ахуйн нэгжүүдийн үйлдвэрлэл, үйлчилгээг сэргээж, ашиг орлогтой ажиллуулах зорилтуудийг төрийн боддогын хэмжээнд тавьж хэрэгжүүлэх, шинээр үүсч буй үйлдвэрлэл, үйлчилгээг дэмжих, энэ үндсэн дээр тэдгээрээс төлөх татвар, төлбөрийг нэмэгдүүлэх нь төсвийн орлогыг өсгөх гол чиглэл байх учиртай. Гэтэл бодлого улсын төсвийн төсөлд бүрхэг тусгагджээ. Холбогдох яам, агентлагууд дотоодын үйлдвэр, аж ахуйн нэгжүүдтэй тодорхой ажиллаж, ирэх жил болон дараагийн жилүүдэд үйлдвэрлэл, үйлчилгээг өсгөх, ашиг орлого нэмэгдүүлэх ямар нөөц, бололцоо байна, үүнд ямар хэмжээний хөрөнгө хэрэгтэй вэ гэдгийг судалж, дэмжиж, туслах шаардлагатай. Тухайлбал, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэлийг сэргээн хөгжүүлэх Засгийн газрын тусгай сан байгуулан ажиллуулж болох юм гэж үзэж байна. Уг санг гадаадын зээл, тусламж болон томоохон аж ахуй нэгжүүдийн хувьчлалын орлогоос бүрдүүлж, үйлдвэрлэлээ сэргээх боломжтой, найдвартай аж ахуй нэгжүүдэд тодорхой гэрээ хэлцлийн үндсэн дээр нөхөн төлөх зарчмаар зохих хэмжээний хөрөнгө олгож ашиглуулж болно. Хувийн үйлдвэр, компанийн ажил, үйлс төрд хамаагуй мэтээр үзэж ирсэн буруу хандлагыг цэглэж тэдгээрийн хүсэл зорилго, бодол санааг мэдэрч, хамтран ажиллах, харилцан туслах арга хэлбэрийг олох хэрэгтэй. Татварын хэмжээг нэмэхээсээ түрүүнд татвар авах бааз сууриа бэхжүүлэх нь илүү үр дүнтэй. Төвлөрсөн төсвийн төсөлд мал бүхий иргэний малаас авах орлогын албан татварыг өөрчлөхөөр тусгажээ. Өнөөгийн нөхцөлд малд татвар ногдуулах нь эдийн засгийн талаас ч, нийгэм, сэтгэл зүй хувьд ч нааштай үр дүн өгөх үү гэдгийг тал талаас нь маш сайн бодож тунгааж байж шийдвэр гаргах нь зүйтэй гэж бодож байна. Өрхийн гишүүн тус бүрт 20 богоор бодож татварын хөнгөлөлт узүүлбэл уг татвараас нийт малчин өрхийн бараг 60 хувь нь чөлөөлөгдөхнээ. Тэгэхлээр шинэ татварын гол ачаалал үлдэж буй хувьд нь ялангуяа 200-гаас дээш малтай 45 мянга орчим өрхөд буюу хувийн малтай нийт өрхийн 16 хувьд нь ногдох болж байна. Энэ нь малаа өсгөх сонирхлыг бууруулах сөрөг үр дагавар үзүүлж мэднэ. Нөгөө талаас малчдын дийлэнх нь орлого багатай, өөрсдийнхөө хэрэгцээг дөнгөн данган хангаж байгаа өнөө үед бага ч гэсэн татварын нэмэлт ачаалал хүнддэнэ. Энэ бүхнээс үүдээд нэг өрхөд ногдох малын дундаж тоог нэмэгдүүлэх, малчин өрхийн ихэнхийг 200-гаас дээш малтай болгох бодлого барьж, тодорхой үе шаттай хэрэгжүүлсний дараа татварыг шинэчилж болох юм гэсэн байр суурьтай байдгаа Улсын Их Хуралд илэрхийлж байна. Импортын барааны гаалийн татварыг одоогийнхоос нэмэгдүүлэхээр төлөвлөжээ. Энэ нь үнДэсний үйлвэрлэлийг сэргээх зорилготой гэх боловч ихэнх материал, тоног төХөөрөмж, сэлбэг хэрэгслээ гадаадаас авдаг манай

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw