Монгол улсын парламент - боть 2

12 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Шинээр сонгогдсон Улсын Их Хурлын гишүүд бүгд дээд боловсролтой хүмүүс байна. Тэдний 8 буюу 10,5 хувийг эмэгтэйчүүд эзэлж байна. Улсын Их Хурлын гишүүдийн хамгийн залуу нь 32 настай, хамгийн ахмад нь 67 настай байна. Мэргэжлийн хувьд 17 буюу 22,4 хувь нь инженер, 13 буюу 17,1 хувь нь эдийн засагч, 11 буюу 14,5 нь хуульч, 9 буюу 11,8 хувь нь багш, 26 буюу 34,2 хувь нь бусад мэргэжлийн хүмүүс байна. Улсын Их Хуралд сонгогдсон гишүүдийн 47 нь төр, засаг захиргааны байгууллагад, 15 нь улс төрийн нам, төрийн бус байгууллагад ажилладаг хүмүүс байгаа бөгөөд бизнес эрхэлдэг 14, эрдмийн зэрэг цолтой 31 хүн байна. Монгол Улсын Их Хуралд сонгогдсон нэр бүхий 76 гишуүний бүрэн эрхийг хүлээн зөвшөөрсөн шийдвэр гаргаж өгөхийг Улсын Их Хурлын чуулганы хуралдаанаас Сонгуулийн Ерөнхий Хороо хүсч, тогтоолын төсөл оруулж байгааг болгоон соёрхоно уу. Төрийн түшээ Та бүхний нэр хүндтэй бөгөөд, өндөр хариуцлагатай албанд тань амжилт хүсье. Анхаарал тавьсанд баярлалаа. 2 Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болж байгаатай холбогдуулан Монгол Улсын Их Хурлын Тамгыг хүлээлгэн өгч Р.Гончигдоржийн хэлсэн үг 2000.07.19 Эрхэлг хундэт Ерөнхийлөгч өө! Эрхэлг хундэт Ерөнхий сайд аа! Эрхэт хундэт хурал даргалагч аа! Эрхэлг гишууд ээ! Хатагтай, ноёд оо! Өнөөдөр Монгол Улсын төрийн заншлын дагуу бүрэн эрх нь дуусгавар болж байгаа Улсын Их Хурлын дарга миний хувьд Улсын Их Хурлын тамгыг шинээр бүрэн эрх нь эхэлж байгаа Улсын Их Хуралд өргөн барьж үүнийг тохиолдуулан үг хэлэх завшаан тохиолоо. Юуны өмнө Улсын Их Хурлын гишүүнээр сонгогдож, төрийнхөө сүлдэнд тангарагаа өргөж, бүрэн эрх нь эхэлж байгаа Эрхэм гишүүд Та бүхэнд баяр хүргэе. Ийнхүү Монгол төрийн тасралтгүй үйл ажиллагаа та бүхний бүрэн эрх эхэлснээр өмнөх Улсын Их Хурлын бүрэн эрх дуусгавар болж төрийн эрх мэдэл нэгээс нөгөө Их Хуралдаа ийнхүү шилжиж байна. Энэхүү мөчид бидэнд хүлээгдэж байгаа үүрэг, оногдож байгаа хариуцлага, хийх ёстой ажлууд олон байгаа билээ. Арван жилийн өмнө эхэлсэн Ардчилсан шинэтгэлийн үйл явц өөрөө эрч хүч, хурдац, өөрөө зоримог үйл ажиллагааг бидэнд шаардсан. Чухамхүү 1996 оны сонгуулиар энэхүү эрч хүчийг хангаж, энэхүү зоримог үйл ажиллагааг явуулж, ийнхүү ард түмэндээ эцсийн эцэст өгөөжтэй байхын төлөөх сонгогчдын санал 1996 онд “МҮАН, МСДН-ын Ардчилсан Холбоо” Эвсэл олонхи болсон манай МАХН-

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw