МОНГОЛ УАСЫН ПАРЛАМЕНТ-П 157 ажиллах тухай л би ярьж байгаа юм. Өнөөгийн Монгол Улсын иргэн бүрийн оюуны ертөнцөд хуулийг ойлгож, хуулийн дагуу ажиллаж амьдрах гэсэн эрүүл саруул хэрэгцээ бодитой бий болсон гэдэгт хэн ч эргэлзэхгүй байх аа. Манай хэвлэл мэдээллийн байгууллагын ажилтан ажилтнууд ч үүнийг сайн ойлгож байгаа гэдэгт итгэлтэй байна. Тавдугаарт, Иргэн хүний шударга түвшин амьдралын оюун санааны ухаалаг хэрэгцээг хангах үйлчилгээ гэдэг утгаар нь хууль сурталчлах асуудалд хандвал энэ ажил юуны өмнө, хуулиа судалж ойлгож, учир утгыг нь танин мэдэж амьдрал ахуйгаа зохицуулах гэсэн иргэн хүний өөрийнх нь хүчин чармайлт, идэвхи санаачилгааас ихээхэн хамаарна. Харин тэдний энэ талаархи аливаа санаачилгыг дэмжин урамшуулж туслах явдал иргэний нийгмийн байгууллагууд, ялангуяа, төрийн бус байгуулллагуудын үйл ажиллагааны хамгийн чухал чиглэлийн нэг байх ёстой гэдэгт итгэж байна. Иргэдийн эрх ашгийг төлөөлөх, тэдэнд эрхээ хамгаалахад нь зүйл бүрийн дэмжлэг туслалцаа үзүүлэх, иргэн хүний эрх зүйн боловсролыг дээшлүүлэх зэрэг олон чиглэлээр идэвхитэй ажиллаж байгаа төрийн бус байгууллагууд ч үйл ажиллагааныхаа зорилго чиглэлийн хүрээнд хуулийн хэрэгжилт, сурталчилгаанд анхаарна гэдэгт найдаж байна. Эрхэт гишууд ээ, УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр баталж гаргасан хуулиа сурталчлах, хуулийн хэрэгжилттэй танилцаж хяналт шалгалт хийх, хаврын чуулганаар хэлэлцэх хуулиудын төсөлтэй холбоотой асуудлаар олон нийтийн санал бодлыг суддах, хаврын ээлжит чуулганы бэлтгэлийг хангах зэрэг олон чиглэлээр Та бидний ажил үйл өрнөх болно. Өнгөрсөн хаврын болон энэ намрын чуулганаар хэлэлцэж баталсан, энэ оноос хэрэгжиж байгаа Газрын тухай, Төсвийн байгууллагын улирдлага, санхүүжилтийн тухай хуулиуд, мөн энэ оны 5 дугаар сараас хэрэгжиж эхлэх Монгол Улсын иргэнд газар өмчлүүлэх тухай зэрэг эдийн засаг, нийгмийн шинэтгэлийн явцад зарчмын шинжтэй томоохон алхам болж буй хуулиудыг сурталчилах, хэрэгжилтийн асуудалд онцгой анхаарч ажиллахыг Та бүхнээсээ хүсье. Эрхэт гишууд ээ, Энэ намрын чуулганаар УИХ төрийн бодлого тодорхойлох, хууль тогтоох, хянан шалгах чиг үүргээ амжилттай хэрэгжүүлэхэд бүхий л хүч бололцоогоо дайчлан үр бүтээлтэй ажилласан УИХ-ын эрхэм гишүүд, хуулийн төсөл боловсруулах, өргөн мэдүүлэх, хэлэлцүүлэх ажилд өндөр идэвхи чармайлт гарган шуурхай ажилласан Монгол Улсын Засгийн газар, түүний танхимын гишүүд, яам агентлагуудын ажилтнууд, УИХ-ын үйл ажиллагаанд бүх талын шуурхай үйлчилгээ үзүүлсэн Тамгын газрын болон Олонхийн бүлгийн ажлын албаны нийт ажилтан, гишүүдийн туслах, бие төлөөлөгчидТабүхэндээ чин сэтгэлийн талархал илэрхийлж, удахгүй гарах cap шинэдээ сайхан шинэлэхийн ерөөл дэвшүүлье. Энэ удаагийн Улсын Их Хурлын намрын чуулган өндөрлөснийг мэдэгдэе. Анхаарал тавьсан явдалд баярлалаа. 28
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw