Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ ҮЛСЫН ПАРЛАМЕНТ-П 187 Хууль хэрэгжүүлэх үйл ажиллагаа нь Засгийн газрын ч юмуу аль нэг салбар, мэргэжлийн байгууллагын дангаараа хариуцан гүйцэлдүүлэх ажил биш ээ. Хуулийн өмнө хүн бүр адил тэгш байх ардчилсан нийгмийн нийтлэг жишиг, Монгол Улсын Үндсэн хуулийн үзэл баримтлалын дагуу энэ ажилд хуулиа батлан гаргасан Та биднээс эхлээд манай улсын нийт иргэд идэвхтэй оролцох учиртай. Хууль хэрэгжинэ гэдэг нь эрх зүйн боловсролын тодорхой түвшин, хэм хэмжээг зайлшгүй шаарддаг зүйл. Ийм учраас иргэдийн эрх зүйн боловсролыг дээшлүүлэх асуудалд нэг талаас, төрийн ба төрийн бус байгууллага, аж ахуйн нэгж, нөгөө талаас иргэд хөдөлмөрчдийн санаачилгад тулгуурласан хамтын хүчин чармайлт их чухал байна. Хууль бодитой хэрэгжих хамгийн чухал нөхцөл бол аливаа хууль нь цагдах, хянах, хориглохоосоо илүү хувь хүн, байгууллага, албан тушаалтны эрхийг хамгаалах зорилготой гэдгийг ухамсарлаж, хуулиар эрхээ хамгаалуулж сурах явдал мөн. Үүний тулд хуулийг өөрийнхөө төлөө, өөрийнхөө тусын тулд үйлчилж буй зүйл гэдэг талаас нь ойлгож хандах сэтгэл зүйн бэлтгэл, үйл ажиллагааны соёлыг нийгэмд төлөвшүүлэхийн төлөө бүгдээрээ идэвхтэй ажиллацгаах ёстой юм. Хүмүүсийн амин чухал эрх ашгийгхөндсөн хууль хэрэгжүүлэх олон талт ажил, үйлчилгээ эрхэлдэг шүүх, хуулийн байгууллагуудын үйл ажиллагааны аливаа дутагдал, доголдол олны анхааралд хамгийн эмзэг өртөж, олон нийтийн сэтгэл зүйд хүчтэй нөлөө үзүүлж байдгийг хэн бүхэн сайн мэднэ. Ийм ч учраас шүүх шударга биш ажиллаж байгаа тухай, бусдын нөлөөнд автаж, хараат бус, бие даасан байдпаа алдаж байгаа тухай яриа ихээхэн гардаг болжээ. Энэ байдлыг харгалзан шүүх, хууль хяналтын байгууллагууд бий болсон эрх зүйн шинэ орчны хүрээнд ажлаа өнөөгийн шаардлагын түвшинд хүргэж сайжруулах, ажнлтнуудынхаа сахилга хариуцлага, ажил үйлчилгээний соёл, шударга чанар, хүмүүжил ёс зүйн шаардлагыг өндөржүүлэх талаар одоогийнхоосоо илүү их идэвхи санаачилга гарган ажиллах хэрэгтэй гэдгийг бас тэмдэглэж байна. Эрхэт гишууд ээ, УИХ-ын чуулганы завсарлагааны үеэр баталж гаргасан хуулиа сурталчлан хэрэгжүүлэх, хуулийн хэрэгжилттэй танилцаж, хяналт шалгалт хийх, ирэх намрын чуулганаар хэлэлцэх хуулиудын төсөлтэй холбоотой асуудлаар олон нийтийн санаа бодлыг судлах, намрын ээлжит чуулганы бэлтгэлийг хангах зэрэг олон чиглэлээр Та бидний ажил үйлс өрнөх болно. УИХ-ын хаврын чуулганы үйл ажиллагаанд идэвхтэй оролцож, хүч бололцоогоо дайчлан үр бүтээлтэй ажилласан бүх хүнд чин сэтгэлийн талархал илэрхийлж, зун, намрынхаа олон чухал ажилд анхаарал тавин ажиллахын зэрэгцээ удахгүй болох үндэснийхээ баяр наамдмаар сайхан наадахыг Та бүхэндээ хүсэн ерөөе. УИХ-ын хаврын ээлжит чуулган өндөрлөснийг мэдэгдье.32

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw