МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 95 Бодитой ийм шалтгааны хажуугаар биднээс хамаарсан, дутуу бодсон, хугацаа алдсан зүйл бас байсныг хэлэх хэрэгтэй. Энэ жил төсвийн орлого ноднингийнхоос 40 орчим хувиар илүү явж байгаа ч улсын төсвийн зардлыг хямдруулах талд дорвитой өөрчлөлт гаргасангүй. Орон нутагт хуримтлагдсан цалин, тэтгэвэр, тэтгэмж, эрчим хүч, эмнэлгийн олон тэрбум төгрөгийн өрийг арилгасан боловч зарим аймагт шинээр өр үүслээ. Өөрөөр хэлбэл, өрийг нь нимгэлэх, арилгахад чиглэсэн дэмжлэг туслалцаа зарим албан тушаалтанд харин ч урвуугаар нөлөөлж “ер нь ингээд л дээрээс өрийг дараад өгчих юм байна” гэсэн ойлголтыг бий болгож, бэлэнчлэх сэтгэлгээнээс ангижрахад нь саад болчихов уу даа гэсэн бодол төрж буйг нуух юун. Орлогын шинэ эх үүсвэрүүдийг бий болгох талаар идэвхтэй эрэл хайгуул хийж, улам дайчин шуурхай ажиллаж чадсангүйдээ дүгнэлт хийх ёстой гэж үзэж байна. Үнэ цэнэтэй объектуудын хувьчлалын талаар тодорхой бодлого гарсан боловч түүнийг хэрэгжүүлэх ажил янз бүрийн шалтгаанаар удааширч байна. Доод, дунд шатанд төрийн алба хашиж буй хүмүүсийн хувьд шүүмжлэл нэлээд байна. Тэнд ажил цалгардах, хүнд суртал гаргаж иргэдийг чирэгдүүлэх, ажилдаа эзэн болж чадаагүйгээс нэр хүндээ алдаж байгаа тухай яриа тасрахгүй байна. Аливаа хурц асууддыг шийдвэрлэхэд цаг алдах, бие дааж шийдвэр гаргахад зориг, зүрх алдах, хуулийн мэдлэг дутуугаас эрхээ хэрэгжүүлж чадахгүй байх, өөрийгөө дайчлахаас илүү дээрээс тусламж, гар харах дутагдал хэвээр оршсоор байна. Нэг үгээр хэлбэл доод, дунд шатанд буй боловсон хүчинтэйгээ ажиллахдаа семинар, сургалт, зөвлөлгөөнөөр хязгаарлалгүй, ажилд нь үнэлгээ, хугацаатай үүрэг даалгавар өгч биелэлтийг нь шалган хариуцлага тооцож хэвшүүлэх явдал чухал байна. Хариуцлага тооцно гэдэг бол ганцхан ажлаас халаад шийтгээд байна гэсэн үг биш бөгөөд боловсон хүчнээ шахаж шаардаж ажиллахын нэр юм. Эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын энэхүү намрын чуулганы нэн чухал зорилтуудын нэг нь Монгол Улсын 2002 оны нийгэм, эдийн засгийн хөгжлийн дүр төрхийг тодорхойлж, төсвийг хэлэлцэн баталж өгөх явдал билээ. Гэхдээ бид төсвийг зөвхөн “тухайн оны” гэж ганцхан жилийн явцуухан хүрээнд авч үздэг урьдын практикаас аль болохоор зайлсхийж анх удаа 2002 оны төвлөрсөн төсвийн төсөл ба “2003-2004 оны санхүүгийн тэнцэл, төсвийн хүрээний төсөөлөл”- ийг боловсруулан тэдгээрийг нягт шүтэлцүүлэн харахыг хичээлээ. Өөрөөр хэлбэл, түүнийг Монгол Улсын Засгийн газрын үйл ажиллагааны хөтөлбөр, мөн Олон улсын валютын сантай тохирсон “Ядуурлыг бууруулах, өсөлтийг хангах” хөтөлбөртэй уялдуулж тодорхойлсон бөгөөд макро эдийн засгийн удирдлагыг сайжруулж, үйлдвэрлэл, мөнгө зээл, гадаад худалдаа, төсөв санхүү, бүтцийн өөрчлөлтийн бодлогыг иж бүрэн байдлаар авч үзэж, хооронд нь гүнзгий уялдаатай хэрэгжүүлэх зарчмыг баримталж, нийгэм эдийн засгийн өнөөгийн байдалд дүн шинжилгээ хийсний үндсэн дээр улсын
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw