76 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Байнгын Холбоо болон Эдийн засгийн Байнгын хорооны хуралдаан болж эл асуудлаар ГХЯ, ТЕГ, ЦЕГ, БХЯ, Монголбанк зэрэг байгууллагын удирдлагын мэдээллийг сонссон. Энэ өдрүүдэд Улсын Их Хурлын гишүүдийн гадаад, дотоодод ажиллах томилолтыг түр хугацаагаар хойшлууллаа. АНУ-д дэд ерөнхийлөгч, АНУ-ын Конгрессийн Сенатын Ерөнхийлөгч ноён Ричард Чейни, АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчдийн Танхимын Спикер ноён Деннис Хастер нарт Улсын Их Хурлын нэрийн өмнөөс эмгэнэлийн цахилгаан утас илгээж энэхүү жигшүүрт явдлын улмаас олон хүний амь нас алдсан их хэмжээний хохирол учирсанд Монгол Улсын Их Хурал, Засгийн Газар, Монголын ард түмэн гүнээ харамсан хэлмэгдэгсдийн ар гэрийнхэн АНУ-ын Конгрессийн Төлөөлөгчийн Танхим, Сенат, Засгийн газар, Амеркийн ард түмэнд гүн эмгэнэлээ илэрхийлж дэлхийн ертөнцийг илүү аюулгүй, тайван орчинд амьдрах олон нийтийн хүсэл тэмүүлэл, алан хядах аливаа илэрлийг даамжруулахгүй тэмцэх талаар явуулж буй АНУ, Дэлхийн хамтын нийгэмлэгийн бүхий л хүчин чамайлтыг Монгол Улс бүрэн дэмжиж байгаагаа мэдэгдсэн билээ. Цаашид нөхцөл байдал хэрхэн өрнөхийг Монголын төр, засаг анхаарлынхаа төвд байлгаж шаардагдах арга хэмжээг тухай бүрт нь авч байх болно. 2001 оны 9 дүгээр сарын 11-ний өдөр АНУ-д үйлдсэн алан хядах ажиллагааны улмаас амь насаа алдсан Америкийн иргэд, бусад хүмүүсийн ар гэр, төрөл төрөгсдөд АНУ-ын Ерөнхийлөгч, Америкийн ард түмэнд Монгол Улсын Их Хурал, Монголын ард түмнийг төлөөлж гүн эмгэнэлээ илэрхийлж байна. Эрхэм гишүүдийг босч, эмгэнэл илэрхийлэхийг хүсье.16
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw