МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 57 мөн Мянганы замын 300-500 км хэсгийг барихад Эмиратын талаас санхүүгийн туслалцаа авах асуудлыг хэлэлцлээ. Миний хэлэлцэж, тохиролцсон зүйлийг бодит ажил, хэрэг болгох талаар Монгол Улсын Засгийн газар, холбогдох яамд шуурхай, идэвхтэй ажиллах шаардлагтай. Гуравт, бизнес эрхлэх орчинг сайжруулж, татварын бодлогыг тогтвортой байлгах үндсэн дээр гадаад, дотоодын хөрөнгө оруулалтыг дорвитой нэмэгдүүлэх бүхий л арга замыг сайтар ашиглах хэрэгтэй. Аливаа саад, тотгор, элдэв гох дэгээг зоригтой арилгаж, хувийн хэвшил өргөжиж, хөгжих чөлөөтэй, таатай нөхцлийг бүрдүүлэх нь Та бүхний зайлшгүй хийвэл зохих ажил мөн. Аж ахуйн нэгжүүд, хувиараа жижиг бизнес эрхлэгчдэд шинэ төрлийн татвар, төлбөр, хураамж, үнийн нэмэгдэл, лиценз, зөвшөөрөл зэрэг элдэв шахалт дарамт үзүүлэхээс зайлсхийж, ашиг орлоготой ажиллах бололцоог олгох нь зүйтэй. Ингэсэн нөхцөлд тэдгээр нь өсөж, өндийж, улс орныхоо эдийн засагт оруулах хувь нэмэр нь дээшлэх болно. Хувиараа худалдаа, үйлдвэрлэл, үйлчилгээ эрхлэгчид улсаас цалин, хангамж авахгүйгээр ар гэрээ тэжээж, үр хүүхдээ өсгөж, сургаж, улсдаа татвар хураамж төлж, ажлын байр бий болгож, ард түмнийхээ хэрэглээг хөнгөн шуурхай хангаж байгаа, нэг үгээр хэлбэл, төрийн ачааг хөнгөлж яваа ачтай, гавьяатай хүмүүс юм. Тэдний ажиллах нөхцлийг сайжруулах талаар аймаг, нийслэл, сум, дүүргийн удирдлага анхаарч, тусалж ажиллавал зохино. Дөрөвт, эдүгээ манай ард иргэдийн дийлэнх хэсгийнх нь амьдрал ахуй тааруу, заримынх нь бүүр ч хэцүү хүнд байна. Үүнийг Та бүхэн тойрогтоо ажиллах үеэр мэдэрсэн байх. Өнгөрсөн оны эцсээр цахилгаан, дулааны эрчим хүчний үнийг тодорхой хувиар нэмсэн нь аж ахуйн нэгж, байгууллага, ард иргэдийн ажил, амьдралд сергөөр нөлөөлж байгаа нь тодорхой. Үнийн өөрчлөлт, зохицуулалт хийхийг үгүйсгэх аргагүй, олон түмэн хичнээн хүнд байлаа ч зайлшгүй авах ёстой арга хэмжээ гэдгийг голцуу ойлгож байна. Гэхдээ энэ нь хүн ам, айл өрхийн амьдралд удаан хугацаагаар хүндрэл, нэрмээс болгохгүй байх талаас нь анхаарч, нийгмийн хамгааллын арга хэмжээг болоцооны хэрээр авч хэрэгжүүлэх зайлшгүй шаардлагатай байгаа гэдгийг Та бүхэн сонгогчидтой уулзахдаа ойлгож бүрэн мэдэрсэн болов уу. Төсвийн байгууллагынхан цалин хөлсөө, ахмадууд тэтгэвэр, тэтгэмжээ хэзээ, хэрхэн нэмэгдүүлэх бол гэсэн хүлээлт бий болгосон нь мэдрэгдэж байна. Цалин хөлсийг нийтээр нь хавтгайруулж нэмэх бололцоо хязгаарлагдмал, тэгээд ч ингэх нь хувь хүнд үлдэц үр дүн багатай арга хэмжээ юм. Харин төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилгийн шинэ тогтолцоог өргөн нэвтрүүлж, байгууллага төсвийнхөө хэмнэлтээс ажиглагсдынхаа цалинг хөдөлмөрийнх нь үр дүнтэй уялдуулан дорвитойхон нэмэгдүүлэх боломж, эрхийг олгох нь зүйтэй байна. Цалин, тэтэгэвэр, тэтгэмжийг цаг хугацаанд нь олгодог болсон нааштай ололтыг бататгаж, тэтгэвэр, тэтгэмжийг нэмэгдүүлэх эх үүсвэрийг эрж олох
RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw