Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 193 батлах тухай Улсын Их Хурлын тогтоольш төслийг намрын чуулган хэлэлцэн шийдвэрлэх болно. Хууль, шүүхийн байгууллагын үйл ажиллагааны үлэмж чухал нэг хэсэг бол гэмт хэргийг илрүүлзэд, гэм буруутныг тогтоосны дараа гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг барагдуулах асуудал юм. Энд хохиролыг тооцож тогтоохоос эхлээд үнэлж барагдуулах хүртэл маш нарийн төвөгтэй харилцаа үйлчилдэг. Ялангуяа, нөхөгдөж сэргээгдэхэд хэцүү, үнэлж барагдуулахад төвөгтэй эрүүл мэндийн, нэр төрийн, сэтгэл санааны хохиролын асуудал онцгой анхаарал татах боллоо. “Гэмт хэргийн улмаас учирсан хохиролыг барагдуулах журмын тухай” хуулийн төслийг хэлэлцэхдээ бид асуудлын чухам энэ талд илүү их анхаарах нь чухал гэж үзэж байна. Хүний хууль ёсны эрх, эрх чөлөөг бататган хамгаалах, иргэд аюулгүй эрүүл орчинд ажиллаж амьдрах боломжийг улам бүр өргөтгөх, нийгэмд шударга ёс, хүмүүнлиг бөгөөд иргэнлиг харилцааг эргэлтгүй төлөвшүүлэхэд чиглэсэн хэд хэдэн чухал хуулийн төслийг хэлэлцэхээр төлөвлөөд байна. Энэ чуулганаар хэлэлцэх “Согтууруулах ундаа хэтрүүлэн хэрэглэсэн этгээдийг албадан эрүүлжүүлэх тухай”, “Гэр бүл дэх хүчирхийлэлийн эсрэг хууль”-уудын төсөл нь нэг талаас, өмнө батлагдсан хуулиудын залгамж холбоо, логик гүйцээлтийн шинжтэй, нөгөө талаас, өнөөгийн нийгмийн харилцааны бодит хэрэгцээ шаардлагыг тусгаж байгаа билээ. Сонгуулийн хууль, Улс төрийн намуудын тухай хууль, Хэвлэл мэдээллийн эрх чөлөөний тухай хуулиуд ямар шатандаа, хэрхэн яригдаж байгаа талаар иргэд сонгогчид ихээхэн анхаарч, сонирхож байна. Эдгээр хуулийг боловсронгуй болгох бодит шаардлага бийг бид хаана хаанаа сайн ойлгож байгаа. Хуулиудын төсөл боловсруулах ажил хийгдэж эхэлсэн, зарим төсөл нь хэлэлцүүлгийн шатанд явж байна. Бид төслүүдийн талаар ажил хэрэгч хэлэлцүүлэг, мэтгэлцээн явуулж, ухаалаг соёлтой зөвшилцөх замаар нэгдсэн ойлголцолд хүрч дээрх хуулиудыг батлан гаргахын төлөө ажиллаж байгаа билээ. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Цаг хугацааны болон үүрэг, зорилтын онцгой хариуцлагатай уед үйл ажиллагаагаа эхэлж буй энэ удаагийн намрын чуулган төлөвлөсөн арга хэмжээ, дэвшүүлсэн зорилтоо амжилттай биелүүлж, Монгол Улсынхаа эдийн засаг, нийгмийн хөгжил, иргэдийнхээ амьдрал ахуйд ихээхэн ач холбогдол бүхий олон чухал хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг хэлэлцэн шийдвэрлэж, эрх зүйн шинэтгэлийг гүнзгийрүүлэхэд үнэтэй хувь нэмэр оруулна гэдэгт итгэл дүүрэн байна. Монгол Улсын Их Хурлын 2003 оны намрын ээлжит чуулган нээснийг мэдэгдэе.33

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw