Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 183 хувь нь суурин, хагас суурин амьдралын хэв шинжид шилжиж, мал аж ахуйн эрчимжсэн фермерүүд байгуулагдана. Газар тариалангийн үйлдвэрлэл эрчимжиж, үр тариа, таримал тэжээлийн ургацын 25-30 хувийг усалгаатай талбайгаас хураан авдаг болж, хүн амын гурил, төмс, хүнсний ногооны хэрэгцээг бүрэн, таримал тэжээлийн 40 хувь, ургамлын тосны 10-15 хувийг дотоодын үйлдвэрлэлээр хангаж, гадаадын зах зээлд экологийн цэвэр бүтээгдэхүүнээр өрсөлдөх боломж бүрдэнэ гэдгийг бодлогын баримт бичигт тодорхойлон баталгаажууллаа. Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай хуулийг хэрэгжүүлж эхэлснээр газрын харилцаа, түүнийг зохицуулах үйл ажиллагаатай холбогдсон нийгмийн харилцааны шинэ шинэ хэлбэр, түүнийг тойрсон асуудлууд амьдралаас урган гарсаар байна. Тэдгээрийг эрх зүйн хувьд зохицуулах үүднээс Газрын тухай, Кадастрын зураглал ба газрын газрын кадастрын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулах тухай, Геодези, зураг зүйн тухай хуульд өөрчлөлт оруулах тухай хуулиудыг хэлэлцэн батлаад байна. Эдийн засгийн шинэтгэл эрчимжиж, бүтээн байгуулалтад чиглэсэн бизнесийн үйл ажиллагаа идэвхжиж байгаатай холбоотойгоор гааль, татварын байгууллагуудын үйл ажиллагаанд эрх зүйн шуурхай зохицуулалт хийх шаардлага байнга гарч байгааг үндэслэн Гаалийн тухай, Аж ахуйн нэгж, байгууллагын орлогын албан татварын тухай, Нэмэгдсэн өртгийн албан татварын тухай хуулиудад нэмэлт, өөрчлөлт оруулан баталлаа. Энэ бол зах зээлийн нийгмийн хөгжлийн жам ёсны үзэгдэл бөгөөд ийм шуурхай зохицуулалт хийж байх нь байнгын ажиллагаатай парламентын гол үүрэг юм. Ингэснээр хөрөнгө оруулалт, үйлдвэрлэлийн өсөлтийг урамшуулах татварын ялгавартай уян хатан бодлого хэрэгжүүлэх замаар үйлдвэрлэлийг дэмжих, иргэдийнхээ мөнгөн хуримтлалыг нэмэгдүүлэх, ажлын байр нэмэгдүүлж, татварын бааз суурийг өргөтгөх, ажилгүйдлийг багасгах, төрийн зарим үйлчилгээнд гарч буй хүндрэл, бэрхшээлийг арилгах бололцоог хангаж байгаа болно. Гадаадын зээл тусламжийг зохицуулах тухай хуулийг батлан гаргаснаар зээл тусламжийн зохицуулалт, удирдлагын урт хугацааны бүтцийн тогтвортой байдлыг хангах, авч байгаа зээл тусламжийн зарцуулалт. ашиглалтад хяналт тавих, хариуцлага ногдуулах, зээл тусламжийн асууддыг эрхэлсэн байгууллагууд нь үйл ажиллагаагаа бүрэн хэмжээгээр хариуцах эрх зүйн үндэс бүрдлээ. Монгол Улсын нутаг дэвсгэрийн аль ч хэсэгт, хэн ч шуудангийн үйлчилгээгээр адил тэгш үйлчлүүлэх эрхийг баталгаажуулах, тэдэнд хүргэх үндсэн үйлчилгээ болон түүнийг хариуцан гүйцэтгэх этгээдийн эрх, үүргийг төр, нийгмийн эрх ашиг, зах зээлийн эрэлт хэрэгцээтэй уялдуулан зохицуулах шаардлагаар Шуудан холбооны тухай хуулийг хаврын чуулган баталлаа. Улс орны тусгаар тогтнол, үндэсний аюулгүй байддын нэгэн чухал баталгаа болсон Төрийн албан ёсны хэлний тухай хуулиар төрийн албан ёсны

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw