Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 45 зохион байгуулж үүний үр дүнд хичээлийн жилээс чөлөөлөгдөх хоногийн тоогоор өвлийн амралтыг уртасгавал дулаан цахилгаан дотуур байрны гээд нэлээд зардлыг хэмнэж болох гэнэ. Бас хичээлийн нягтаршил сайжирч хүүхдүүд амралтын өдрүүдээр дэмий сэлгүүцэх гэр орон луугаа явах нь багасч сургалтын үр дүн ч ахих бололцоотой. Багш ажилтнууд 6 дахь өдрийн амралтаа өвөл нөхөөд авчихна. Хэмнэсэн хөрөнгөөр тэдний цалин хөлсийг нэмэх сургуулийн засвар үйлчилгээ, тоног төхөөрөмжийн хангамжийг сайжруулах бололцоо нэмэгдэнэ. Энэ мэт дотоод нөөц бололцоогоо сайн эрж хайх хэрэгтэй. Эрүүл мэндийн салбарын материаллаг бааз бас л тааруу байгаа. Сумдын ихэих эмнэлгийн барилгууд өвгөрч муудсан. Эмнэлгийн багаж хэрэгсэл, эм тарианы хангамж доголдож байна. Сумын эмнэлгийн хөгжлийн хөтөлбөр боловсруулан хэрэгжүулж сумдын эмнэлгийг бэхжүүлэх арга хэмжээг шат дараатай авахын зэрэгцээ сумдад их эмч эмнэлгийн ажилтныг тогтвор суурьшилтай ажиллуулах орчин нөхцдийг бүрдүүлэх хэрэгтэй. Улс орныг бүсчлэн хөгжүүлэх зорилттой уялдуулан бүсийн төв болох хотуудад эмчилгээ оношлогооны төв байгуулах, техник тоног төхөөрөмжөөр хангах ажлыг үндсэн чиглэл төсөвт уялдуулан тодорхой тусгаж хэрэгжүүлэх нь зүйтэй. Төсвийн зардлыг хэмнэхийн тулд зардлын зүйл хэмжээг хасаж танахыг голлох биш харин бүтцийн өөрчлөлтийг ухаалаг зохистой хийхэд илүүтэй анхаарах нь үр дүнтэй юм. Цаашид нийгмийн салбарт хувьчлал хийх, үйлчилгээний чанар өгөөжийг дээшлүүлэх, төсвийн ачааллыг бууруулах дэс дараатай арга хэмжээ авах хэрэгтэй. Боловсрол, эрүүл мэнд, амралт, спорт, соёл урлагийн баюууллагуудыг хувьчлалд хамруулж, даатгалын болон үйл ажиллагааныхаа орлогоор зардлынхаа тодорхой хэсгийг санхүүжүүлэх боломжийг судалж шийдвэрлэж эхэлбэл зохино. Ингэхдээ хувьчлалын арга хэлбэрийг зөв сонгож зохих хугацаанд туршиж үр дүнг нь тооцон төр олон нийтийн хяналтын дор шударгаар хэрэгжүүлэх нь зүйтэй. Хувьчлал хийхийн зэрэгцээ төрийн өмчийн байгууллагын удирдлага менежментийг сайжруулах үндсэн дээр төсвийн хөрөнгийн зарцуулалтыг сайжруулах их нөөц бололцоо байгааг илрүүлэн ашиглах хэрэгтэй байна. Сүүлийн үед орон нутгийн төсвийн өр хуримтлагдаж цалин тэтгэвэр тэтгэмжийг тавихгүй удаан чирэгдүүлэх буруу зуршил ужгирлаа. Өр үүссэн шалтгаан янз бүр бөгөөд үнэ тарифын өөрчлөлтөөс болж үүссэн өр ч бий, төсвийн хөрөнгийг зориулалт бусаар буруу зарсны улмаас бүрэлдсэн өр ч бий. Эдгээрийг ялгаж салган орон нутгийн удирдлагын үйл ажиллагаатай холбоогүй өрийг нэг тийш нь болгон шийдвэрлэх, энэ үндсэн дээр орон нутгийн төсвийг цэвэршүүлж цаашид хэвийн үйлчлэх нөхцдийг бүрдүүлэх нь чухал байна. Ирэх жилээс цалин тэтгэвэр тэтгэмжийг цаг хугацаанд нь тавьж олгодог хатуу журамд шилжвэл зохино. Дотоодынхоо өр ширний асуудлыг бүхэлд нь цэгцэлж авах нь төсвийн эрүүл бодлого хэрэгжүүлэхэд хийх ёстой эхний алхам тул үүнд онцгой

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw