МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 189 мөрийн хөтөлбөр, хуулийн хэрэгжилттэй танилцаж, намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хуулийн төслүүдийн талаар олон нийтийн санаа бодлыг судаллаа. Төр засгийн бодлого, шийдвэрийг хүлээн авч хэрэгжүүлэхийн төлөө төрийн байгууллага, тэдгээрийн албан тушаалтнууд, иргэд хөдөлмөрчид тал талаасаа санаа тавин хичээж байгаа нь бидэнд урам зориг өгч байна. Олон жил дараалан ган, зуд тохиолдсноос малгүй болж амьжиргааныхаа гол эх сурвалжаас салсан малчид хөдөлмөрчдийн амьдрал хүнд байгаа боловч тэд үр тариа, төмс хүнсний ногоо тариалах, хөрөнгө хүчээ нэгтгэн хоршоо байгуулж боломжиндоо тохирсон үйлдвэрлэл үйлчилгээ эрхлэх зэргээр амьдрал ахуйгаа шинэ хэлбэрээр төвхнүүлж байна. Ийм идэвхтэй амьдрал, бүтээлч санаачилгыг төр засаг урамшуулж, бодлого зохицуулалт, хууль эрх зүйн болон санхүү, хөрөнгийн дэмжлэг үзүүлэх бүх боломж нөөцийг дайчлан ашиглах нь чухал гэж үзэж байна. Эрх зүйт төрийн хууль хяналтын байгууллага бие даасан шүүхийн тогтолцоо зүгшрэхийн хэрээр олон түмний эрх зүйн боловсрол дээшилж, хуулийг нарийн судалж, түүнийг дээдлэн эрхэмлэж, хуулийн хүрээнд амьдрах гэсэн ухамсар, соёл улам бүр нэмэгдсээр байна. Олон түмний эрх зүйн боловсролын энэ эрүүл, зохистой үйл явцын хурдацыг болон шүүх эрх мэдлийн байгууллагуудын шинэчлэл гүйцэхгүй удааширч байгаагаас тэдний нэр хүнд ард түмний дунд ихээхэн доогуур байна. Дуулиан шуугиан тарьж, хүмүүсийн анхаарлыг татсан хэргүүдийг шалгаж шийдвэрлэх ажил сунжирсаар эцэст нь сураг алдардаг, эсвэл хэрэгсэхгүй болгосон тухай мэдээ гараад өнгөрдөг ядвал бараг зуршил болчихлоо. Ийм тохиолдлууд гарах болгондоо прокурор, шүүхийн байгууллагад итгэх олон түмний итгэл алдрахад хүргэж байна. Хууль тогтоох, хуулийн хэрэгжилтэд хяналт тавих дээд эрхийг хэрэгжүүлдэг байгууллагын хувьд УИХ, ялангуяа Хууль зүйн байнгын хороо, Төрийн байгуулалтын байнгын хороод энэ чиглэлээр онцгой анхаарч тодорхой арга хэмжээ авах шаардлагатай гэж үзэж байна. Ажилгүйдлийг багасгах, ядуурлыг бууруулах, иргэдийн амьжиргааны түвшинг дээшлүүлэх, цалин тэтгэвэр тэтгэмжийг нэмэгдүүлэх талаар манай төр засаг өөрөөсөө хамаарах бүхнийг хийж, бүхий л нөөц бололцоогоо дайчлан ажиллаж байна. үүнийг олон түмэн ойлгож, бүхнийг төр засгаас шаардахгүй байгаа боловч хүний амьдралын өдөр тутмын анхдагч хэрэгцээтэй шууд холбоотой байдаг эдгээр эмзэг асуудлыг алхам алхамаар шийдвэрлэхийн төлөө, энэ чиглэлээр ард түмэндээ амласан амлалтаа хэрэгжүүлэхийн төлөө урьд урьдынхаасаа илүү их идэвхи санаачилга, хүчин чармайлт гаргах хэрэгтэй. Дэлхий дахины хөгжил, дэвшлийн эрчимтэй хурдац, түүнээс хоцрохгүй байхын төлөө монгол хүн бүрийн гаргаж байгаа хүчин чармайлт бүхэн цаг хугацааны үнэ цэнийг ихээхэн өргөж, хором ч алдалгүй үр нөлөөтэй ажиллахыг шаардаж байгаа болохоор Та бидний хэнд маань ч тулгамдсан асуудлыг хойш тавьж алгуурлах, санаа амарч тайвшрах боломж байхгүй юм.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw