Монгол улсын парламент - боть 2

МОНГОЛ УЛСЫН ПАРЛАМЕНТ-П 53 өнгөрсөн чуулганы ажиллагааны гол нь манай оронд урьд нь үйлчилж байсан эрх зүйн хуучин тогтолцоог бүхэлд нь халах, түүгээр дамжуулан нийгмийн шинэ харилцааны үндсүүдийг төлөвшүүлэхэд чиглэж байлаа. Тэгвэл одоо бид тэдгээр шинэчилсэн, өөрчлөн найруулсан хууль, хөтөлбөр, бодлогын баримт бичгүүдийг эргэн харж 10-аад жилд хийсэн алхмаас төрж гарсан хэрэгцээ, ахиц шаардлагад нийцүүлэн улам сайжруулж, эрх зүйн тогтвортой орчин бий болгохыг зорьж байна. Өөрөөр хэлбэл, бид эрх зүйн шилжилтийн гэх үеийг дуусгаж, төгөлдөржүүлж, боловсронгуй болгох үйл ажиллагааны шинэ үе шатаа эхлүүлнэ. Иймээс энэ удаад Монгол Улсын Иргэн, Эрүүгийн болон Эрүүгийн байцаан шийтгэх, Иргэний хэрэг хянан шийдвэрлэх тухай хууль гэх мэтийн олон зуун зүйл, хэсэг бүхий томоохон төрөлжсөн хуулиудыг хэлэлцэж эхлэх болно. Энэ нь Монгол Улсад хүний эрх, эрх чөлөөг хамгаалах, эд хөрөнгийн ба эд хөрөнгийн бус харилцааг зохицуулах эрх зүйн зохицуулалтыг боловсронгуй болгох, шүүх эрх мэдлийн болон шүүн таслах үйл ажиллагаанд оролцогчдын үйл ажиллагааны эрх зүйн журмыг төгөлдөржүүлэх, гэмт хэрэг зөрчилтэй тэмцэх ажлыг эрчимжүүлэхэд шинэ амьсгал, илүү эрч хүч оруулах болно. Авилгалтай тэмцэх явдал дэлхийн олон орны анхааралд байдаг асуудал бөгөөд Монгол Улсад ч тулгамдсан зорилтын нэг болж гэж үзэж байгаа билээ. Ийм ч учраас бид ээлжит чуулганаараа Авилгалтай тэмцэх Үндэсний хөтөлбөрийг баталж, Авилгалын эсрэг хуулийг шинэчлэхээр бэлтгэлээ. Монгол Улсын Үндсэн хуульд оруулсан нэмэлт, өөрчлөлттэй уялдуулан Монгол Улсын Ерөнхийлөгчийн тухай, Монгол Улсын Засгийн газрын тухай хуулиудад зохих нэмэлт, өөрчлөлтийг оруулж, Улсын Их Хурлын тухай хууль, Улсын Их Хурлын хуралдааны дэгийн хууль, Улсын Их Хурлын гишүүний эрх зүйн байддын тухай хуулиудыг ч шинэчлэн батална. Энэчлэн дахин шинэчлэх хууль цөөнгүй байгаа гэж үзэхийн хамт нийгмийн харилцааны хөгжил, шинэ зорилттой уялдсан шинэ хууль, баримт бичгийн нилээд хэдэн төсөл тус чуулганы хэлэлцэх асуудалд чухал байр эзэлж байна. Ялангуяа Монгол Улсын бүсчилсэн хөгжлийн үзэл баримтлал, үүнтэй уялдан шийдэгдэх хөгжлийн баримтлал бодлогыг тодорхойлох асуудал ч анхаарал татсан чухал баримт бичиг юм. Төрийн санхүүгийн менежментийг шинэчилж, төсвийн үйл ажиллагааг эцсийн үр дүнд чиглүүлж, ажлын хариуцлага, ил тод байдлыг эрс дээшлүүлэх шаардлагыг иш үндэс болгон “Төсвийн байгууллагын удирдлага, санхүүжилтийн тухай” хуулийн төслийг энэ чуулганаар хэлэлцэнэ. Түүнчлэн хэвлэлийн бие даасан байдал, эрх чөлөөг нь баталгаажуулахад чиглэсэн Монголын үндэсний радио, телевизийн тухай хууль, Монголын мэдээллийн МОНЦАМЭ агентлагийн тухай зэрэг хуулийн төсөл хэлэлцэж батлах нь хэвлэл мэдээллийн салбарт шинэтгэлийг гүнзгийрүүлэх чухал алхам болох юм. Ингэснээр бид “4 дэх засаглал” болсон чөлөөт хэвлэлийг болон иргэдийн үг хэлж, хэвлэн нийтлэх эрх чөлөөг дэмжиж нийгмийн зүгээс

RkJQdWJsaXNoZXIy MjE1NzIw