Монгол улсын парламент - боть 2

130 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П мөрдөх хуулиудын хэрэгжилтийг газар дээр нь хангахад төр, захиргааны бүх шатны байгууллага, албан тушаалтнууд өндөр идэвхи санаачлагатай ажиллах хэрэгтэй байна. Ялангуяа шинэчлэн баталсан Төрийн захиргааны байгууллагын тогтолцоо, бүтцийн ерөнхий бүдүүвчийн дагуу бүтэц, зохион байгуулалтынхаа ажлыг шуурхай зохион байгуулж, ажлын хийдэл, цалгардал гаргахгүй ажиллах талаар Засгийн газар онцгой анхаарах шаардлагатай гэж үзэж байна. Олон жилийн турш ард түмний анхаарлын төвд байж хэрхэн яаж шийдвэрлэхийг харж хүлээж байсан Газрын тухай хууль, Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хууль, Төсвийн байгууллага, удирдлага, санхүүжилтийн тухай хууль болон үе шаттайгаар хэрэгжих бодлогын шинжтэй батлагдсан Монгол Улсын Эрчим хүчний нэгдсэн систем хөтөлбөр, Нийгмийн салбарын хувьчлал, өөрчлөлт шинэчлэлийн үндсэн чиглэл зэргийг хэрэгжүүлэх ажил нь Засгийн газраас маш нарийн тооцоо судалгаа, уйгагүй хүчин чармайлт, ухуулга сурталчилгааны нөр их ажил шаардана гэдгийг зориуд онцлон тэмдэглэж байна. Улсын Их Хурлын гишүүд ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд батлан гаргасан хуулиудаа өргөн олон нийтэд ойлгуулан сурталчлах талаар идэвхитэй ажиллахын зэрэгцээ ирэх намрын ээлжит чуулганд бэлтгэх ажлыг хангахад санаачлагатай оролцоно гэдэгт итгэж байна. Ээлжит чуулганы завсарлагааны хугацаанд УИХ-ын гишүүд Та бүхний төлөвлөсөн ажил хэрэг тань өөдрөг байж, Эзэн Чингис хааны 840 жил, Монгол Ардын Хувьсгалын 81 жилийн ойг тэмдэглэх үндэсний баяр наадамдаа сайхан наадахыг хүсэн ерөөе. /УИХ-ын гишүүд алга ташив/ Монгол Улсын Их Хурлын 2002 оны хаврын ээлжит чуулганы ажиллагаа өндөрлөснийг мэдэгдье.24 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2002 ОНЫ НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга С.Төмөр-Очирын хэлсэн vr 2002.10.01 Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Монгол Улсын Ерөнхий сайд аа! Монгол Улсын Их Хурлын эрхэлг гишууд ээ! Хатагтай, ноёд оо! Улсын Их Хурлын намрын ээлжит чуулган эхэлж байгаа энэ өдөр 2000 оны сонгуулийн үр дүнгээр байгуулагдсан Улсын Их Хурал Засгийн газрын бүрэн эрхийн хугацаа дундаасаа өнгөрч бодлого, үйл ажиллагааных нь үр

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw