МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 85 механикжуулагч, ногоочид сэтгэл санаа өөдрөг, урам зоригтой байна. Газар тариаланг сэргээн хөгжүүлэх сэтгэл зүйн таатай уур амьсгал газартай холбоотой хүмүүст төлөвшиж буй нь сайшаалтай. Өнөө жил өвс хадлан, гар тэжээл бэлтгэх ажил өмнөх жилүүдийнхээс нэлээд ахицтай байна. Засгийн газар 2001 оныг үндэсний үйлдвэрлэлийг дэмжих жил болгон зарлаж, энэ дагуу Үйлдвэр, худалдааны яамнаас бодлого зохицуулалтын хэд хэдэн арга хэмжээ авсан нь зарим үйлдвэрийн үйл ажиллагаа сэргэж зүгширч эхлэхэд тус дэм болжээ. Оны эхний 9 сарын байдлаар аж үйлдвэрийн нийт бүтээгдэхүүний үйлдвэрлэл өнгөрсөн оны мөн үеийнхээс 11.8 хувь, үүний дотор уул, уурхайн үйлдвэрлэл 10.2 хувь, боловсруулах аж үйлдвэрийн үйлдвэрлэл 24.1 хувь өсчээ. Инфляцийн төвшин, төгрөгийн ам.доллартай харьцах ханш харьцангуй тогтвортой байж, татварын орлогын бүрдүүлэлт нэмэгдэж, төсвийн урсгал тэнцэл эхний 9 сард ашигтай гарсан үзүүлэлттэй байна. Засгийн газраас олон улсын байгууллага, гадаад орнуудтай харилцаагаа өргөтгөх, өорийн орныг гадаадад сурталчлан таниулах, тэдний сонирхлыг монголд хандуулах, хандивлагчдын зөвлөлгөөнийг зохион байгуулах гээд гадаад харилцаа, хамтын ажиллагааны салбарт чамгүй үр дүнтэй ажиллаж буйг тэмдэглэе. Энэ мэт зарим нэг нааштай эхлэл байгаа ч эдийн засаг бүхэлдээ тун дорой хэвээр байна. Улсын төсвийн алдагдал өнгөрсөн оны мөн үеийнхээс буурсан ч 15.4 тэрбум төгрөг байгаа нь бас л их байна гэсэн үг. Гадаад худалдааны тэнцэл 126.6 сая ам.долларын алдагдалтай гарч, экспорт, импортын хэмжээ аль аль нь буурчээ. Хэрэглээний бараа, үйлчилгээний үнэ, тариф зугуухан өссөөр байна. Эдийн засагт өсөлт тун бага байгаагаас үүдээд нийгмийн салбарт хуримтлагдсан асуудлуудыг нааштайгаар шийдвэрлэх явц удаашралтай хэвээр байна. Төсөвт байгууллагад ажиллагсдын зарим хэсгийн цалин, тэтгэвэр, тэтгэмж, хөдөлмөрийн хөлсний болон нөхөн олговрын доод хэмжээг нэмэгдүүлэх замаар хүмүүсийг орлогын ядуурлаас хамгаалах арга хэмжээг Засгийн газраас ээлж дараатай авч байгаа ч энэ нь иргэдийн амьжиргаанд бодитой нөлөө үзүүлэхгүй, аргацаах төдий байна. Иймээс ядуурлын төвшин буурсангүй. Ядуурлыг бууруулах үндсэн арга хэмжээ бол хүн амын хөдөлмөр эрхлэлтийг дээшлүүлэх, ажлын байр шинээр бий болгох явдал. Гэтэл энэ тал дээр мэдэгдэм үр дүн мөн гарсангүй. Цаашилбал хүн амын эрүүл мэндийг хамгаалах болон боловсролын салбарт байдал дорвитой дээшлээгүй байна. Халдварт өвчнөөр өвчлөгчдийн тоо нэмэгдэх аястай байгаа нь сэтгэл түгшээх баримт юм. Хүн амын хоол хүнсний нэр төрөл ядмаг, хэрэглээ хязгаарлагдмал байгаагаас гадна түүний аюулгүй байдлын батал гаажилт тун хангалтгүй хэвээр байна. Ийм нөхцөлд “Нийгмийн эрүүл мэндийн талаар төрөөс баримтлах бодлого”-ын төслийг УИХ анхааралдаа авч шуурхай шийдвэрлэж түүний хэрэгжилтийг зохион байгуулах нь нэн ач холбогдолтой гэж үзэж байна.
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw