96 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П санхүү, төсвийн зохистой тэнцвэрийг хангах суурь дэвсгэрийг 2002 онд улам гүнзгийрүүлж, 2003-2004 онд уг тэнцвэрт харьцааг улам тогтворжуулах замаар хувийн хэвшилд тулгуурласан эдийн засгийн өсөлтийг хангаж. ядуурлыг эрчимтэй бууруулах зорилтыг тавьж байна. Энэ утгаар нь авч үзвэл 2002 он нь улс орны хөгжил дэвшилд тус нэмэр болохуйц томоохон арга хэмжээнүүдийг авч хэрэгжүүлэх шийдвэрлэх он болох учиртай. Нөгөө талаар улс орньххоо эдийн засгийн хөгжлийг нийгмийн хамгааллын бодлоготой нягт уялдуулан эрчимжүүлэх шаардлагатай. Тийм учраас төсөвт байгууллагад, түүний дотор нийгмийн үйлчилгээний салбарт ажиллагсдын цалин, нийгмийн даатгалын сангаас олгодог тэтгэврийг ирэх онд багтааж тус бүр 20 хувиар өсгөх, ахмадууд, нийгмийн эмзэг бүлэгт улсаас үзүүлэх тэтгэмж, нийгмийн халамжид зарцуулах хөрөнгийг нэмэгдүүлэх, татварын хөнгөлөлтөөр дамжуулан бага орлоготой иргэдийн мөнгөн орлогыг нэмэгдүүлэх, иргэдэд боловсрол эзэмшүүлэх болон хүн амын эрүүл мэндийг хамгаалах хүрээг улам өргөтгөх, нийгмийн үйлчилгээний салбаруудын хэвийн үйл ажиллагааг хангахад улсаас зохих хөрөнгө оруулж, энэхүү оруулсан хөрөнгө, санхүүжилтийн үр ашгийг дээшлүүлэх, хапамжийн тэтгэвэр, жирэмсэн болон амаржсан эхийн, мөн хүүхэд асарсны тэтгэмжийн урьд онуудад хуримтлагдсан өрийг барагдуулах, ажлын байр шинээр бий болгох, иргэдийн хөдөлмөр эрхлэх боломжийг нэмэгдүүлэхэд зориулж төрөөс үзүүлэх санхүүжилтийн хэмжээг өсгөх зэрэг томоохон зорилтуудыг хэрэгжүүлэхээр төлөвлөж байна. Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ, Бид ирэх оныхоо зорилтыг дунд хугацааны эдийн засаг, нийгэм, төсөв, санхүүгийн ерөнхий төсөөлөлтэй нягт уялдуулан авч үзэж байгаагийн хувьд; ард түмэндээ амласан зүйлүүдээ хэрэгжүүлж чадна гэж өөдрөгөөр сэтгэж зүтгэж яваа хүмүүс болохынхоо хувьд; эдийн засаг, нийгмийн гол гол харилцааг эрүүл хөрсөн дээр нь буулгах шинэчлэлийн чиглэлд юу хийвэл зүйтэй болох талаар ярилцаж санал солилцох ёстой гэж үзэж байна. Үүнтэй холбогдуулж Монгол Улсын Засгийн газраас зарчмын гэж үзэж байгаа зарим асуудалд Та бүхний анхаарлыг хандуулъя. Нэг. Манай улс он, оныхоо улсын төсвийг үргэлж алдагдалтай баталж ирсэн бөгөөд сүүлийн жилүүдэд алдагдлыг үлэмж өсгөн 100 орчим тэрбумд хүргэж түүндээ бүр дасал болчихсон байна. Орлогын шинэ эх үүсвэрүүдийг яаж бий болгох вэ, зардлаа яаж оновчтой төлөвлөж, багасгах вэ гэдгийг бодохоосоо өмнө төсвийн алдагдлыг өндөр хэвээр нь байлгаж, харин түүнийг санхүүжүүлэх эх үүсвэрийг хаанаас олох вэ гэж толгойгоо гашилгаж суудаг болсон нь нууц бишээ. □Төсвийн алдагдал өндөр байгаа нь эдийн засгийг эрүүл биш болгож ерөөс хөгжлийн тухай ярих, бодох боломжгүй болгож байгаа юм. Бусад орнуудын туршлагаас үзэхэд өнөөгийн ертөнцөд чухамхүү хөгжиж баймааж тухайн улс орон тусгаар тогтнолоо авч үлдэж, бэхжүүлж байгаа. Энэ утгаараа хөгжлийг боомилж байгаа төсвийн алдагдал байнга өндөр байх нь үндэсний аюулгүй байддын суурь асуудалтай шууд холбогдоно гэж хэлэхэд ч та бүхэн маргахгүй бизээ.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw