Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 171 Их Хурлаар хэлэлцүүлж батлуулахыг Засгийн газарт чиглэл болгосон зарлигийг жилийн өмнө гаргасан билээ. Зарлигийн хэрэгжилт цаг алдаж байгааг Засгийн газарт сануулахаас аргагүй нь. Зарлигт тэмдэглэснээр энэ хөтөлбөр нь хүний хөгжлийн үзүүлэлтүүдийг баримжаалан 2021 онд хүрч болох тодорхой зорилтыг томъёолсон, түүнийг хэрэгжүүлэх үе шат арга замыг бодитой тооцсон улс төрийн намууд, шинжлэх ухааны болон төрийн бус байгууллага, олон нийтийн санаа бодлыг тусгасан үндэсний зөвшилцлийн шинжтэй төрийн бодлого, үйл ажиллагааны удирдлага болохуйц баримт бичиг байх ёстой юм. Прагматик тодорхой зорилт бүхий ийм баримт бичиг боловсруулж мөрдөх нь нэгд, нийгмийн удирдлага, төлөвлөлтийн шинжлэх ухааны үүднээс, хоёрт, нийт үндэсний санаа зориг хүчин чармайлтыг нэг зорилгод чиглүүлж нэгтгэх үндэсний эрх ашгийн талаас, гуравт, аливаа улс төрийн намуудын сонгуулийн мөрийн хөтөлбөрийг хоосон амлалт, хуурмаг тунхаглалаас ангид бодитой голч бодлоготой болгох шаардлагаас авч үзэхэд зайлшгүй чухал байгаа юм. Иймд Монгол Улсын 2021 он хүртэлх хөгжлийн загвар, түүнд хүрэх хөтөлбөрийг боловсруулахад эрдэмтэн судлаачид, улс төрчид, иргэд, олон нийт санаа бодлоо нэгтгэж үнэнхүү нийтээр хүлээн зөвшөөрч, дотор бодлоо болгон үргэлж санаж явахуйц хэмжээнд боловсруулах хэрэгтэй байна. Улс төрийн намуудын хүрээнд нухацтай хэлэлцэж тохиролцож, ойлголцох шаарддагатай. Эрхэт гишууд, хундэт иргэд ээ, Эдүгээ дэлхий дахины байдал нэн эгзэгтэй, тун түгшүүртэй байна. Ойрхи дорнодод болж байгаа хэрэгявдалтай бидний ашиг сонирхол шууд холбоотой биш хэдий боловч нэгдмэл дэлхий ертөнцөд амьдарч байгаагийн хувьд хүссэн хүсээгүй анхаарал маань энэ зүгт татагдаж байна. Терроризм, тоталитари дэглэм, хүнийг үй олноор устгах дэвсэг дэлгэрүүлэхийн эсрэг байгаа АНУ- ын яг ийм байр суурьтай бол бид нэгдмэл байгаа. Тэр тухай би АНУ-ын Ерөнхийлөгч Жорж Буштай өнгөрсөн 2-р сард уулзахдаа ч ярилцсан. Гэхдээ бид дайныг хүсээгүй гэдэг нь хэн бүхэнд тодорхой. Эгзэгтэй асуудлуудыг дайны бус аргаар шийдэх нь олон улсын, тэр тусмаа тэсрэх аюулд эмзэг болоод буй манай бяцхан бөмбөрцөг дэлхийд амин чухал арга болж байгааг хэлүүлэлтгүй. Нэгэнт эхэлчихсэн дайн хохирол багатайгаар богино хугацаанд дуусаасай л гэж хүсч байна. Цус, нулимс, өнчрөл, хагацлын зовлонд учраад байгаа Иракийн эгэл жирийн иргэдийн төлөө бид сэтгэл гүнээ зовниж байна. Дайнд дайчлагдан, талцан тулалдаж байгаа цэргүүдийн амь нас, ар гэрийн зовлонг ч ойлгох учиртай. Болж байгаа хэрэг явдлын талаар яаран үнэлэлт, дүгнэлт өгөхийг урьдал болгохгүйгээр хүмүүсийг дайны асуудлаар илэрхий талцалд хүргэх нөхцөл байдал үүсгэхгүй байхуйцаар олон талын мэдээллийг үнэн бодитойгоор ард нийтэд хүргэх нь аливаа хэвлэл мэдээллийн болон ёс зүйтэй сэтгүүлчдийн үүрэг гэдгийг ч би энэ дашрамд онцгойлон анхааруулж хэлье.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw