Монгол улсын парламент - боть 2

54 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П төр засагт тавих хяналтыг хүчтэй болгох, нөгөө талаас аливаа хэвлэл мэдээллийн байгууллагыг төр засгаас, мөнгө хөрөнгөнөөс аль болох хараат бус болгоход чиглэсэн арга хэмжээнүүд гэж үзэж байна. Монгол Улсын олон талт гадаад боддогын хүрээнд урьдын адил анхаарал тавьж, олон улсын конвенци, гэрээ хэлэлцээрүүдийг соёрхон батлах, тэдгээрт нэгдэн орох талаар нилээд ажил хийх болно. Эдгээрээс гадна Улсын Их Хурал цаг үеийн шаардлагаар тулгарсан бусад асуудлыг цаг тухайд нь хэлэлцэн шийдвэрлэж байх бөгөөд тэр бүхэнд үйл ажиллагааныхаа ил тод байдлыг хангаж, ард түмэнтэй холбоогоо бэхжүүлэн, гаргаж буй хууль, бусад баримт бичгийн агуулга, авч буй арга хэмжээний учир холбогдлыг өргөнөөр тайлбарлан таниулахад онцгой анхаарал тавих болно. Энэ чиглэлээр бид ардчилсан парламентат ёстой улс орнуудад байдаг тэр бүх арга механизмыг бэхжүүлэх шинэ чухал арга хэмжээ авахаар бэлтгэж байгаагаа тэмдэглэж байна. Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Чуулган завсарласан хугацаанд Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн тойргийнхоо сонгогчидтой уулзан ярилцаж, тэдэнд Улсын Их Хурлаас батлан гаргасан хуулиудыг тайлбарлан таниулах, төв, орон нутагт хууль тогтоомжийн биелэлт ямар байгаатай танилцаж, хүн ардынхаа санаа бодлыг судлан мэдэх талаар нилээд ажил амжуулсан байна. Сонгогчдын санаа бодол, эрэлт хүсэлт болон өөрсдийн хийсэн дүгнэлтүүдээ энэ чуулганы ажиллагаа шийдвэрт харгалзан тусгахад анхаарахыг зөвлөж байна. Мөн хугацаанд Байнгын болон дэд хороо, ажлын хэсгүүд төлөвлөсөн ажлуудаа үндсэндээ биелүүлж, энэхүү чуулганы бэлтгэлийг хангах талаар нилээд ажлыг хийж гүйцэтгэсэн нь чуулган өмнөх зорилтоо амжилттай шийдвэрлэх аятай нөхцөл бүрдүүллээ. Гэсэн ч гол ажил өмнө маань байна. Энэ нь биднээс их хүч, нарийн зохион байгуулалт, санаачилга, сахилга тэвчээр шаардах болно. Хэдийгээр энэ удаагийн Улсын Их Хурлын бүрэлдэхүүн хуралд оролцох байдал, идэвхээрээ сонгогч олноос эерэг үнэлгээ авч байгаа боловч өмнөө тавьсан зорилт маань Та биднээс илүү дайчин чанар, далайцтай үйл ажиллагаа, гишүүн бүр сонгогчдыгоо бүрэн төлөөлж тэдний санал бодол хүсэл эрмэлзлийг илэрхийлж ажиллахыг хүлээж байгаа. Эрхэм гишүүд Та бүхэн хэлэлцэх асуудал нэг бүрийг гүнзгий судалж, Байнгын хороод намын бүлэг дээр санал дүгнэлтээ сайтар нэгтгэн гаргаж, чуулганы нэгдсэн хуралдаанаас шуурхай оновчтой шийд гаргахад ур ухаан, хүч чадлаа дайчилна гэдэгт итгэж байна. Энэ бол ард түмэн, сонгогчдын захиас билээ. Энэ чуулганы хугацаанд Монгол Улсын Ерөнхийлөгчийн ээлжит 3 дахь удаагийн сонгууль, манай ард түмний шинэ зууны анхны ардчилсан сонгууль тохиож байгаа нь цаг үеийн нэг онцлог, улс төрийн том үйл явдал юм. Одоогоор МАХН-аас Нацагийн Багабанди, АН-аас Раднаасүмбэрэлийн Гончигдорж, Иргэний Зориг Намаас Лувсандамбын Дашням нар Монгол Улсын Ерөнхийлөгч нэр дэвшээд байгааг Сонгуулийн Ерөнхий хорооноос зарлан мэдэгдсэн билээ.

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw