Монгол улсын парламент - боть 2

68 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П салбарын үйлдвэрлэлийн уналтын үндсэн шалтгаан нь эргэлтийн хөрөнгө байхгүй, өөрийн хөрөнгийн хуримтлал буй болж чадаагүй, түүхий эд, бараа материал, сэлбэг хэрэгслийн нөөцгүй, зах зээлд өрсөлдөх чадвартай чанартай бүтээгдэхүүний нэр төрөл, тоо хэмжээ цөөн, менежментийн чадвар доогуур, аж ахуйн хэлхээ холбоо сул, хамтран ажиллах бүтэц бүрдээгүй, зээлийн хүү хэт өндөр байгаа зэрэгтэй холбоотой юм. Үйлдвэрүүдэд санхүүгийн бололцоогүйгээс хөрөнгө оруулалт огт хийгдэхгүй байна. Засгийн газраас Монголбанк болон арилжааны банкнуудтай хамтран эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар ажиллаж байна. Мөн гадаадын арилжааны банкнаас харьцангуй хөнгөлөлттэй нөхцлөөр зээл авч үйлдвэрлэлийн эргэлтийн хөрөнгийг бүрдүүлэхэд дэмжлэг үзүүлэх талаар идэвхтэй эрэлхийлэл хийж байна. Дотоодын аж үйлдвэрийг сэргээн хөгжүүлэх, ялангуяа мал аж ахуйн түүхий эд боловсруулах үйлдвэрүүдийн цаашдын тасралтгүй ажиллагааг хангахын тулд түүхий эдээ өөрийн үйлдвэрүүдэд бүрэн боловсруулдаг болох явдал чухал юм. Иймд түүхий эдээ гадагш алдахгүй байх механизм тогтоох, түүхий эд бэлтгэх, нийлүүлэх, боловсруулах, борлуулах тогтолцоог санхүү, татварын бодлого, орон нутгийн удирдлагын оролцоотой холбох шаардлагатай гэж үзэж байна. Зарим бүтээгдэхүүнд экспортын татвар тогтоосон ч хөшүүрэг болж чадахгүй байгааг өөрчилж, түүхий эд бэлтгэлийн зүйлд ялгаварт төлбөр тогтоох, гэхдээ “малчин-бирж-үйлдвэрлэл” гэсэн сүлжээгээр бэлтгэх, ийм нөхцөлд ялгаварт төлбөрийн хөнгөлөлт эдлүүлэх, уг хөтөлбөрийн тодорхой хэсгийг сум, аймгийн төсөвт оруулдаг болох асуудлыг судлан үзэж байна. Зургаад. Эрх зүйн шинэтгэлийн хүрээнд хийгдэх өөрчлөлтөөс улс орны хөгжлийн цаашдын хандлага шууд хамаарна гэдгийг бид гүнзгий ухамсарлан ойлгож байна. Эрх зүйн шинэтгэлийг тууштай хэрэгжүүлж, хууль тогтоомжийг боловсронгуй болгох нь нийгэм, эдийн засгийн салбарт авч хэрэгжүүлж байгаа арга хэмжээний үр нөлөөг дээшлүүлэхэд чухал ач холбогдолтой билээ. Энэ үүднээс Улсын Их Хурлын хаврын чуулган дараах асуудлуудад анхаарлаа хандуулахыг хүсч байна. - Монгол Улсын хууль тогтоомжийг 2004 он хүртэл боловсронгуй болгох үндсэн чиглэлийн төслийг хэлэлцэн батлах шаардлагатай байна. Одоогийн байдлаар энэхүү үндсэн чиглэлийн төсөлд шинэ буюу шинэчилсэн хуулийн төсөл 85, хуульд нэмэлт, өөрчлөлт оруулах 47 хуулийн төслийг хамруулж тусгаад байна. Энэхүү үндсэн чиглэл нь улс орны эрх зүйн шинэтгэлийг хэрэгжүүлэх үзэл баримтлалын баримт бичиг учраас ихээхэн чухал ач холбогдолтой юм. - Нийгмийн шинэ харилцааг зохицуулахад голлох үүрэг гүйцэтгэдэг суурь хуулиуд болох иргэний болон эрүүгийн хууль тогтоомжийг шинэчлэх асуудал тулгамдсан зорилт болж байна. Эдгээр хууль тогтоомжийн шинэчлэлт нь улс орны хэмжээнд нийгмийн дэг журмыг бэхжүүлэх, гэмт хэрэгтэй тэмцэх, сахилга зохион байгуулалтыг сайжруулахад чухал түлхэц болж, хууль хамгаалах байгууллагын системд чанарын өөрчлөлт хийх

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw