Монгол улсын парламент - боть 2

18 МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П Улсын Их Хурлын энэ намрын ээлжит чуул ган эхлэх хүртэл үлдэж байгаа нэг сарын хугацаанд хийж гүйцэтгэх ажил их байгааг онцлон тэмдэглэхийг хүсч байна. Юуны өмнө нийт Байнгьш болон бусад хороод энэ намрын ээлжит чуулганы хугацаанд хийх ажлынхаа төлөвлөгөө, хуваарийг нарийвчлан боловсруулж, ээлжит чуулганд бэлтгэх ажилдаа шуурхай орох шаардлагатай байна. Энэ намрын ээлжит чуулганаар хэлэлцэх хүрээг нарийвчлан тогтоож, тэдгээрийг богино хугацаанд шуурхай хэлэлцэж батлах нь бидний гол зорилт байх болно. Ялангуяа энэ намрын ээлжит чуулганаар эхний ээлжинд хэлэлцэхээр төлөвлөсөн хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийн төслүүдийг Засгийн газраас шуурхай боловсруулж, Улсын Их Хурлалд ойрын үед өргөн мэдүүлэх шаардлагатай байна. Намрын ээлжит чуулганд бэлтгэх ажлын нэгэн чухал хэсэг нь Улсын Их Хурлын гишүүд Та бүхэн сонгогдсон тойргийнхоо ард иргэдтэй уулзан ярилцаж, Улсын Их Хурлаас батлан гаргасан хууль, Улсын Их Хурлын бусад шийдвэрийг тайлбарлан таниулах, орон нутгийн сонгуулийн компанит ажилтай танилцах явдал юм. Та бүхэнд сонгогч олон түмнээс тавьсан санал, хүсэлт, тэдний санаа бодол, үнэлэлт дүгнэлт нь Улсын Их Хурлаас цаашид батлан гаргах хууль, бусад шийдвэрийн үндэс байх болно. Улсын Их Хурлын эрхэм гишүүд ээ, Улсын Их Хурлын ээлжит бус чуулганы үйл ажиллагаа хаасныг мэдэгдье. 6 УЛСЫН ИХ ХУРЛЫН 2000 оны НАМРЫН ЭЭЛЖИТ ЧУУЛГАН Чуулганыг нээж Улсын Их Хурлын дарга Л.Энэбишийн хэлсэн үг 2000.10.02 Та бүхний өглөөний амгаланг айлтгая. 76 гишүүнээс 61 гишүүн хүрэлцэн ирсэн байна. 12 гишүүн орон нутагт, гадаад томилолттой, чөлөөтэй байгаа юм байна. Эрхэт хундэт Монгол Улсын Ерөнхийлөгч өө! Эрхэт хундэт Ерөнхий сайд аа! Улсын Их Хурлын эрхэт гишууд ээ! Хатагтай, ноёд оо! ӨнөөдөрТа бид намрын илүү дунд сарын шинийн 5-ны өлзийт сайн өдөр Улсын Их Хурлын шинэ сонгуулийн дараахь анхны ээлжит чуулганаа эхлэхээр хуран цуглараад байна. Та бид 2 cap гаруйхны өмнө энэхүү хүндэт танхимд Төрийн сүлдэндээ Улсын Их Хурлын гишүүний утга гүнзгий тангараг өргөж, бүрэн эрхээ хэрэгжүүлж эхэлсэн билээ. Түүнээс хойшхи богинохон

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw