Монгол улсын парламент - боть 2

114 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П орохоос чөлөөлөгдөж, нөгөө талаас иргэд, орон нутгийн бие даасан байдал нэмэгдэн өөрийн удирдлагын тогтолцоо нь хөгжих болно гэдгийг шийдвэр гаргах бүртээ анхаарч ажиллах нь зүйтэй. Тавдугаарт, нийгмийн амьдралд гүйцэтгэх хүний хүчин зүйл ийн үүргийг шинээр авч үзэх, ашиглах хүрээнд шинэчлэлийг гүнзгийрүүлж хурдасгах шаардлага урган гарч байна. Энэ нь төрийн бүх албан хаагчдад тэр тусмаа төрийн захиргааны албанд ажиллагсдад онцгой хамааралтай гэж бодож байна. Улам бүр даяаршин хурдан хөгжиж байгаа өнөөгийн нөхцөлд хэвшиж тогтсон үйл ажиллагаа явуулж, даалгасан ажлыг л тодорхой заавар журамд баригдан гүйцэтгэхчээн болдог, эрсдлээс зайлсхийж өөрчлөлт хийх, алдаа гаргах, шийтгэл хүлээхээс айдаг, амиа хоохойлсон, мэргэжил, чадварын хувьд хоцрогдсон улс төрждөг түшмэл үеэ өнгөрөөж, өрсөлдөөний нөхцөлд эрсдэл бүхий шинэчлэл хийхээс хулчийдаггүй, бүтээгдэхүүн үр дүнг эрхэмлэн, амжилтыг бүхнээс түрүүнд тавьдаг, бий болсон боломжийг алдалгүй ашиглаж чадахуйцовсгоо самбаатай, үйлчлүүлэгч, хэрэглэгчийн сонирхлыг дээдэлсэн, мэдлэг, чадвар бүхий түшмэд, төрийн албан хаагчид шаардлагатай болж байна. Төрийн албаны хүрээнд хийх шинэчлэлийг энэ зүгт гүнзгийрүүлбэл зохино. Иргэд, олон түмэн ч төр, засгаас үүнийг л шаардаж байна. Энэ бол нэхэл хатуу, зарим хүнд халгаатай ч зайлшгүй шаардлага мөн. Ингэж шинэчлэлийн утга агуулгыг шинээр харж, шинээр сэтгэж ажиллах тийм зааг үедээ бид нэгэнт оржээ. Нийгмийн амьдрал шинэчлэгдэх үйл явцыг зах зээлийн эдийн засгаа дагаад өөрөө аяндаа цэгцрэх хөдөлгөөн гэж үзэж, орхиж болохгүй. Энэ нь өөрийн гэсэн манлайлан хошуучлагчдыг шаардаж байгаа юм. Юуны өмнө, шинэчлэлийг хурдасгаж гүнзгийрүүлэхэд төрийн дотоод, гадаад бодлогын аль ч асуудлыг санаачлан хэлэлцэж, бодлогын үндсийг тодорхойлох, дээд түвшний шийдвэр гаргах онцгой бүрэн эрх бүхий УИХ-ын өөрийнх нь үйл ажиллагааг улам бүр эрчимжүүлэх нь чухал. Энэ талаар УИХ-ын даргын хэлсэн үгэнд сая тодорхой дурдагдлаа. Үүнтэй холбогдуулан зарим нэг санаа нэмэрлэе. Бодлогоо зөв, оновчтой тодорхойлох, түүнийгээ хэрэгжүүлэн гүйцэт- гүүлэх, гүйцэтгэлд нь хяналт, шинжилгээ хийх, үр дүнг тооцон үнэлгээ өгөх бас бодлогоо хянан засварлах тийм чадвар мэдрэмж, уян хатан, бүтээлч шийдэмгий чанар зэрэг нь аль ч парламентын гол шинж, гол үзүүлэлт байх болов уу. Төрийн бодлого томъёологдсон олон тооны үзэл баримтлал, хөтөлбөр хууль, тогтоолыг УИХ-аас баталж гаргасан. Зарим нь ажил хэрэг болж, зарим нь үйлчилж эхлээгүй мартагдах, зарим нь амьдралтай зөрчилдөж байгаа нь харагдаж байна. Аливаа бодлого цэгцтэй, тодорхой, нэгдмэл байх шаардлагын үүднээс энэ бүхнийг эргэж дүгнэж цэгнэж байх нь УИХ-ын байнга хийх ёстой ажил мен. Чуулганы хуралдаанаар хэлэлцүүлэхээр өргөн барьсан олон төсөл, өдөр тутмын хэлэлцүүлэг, маргаан мэтгэлцээний ард гол зүйл орхигдож, бодлогын хүлээгдэл, завсардал үүсэх эсвэл ерөнхий чиг алдагдах учиргүй.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw