134 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П гүйцэтгэх учиртай. Гэтэл өнөөгийн байдлаар хувьцаат компаниудын санхүүгийн чадвар дорой, тэдгээрийн хувьцаа цөөн хүний мэдэлд төвлөрч жижиг хувьцаа эзэмшигчдийн хувьцаа үнэгүйдсэн, үнэт цаасны зах зээл дээр ажиллаж байгаа бүтэц, зохион байгуулалт оновчгүй, зарим хүмүүсийн хариуцлагагүй үйл ажиллагаанаас иргэдийн үнэт цаас, мөнгөн хөрөнгийн зарим хэсэг дампуурсан арилжааны банкуудад алдаж, эрсдэлд оруулсан, хувьцаа эзэмшигчдэд ногдол ашиг хуваарилаагүйн төлөө компаниудын хүлээх хариуцлагын тогтолцоо сул зэргээс үнэт цаасны зах зээлийн хувьчлал үндсэндээ зогсонги байдалд орчихоод байна. Үнэт цаасны зах зээлийн талаархи иргэдийн ойлголт хангалтгүй, мэдээлэл хүргэх тогтолцоо бүрэлдэж чадаагүй, сурталчилгааны ажил бараг хийгдэхгүй байна. Ийм нөхцөлд Үнэт цаасны хороо үнэт цаасны зах зээлийг зохицуулах хуулийн биелэлтэд хяналт тавих, хөрөнгө оруулагчдын эрх ашгийг хамгаалах үндсэн чиг үүргээ хэрэгжүүлэх талаар үйл ажиллагаандаа хариуцдагатай дүгнэлт хийж идэвхтэй ажиллах ёстой. Улсын Их Хурлын энэ намрын чуулганаар Үнэт цаасны тухай хуулийн төслийг хэлэлцэхдээ мэргэжлийн байгууллагуудын бүтэц, зохион байгуулалтыг оновчтой болгох, хариуцлагын тогтолцоог сайжруулах, хувьцаа эзэмшигчид, хөрөнгө оруулагчдын хөрөнгө, үнэт цаасны хадгалалт, хамгаалалтын найдвартай байдлыг хангах, үнэт цаас гаргагч, хөрөнгө оруулагчдаас харилцагчийн өмнө хүлээх хариуцлагыг дээшлүүлэх чиглэлд онцгой анхаарч эрх зүйн орчинг боловсронгуй болгохын төлөө ажиллах болно. Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай хуульд нийцсэн төсвийн болон санхүүгийн хяналтын оновчтой механизм бий болгох шаардлага ч гарч байна. Энэ удаагийн чуулганаар Төрийн хяналт шалгалтын тухай хуульд нэмэлт өөрчлөлт оруулах тухай асуудлыг хэлэлцэхдээ төрийн хяналтыг дотоодын болон мэргэжлийн хяналтаас ялгаатай, хөнддөнгийн, аудитын, мэргэжсэн шинжтэй байх чиглэлд онцгой анхаарах нь зүйтэй гэж үзэж байна. Үүнтэй холбогдож хөндлөнгийн аудитын мэргэжсэн үйл ажиллагаа явуулдаг болох чиглэлээр Төрийн хянан шалгах хорооны ажлыг боловсронгуй болгох нь чухал байна. Банкинд итгэх итгэл сэргэж, зээл авч бизнес эрхлэх байгууллага, иргэдийн сонирхол ихээхэн идэвхжиж буй шинэ нөхцөл байдалд банк санхүүгийн боловсронгуй тогтолцоо, түүний найдвартай үйл ажиллагаа, чирэгдэлгүй, шуурхай үйлчилгээ үгүйлэгдэх боллоо. Энд Монголбанкны бодлого, зохицуулалтын уян хатан үйл ажиллагаа шийдвэрлэх үүрэг гүйцэтгэх болно. Монголбанкнаас арилжааны банкуудтай харилцаж ажиллах талаар бодмоор зүйл ч байна. Ялангуяа арилжааны банкуудын шударга өрсөлдөөнийг урамшуулан дэмжих замаар зээлийн хүүг бууруулах, аж ахуйн нэгж, байгууллага болон иргэд бага хүүтэй, урт хугацаатай зээл авч бизнесийн
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw