Монгол улсын парламент - боть 2

14 МОНГОА УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Чуулганыг хааж Улсын Их Хурлын дарга Л.Энэбишийн хэлсэн үг 2000.08.09 Эрхэт хундэт Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Монгол Улсын Их Хурлын 2000 оны ээлжит сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурлын гишүүд бид тангарагаа өргөж бүрэн эрхээ хэрэгжүүлж эхлээд хуульд заасан зохион байгуулалтын асуудлуудаа амжилттай хэлэлцэн шийдвэрлээд, анхдугаар чуулганаа өндөрлөх гэж байна. Улсын Их Хурал анхдугаар чуулганы хуралдаанаараа Улсын Их Хурлын дарга, дэд даргаа сонгон, Байнгын хороодыг байгуулж, удирдлагуудыг нь сонголоо. Мөн анхдугаар чуулган, Монгол Улсын Ерөнхий сайд болон Засгийн газрын гишүүдийг томилж, Засгийн газрыг эмхлэн байгууллаа. Засгийн газар өмнеө тулгарсан зорилтыг шуурхай идэвхтэй хэрэгжүүлж эхлэх нөхцөл ийнхүү бүрдлээ гэж үзэж байна. Шинээр болон шинэчлэн зохион байгуулагдах яамдын бүтцийг баталж, яаралтай ажиллагаанд оруулах шаардлагатай гэж үзэж байна. Шинээр байгуулагдсан Засгийн газраас Монгол ард түмэн ч, Улсын Их Хурал ч ихээхэн зүйлийг хүлээж байна. Засгийн газраа дэмжиж, үйл ажиллагаагаа явуулах эрх зүйн болон бусад бүхий л талын нөхцлийг нь бүрдүүлэхэд Улсын Их Хурал онцгой анхаарах болно. Монгол Улсын Ерөнхий сайд, Засгийн газраас Засгийн газрын үйл ажиллагааны мөрийн хөтөлбер болон Засгийн газрын агентлагуудын бүдүүвч, мөн зайлшгүй шаардлагатай байгаа хуулиудын төслийг Улсын Их Хуралд ойрын хугацаанд өргөн мэдүүлэх нь зүйтэй гэж үзэж байна. Улсын Их Хурлын анхдугаар чуулганаар Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй холбоотой асууддыг эцэслэн шийдвэрлэсэн нь манай парламентын цаашдын үйл ажиллагаанд болон төрийн дээд байгууллагуудын хоорондын харилцааг төгөлдөржүүлэхэд чухал алхам боллоо гэж үзэж байна. Улсын Их Хурлын намрын чуулганы өмнө ээлжит бус чуулганыг хуралдуулж ИТХ-ын сонгуулийн хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах асуудлыг хэлэлцэн шийдвэрлэж улмаар ИТХ-ын ээлжит сонгууль зарлах шаардлагатай гэж үзэж байна. Чуулганы завсарлагааны хугацаанд намрын чуулганаар хэлэлцэх асуудлын бэлтгэлийг хангах, Байнгын хороодын шугамаар явуулж байгаа хууль тогтоомжийн биелэлтэнд хяналт тавих шалгалтын ажилд шуурхайлан орж ажиллахыг эрхэм гишүүд Та бүрэнд уриалж байна. Ингээд Монгол Улсын Их Хурлын гурав дахь удаагийн сонгуулиар байгуулагдсан Улсын Их Хурлын анхдугаар чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгье. Баярлалаа!4

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw